2019 оны 5-р сарын 2
14 цаг 40 минут

Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.
 
 “Амин ч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг. Уур бол бусдыг хорлох сэтгэл юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ. Өөрөөсөө илүү бусдыг гэх сэтгэл ихсэх тусам сэтгэл амгалан, найз нөхөд арвидаж, эв эе батаждаг”
 “Амар амгалан ,аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна. Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө”
 
 “Ганц өөрийн биеэ боддог хүний сэтгэл, оюун сул дорой байдаг. Амин хувиа хичээх үзлээр "авах" болон "харамлах" дадал зуршилтай болно. Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй. Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг. Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу, саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна”
 
 
“Бодит байдлыг байгаагаар нь таньж мэдэх нь чухал хэзээ нэг өдөр бид үхэлтэй нүүр тулна. Үүнийг ойлгох тусам амьдрал хийгээд аз жаргалын талаарх бидний ойлголтууд өөрчлөгддөг. Мөнх бусыг ойлгох тусам зөвхөн таван мэдрэхүйн хязгаарт баригдсан аз жаргалын талаарх хэвшмэл ойлголтууд улам бүр суларч, дотоод сэтгэлийн амар амгаланг улам бүр эрэлхийлдэг. Тэгэхээр цаг хором бүхнийг үнэ цэнэтэй, бодит байдлыг таньж мэдэхэд суралцан, бусдад тусалж, аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй”
 
“Асуудал, бэрхшээлийн уг шалтгааныг зөв олж тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шударга бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна. Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна. Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулбал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндэлдэг бие хүн болж төлөвших боломжтой болно”
 
“Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй. Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан, аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй. Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй. Тэгэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй”
 
“Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил. Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой”
 
“Аз жаргал ч тэр, зовлон ч тэр шалтгаан нөхцөлийн эрхээр үүсдэг. Тиймээс бид аз жаргалыг үүсгэгч шалтгаан нөхцөл хийгээд зовлонг үүсгэгч шалтгаан нөхцөл хоёрыг сайтар таньж мэдвэл ямар шалтгааны эрхээр жаргах хийгээд зовдог болохоо мэдэж чадна. Сонголт бидний гарт байдаг”
34
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

34 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.100.4Зочин   • 2020, 9 сарын 8. 16 цаг 21 минут

Тиймээ Сайхан сэтгэл, ёс суртахуун үнэхээр хэрэгтэй

192.82.64.147ЗОЧИН   • 2019, 6 сарын 20. 17 цаг 09 минут

ЯМАР МУУХАЙ НҮГЭЛТЭЙ ХҮМҮҮС ВЭ

218.50.19.29Зочин   • 2019, 5 сарын 8. 18 цаг 04 минут

ed nariin zohioson maani hudlaa hudlaa yamar ch id shid baihgui. burhand heleh ug baival zugeer l mongol heleeree l hel. burhan huchtei l yum bol yamar ch heleer helsen oilgono

122.201.24.2Зочин   • 2019, 5 сарын 7. 20 цаг 39 минут

Аминч үзэл яагаад үүсдгийг аль эрт Сен симон Шарль фурье Роберт Оуэн гээд сэтгэгчид нийгмийн эдийн засагтай холбон тайлбарласан.

119.40.100.66Зочин   • 2019, 5 сарын 7. 15 цаг 08 минут

Мундаг залуу юмаа баярлалаа өөр олон сайхан үг сургаалаа бидэндээ хайрлаж байна уу

202.72.245.122ө   • 2019, 5 сарын 7. 13 цаг 36 минут

Хувилгаануд аа өсөн нэмэгдэж буй дон,гаж сонирхолыг яах вэ

103.57.95.246Зочин   • 2019, 5 сарын 6. 22 цаг 47 минут

хүн өчүүхэн амьтан үдлээд буцдаг хорвоо дээр үүрд биш хэзээ ч үхэж болно гэдгээ санаж явахад хүн гэдэг амьтан илүү дутуу далжиганасан зан шунал тачаал хийгээд хорлолын бохир сэтгэлээсээ салж зөвхөн өөртөө дүгнэлт хийдэг болно тиймгүйгээс өөрийгөө үүрд гэж бодоод муухай дарвалзаж байгаа юм шүү дээ энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс гэхэд хүн муу хэлэх гээд хэл ам нь загатнаад сууж байдаг амьтанлаг гаралтай хүмүүсийн жишээ

103.57.95.246Зочин   • 2019, 5 сарын 6. 22 цаг 40 минут

хүн хорлох муу л гэдэг гэтэл өнөөдөр чөтгөрийн ааш зан гаргаад муу муухай аргаар амьдардаг бас болоогүй улам сайн яваад байдаг хүмүүс дэндүү олон боллоо шарын шашинд энэ хүн урд насандаа их буян хийгээд түүнийхээ ачаар хүн хорлосон ч сайхан амьдраад байна гэх юм би ердөө ойлгохгүй юм өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг худал юм уу яагаад одоо хийж буй үйлийн үрээ эдэлдэггүй юм бээ шийтгэлийг новшнуудад дор нь оножж баймаар гэсгээж баймаар

64.119.25.159ккк   • 2019, 5 сарын 6. 22 цаг 39 минут

Шарын шашин Монголд дэлгэрснээр сайн зүйл хэзээ ч болж байгаагүй. Болох ч үгүй. Шарын шашин шүтвэл ямаршуухан ирээдүй хүлээж байгааг Түвдээс харж болно.

73.78.12.232Зочин   • 2019, 5 сарын 6. 20 цаг 50 минут

залуу хүн байж ажил тѳрѳл хийж эр хүн шиг амьдармаар юм.

209.89.142.82Dkl   • 2019, 5 сарын 6. 16 цаг 24 минут

Gomo tsaraitai *****

192.82.64.227Зочин   • 2019, 5 сарын 6. 14 цаг 26 минут

udahgui huuhenhudagtc gedeg ner avna daa

169.149.230.125Зочин   • 2019, 5 сарын 6. 0 цаг 37 минут

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд захиалгаар гэдэг нь илт харагдах юм Монгол хүн иргэнийхээ хувьд санал бодлоо л хэлсэн байна. Ялангуяа Хятадаас Монгол лам хуурамч Банчин богдын дагаагүй хүмүүсийг улам л нийгэмд муухай харагдуулах гэж их хичээж байна . Сүүлийн үеийн болсон болоогүй лам хувилгаан нарын дунд хамгийн гайгүй нь гэж харагддаг шүү . Таньд амжилт хүсъе

192.82.65.182bold   • 2019, 5 сарын 5. 17 цаг 01 минут

gutamshigtai lamantsar,ene odoo bidniig surgalaa yu,iim shar huvalznuud het olshirsnoos bolood mongol uls 20-r zuuni eh gehed sonohod belen bolson baisan.odoo edniig dahiad davruulah yum bol ... za odoo ch edend itgedeg amitan baihgui dee.gehdee l ur huuhdee lam bolgodog etseg ehchuud baisaar l baih yum daa.oilgohod berh.

192.82.65.182bat   • 2019, 5 сарын 5. 10 цаг 33 минут

danzanlhundev pizda mini,dald orood ogooch dee,chamaig harahaar baas hureed baih yum.

103.10.23.218Зочин   • 2019, 5 сарын 4. 17 цаг 41 минут

БАЯР ХҮРГЭЕ! ЭНЭ НИЙГЭМД ҮГҮЙЛЭГДЭЭД БУЙ ЗҮЙЛИЙГ МАШ САЙН ОЛЖ ХАРСАН БАЙНА. ТӨР ЗАСАГ, УЛМААР ХУУЛЬ ЭРХИЙН САЛБАРТ АЛБАН ХААГЧИД ЁС СУРТАХУУНАА ГЭЭСНИЙ ҮР ДҮНД ӨЧ ТӨЧНӨӨН ИРГЭД АМЬ, АМЬДРАЛААРАА ХОХИРЧ, ТӨР ЗАСАГТАА ГОМДОЛТОЙ ЯВДАГ. ХҮН БҮР, АЛБАН ХААГЧ БҮР ЁС СУРТАХУУНТАЙ БАЙСНААР БИДНИЙ АМЬДРАЛ ЗӨВ ГОЛЬДРОЛДОО ОРЖ, ХЭРЭГГҮЙ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ, ЗАРГА ЗААЛЬХАЙД АЛТАН ЦАГАА ГАРЗДАЛГҮЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛД АМЬДРАЛАА ЗОРИУЛАХ БОЛНО, МОНГОЛООС ТӨРСӨН ЭНЭ САЙХАН ХУВИЛГААНДАА АМЖИЛТ, САЙН САЙХАН, БҮХНИЙГ ХҮСЭН ЕРЕЕЕ!

202.179.25.52Zochin   • 2019, 5 сарын 4. 14 цаг 04 минут

Yos surtahuun ard olniig oroilj bgaa darga, tom lam hutagt naraas ehleh uchirtai. Ta buhen maani zuv saikhan yavbal bid chini dagan shuu dee.Bieeree ulgerehheregtei.Heregt heregui esorhol, hundetgeliig devreehgui baih heregtei. Otgontenger hairkhaniig tahihad erunhiilugchteigee zindaarhaad nisdeg tergeer buugaad sandal suudliin deer doorhooroo zindaarhaad bsan zarim tom lam nariig harahad jiriin bidend bol taalamjgui l um bilee. Tsaash tsaashdaa anhaarch yavba lsaikhan bolno oo

122.201.26.172ажил хий   • 2019, 5 сарын 4. 13 цаг 00 минут

За дүү минь битгий элдэв долоон юм донгосч тархи толгой эргүүлээд бай хө. Лам та нарын элийрсэн хангалттай, одоо болоо. Ажил хий, татвар төл

202.179.24.117зочин   • 2019, 5 сарын 4. 11 цаг 11 минут

Хэн сайн сайхан бусдын төлөө бие сэтгэл санаагаа зориулан хийж буй ажил үйлээ түмний төлөө гэж үйлдэж байна тэр хүнд зовлон гэж байхгүй эсрэг бүхэн нь зовлонгийн үүсэл юм даа_

202.179.24.65Зочин   • 2019, 5 сарын 4. 8 цаг 51 минут

Ард түмнээ хүнлнэ, өндөр ёс суртахуунтай болгож, улс нийгмээ хөгжүүлэхэд оруулах хувь нэмэрт нь өдрөөс өдөрт улам дэжихболтугайёс зүйтэй байх

202.72.245.122ө   • 2019, 5 сарын 3. 15 цаг 53 минут

бас нэг ажил хийж гар хөдөлдөггүй мөлжигч давхрага

192.82.64.227Зочин   • 2019, 5 сарын 3. 14 цаг 44 минут

huvilgaan gej copydson gesen ug uu hahahahahaha

66.181.178.244ойдов   • 2019, 5 сарын 3. 14 цаг 02 минут

тусгай хууль батлаж Монголд янз бvрийн хутагт хувилгаад тодруулахыг хуулиар хориглох хэрэгтэй.

192.82.64.227Зочин   • 2019, 5 сарын 3. 14 цаг 44 минут

yag unen

192.82.65.29Зочин   • 2019, 5 сарын 3. 13 цаг 03 минут

NARIIG ARGAMJDAG GEDEG ULGERT CHIN ODOO HEN ITGEHIIN ***** MINI. ODOO ENE ***** BUR OORIIGOO RECLMDAAD END TEND YANZ BURIIN YUM HIIJ TAWIDAG BOLJEE, UDAHGUI IH HURALD NWR DESHIN E GEED YAWJ BIH VII DEE

202.72.245.122б   • 2019, 5 сарын 3. 9 цаг 44 минут

Ардын хувьсгалын өмнө эрчүүдийн 40хувь лам нар Нийслэл хүрээнд газар ухаж оршуулах ажил хийх хүнгүй бүгд Ном уншдаг ,Шинэ эдийн засгийн бодлогоор Лам нарыг үйлдвэрт ажиллуулах гэж 10 жил оролдоод хүчээр Сүм хийдээс гаргасан. Хоосон чанар мэргэн ухаантай бол Сүмээсээ гарч ажил хийх ухаантйа байх ёстйо байлаа.Түдвэд Поталаа ордноос томосгох алт мөнгө хураахаас өөр бодлоггүй хятадад эзлэгдсэн.Өнөөдөр Их хурал төр Лам нараа дуурайж баахан үр дүгнүй хурал билэгдэл

202.70.33.242Зочин   • 2019, 5 сарын 3. 8 цаг 51 минут

Ажил олж хий дүү минь энэ улсад юу л байна улсад татвар төлдөггүй баялаг бүтээдэггүй чам шиг шимэгч хувалз улс төрчид попчид бөх дуучин хошин шог жүжигчин лам бөө нар ажиллах хүчийг алж байна шүү. Багш уурхайчин цэрэг цагдаа инженер техникчид бүтээн байгуулагч татвар төлөгч нар ус агаар мэт хэрэгтэй байна даа. залуу хүүхдүүд чам шиг мунхарч тархи толгойндоо ** шидтэн ихэс дээдэс тэнгэр язгуурт гэж итгээд эхэлбэл шинжлэх ухаан боловсрол энэ улсын ирээдүй гүйээ мөн хэцүүеээээ

202.179.24.65Зочин   • 2019, 5 сарын 3. 8 цаг 47 минут

Таны түмний амар амгалан, сайн сайхны төлөө хийж буй үйлс тань үүрд бадраг ээ. Шатан шүтэх нь хувь хүний асуудал. Иймээс шашныг муу мууха зүйл гэж бүү бод. Ямартаа ч бүх хийж буй үйл нь хүний баяр хөөр, аз жаргалтай байх, эрүүл энх байх,ын төлөө шүү дээ. Хэрэв та дургуй бол гагцхүү үзэн ядаж үл болно. Цаагуур чинь гадны шашны элдэв урсгал түмний толгойг эрүүлж, урсгалаа улам өргөжүүлэхээр элдэв үйл хийж байна. Түүнтэй тэмцэх шаардлагатай.

166.137.240.125Зочин   • 2019, 5 сарын 3. 6 цаг 11 минут

Shar huvalznuud

202.55.188.86Зочин   • 2021, 10 сарын 28. 1 цаг 06 минут

Yag zuv huruugaa ch hudulguj uzeegui nastan buurluud uvuu emee nariin urgul baritsaar terbumtan bolj od ayatai amidarch yavaagaa gaihuulah ichih nuuree elgendee naasan amitan bainaaa

202.126.89.104Зочин   • 2019, 5 сарын 2. 18 цаг 33 минут

Юуч мэлэхгүй нуснуудыг хутагт хувилгаад гэж өргөмжлөөд түмний тархи угааж хордуулж байна.

122.201.22.52зочин   • 2019, 5 сарын 2. 17 цаг 50 минут

завханд тодорсон наян найман шидтэй нар ванчин гэгээн шиг шидтэн одоо төрөх юмуу худлаа хойд дүр гэж донгосхоо болиул яасан юм наян найман шид нь наад хүнд чинь байгаа юмуу аан

202.72.245.122ы   • 2019, 5 сарын 2. 15 цаг 27 минут

Лам нараа та нарын хэл хурц сайн байна Гэхдээ биерээ хөдөлмөрлөж Монгол зэсээр Непал шиг,чулуугаар Түвд шиг, мод ургамлыг Орос лам нартай адил хийж гараа хөдөлгөвөл нийгэмд их үлгэртэй байна.

202.9.44.2zochin   • 2019, 5 сарын 2. 15 цаг 10 минут

sanal heg ba

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.