2019 оны 5-р сарын 26
18 цаг 37 минут

Бямбын Ринчен гуайн гадаад хэл сурч байгаа хүмүүст өгсөн алтан сургаалиуд

ЗҮГЭЭР Умшихад хүртэл сайхан юм.

Ринчен гуайн шавь Чой. Лувсанжав “Герман хэл өөрөө сурах бичиг”-ээс
Гадаад хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох алтан сургаалууд

 

1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна.Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдахуунтай бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа юм шиг аястай чиг баггүй хүн гадаад хэлийг түм наславч сурахгүй. Нэгэн өдөр нэг хичээлийг нэг амиар эс барав гэхэд хооронд нь хоног алгасалгүй үзсээр байгаад номынхоо цаад талд нь гарвал зохино. Гадаад хэл нэг барьсан хүн амралт, чөлөө томилолтын хугацаанд ч тавьж орхилгүй үзвэл л сурч чадна. Олон өдөр нэгэнт үзсэн гадаад хэлээ үзэлгүй алгасарвал юутай гэмшилтэй болохыг өгүүлэхээн больё гэхэд ганц хоёрхон өдөр үзэлгүй өнжихөд түрүүчийн үзэж байсан нь бараг хуу алга болчихдог номтой юм шүү.
Тиймээс хэл, юу ч сурсан мөрний урсгал шиг үргэлжийн нөр хичээнгүй нэн хэрэгтэй.

2. Хичээл дасгал унших зүйлийг үзэхдээн үг өгүүлбэр бүрийг нэгд нэгэнгүй ухааран мэдээд цааш явах нь тун эрхэм. Бүдүүн тоймоор болж л байх шиг байна хэмээн гүжирдэн үзэж хий яаран “норм” хөөж үл болно. Урьд үзсэнээ ахин дахин үзэх бас сайн. Урьдахиан мэдэхгүй бол гэнэт хойтохи шинэ хичээлтэйгээн тулгарах нь нүүдлээрээ нутаг үзэж яваа айл дов сондуулаан тойрч чадахгүй лүгээ адил болно.

3. Гадаад хэл сурахын гол арга нь тэр хэлээрээ ном их үзэх шиг байдаг. Чингэвч ярихыг их ярьж байж, бичихийг их бичиж байж, орчуулахыг их орчуулж байж сая сайн эзэмшилтэй сурдаг шиг бололтой. Сурахыг өгүүлэхэд, сурахын дотор олон зүйл бий. Ярьдаг боловч бичдэггүй, бичдэг боловч ярьдаггүй байж болно. Эх хэлрүүгээн орчуулдаг ч гэсэн харь хэл рүү хөрвүүлдэггүй байж бас болно. Ямархан хэмжээстэй сурахыг сурах хүний хэрэгцээ мэднэ. 
Гадаад хэл бол эрдэм соёлын харилцааны хэрэгцээнд эрхшээх багаж болохоос бус, гоёлын нэмэрт одох гархи огтхон ч бус.

4. Сурах сурахын дунд бас үнэнхүү эзэмших гэж нэг юм байдаг. Эзэмшигдэхүүний дундаас ямар ч мэргэжлийн хүнд дав дээр хэрэг болдог үг хэллэг, хам бүтэц, наад захын дүрмийг л өөрийн тааваар бус дуртай дүргүй ч харын албаар эхлэхээсээ цээжилчихвээс хожим өгүүлэх, бичих, орчуулахын цагт хэрэг болоход барин тавин гарын дор байдаг. Асар хэрэгтэй ганц хоёр хэллэгийг ч тогтоолгүй аргийн цоорхойгоор унагаасан байвал цагтаан ухаанд орохгүй ёстой л “хэрэг болоход хэрэмний сүүл дутваа” гэдгийг үлгэр болно. 

5. Гадаад хэлийг сурахдаан орон цагийг хугацалгүй хаа ч явсан хэдийд ч, бодох газар бодож, үзэх газар үзэж, амьсгааны тоогоор цагаа хэмнэн оролдогтун.

6. Гадаад хэлийг яаж сурваас амар буй, ямар хэл сурахад ямар вэ гэдэг. Чингэж асуусан улсын ихэнх нь зовлонгүй амар сурах арга юу байна хэмээн эрэлхийлэн асуудаг шиг янзтай. Хариу нь: Ихээхэн зовоод түргэн сурсан нь дээр шиг байлтай. Амрын нь хувьд хэмээвээс сурахад тийм амархан амарчлуулчихан элэг барихад амттай хэл гэж байхгүй байх. Гагцхүү сурагч эзний арга нь зөв байгаад сурдаг цагтаан хичээнгүй нь бат аваас амар хэмээн тэр буйзаа.

7. Нөгөөтэйгүүр мэдэхгүй тулгуурлахгүй хэцүү юмтай учрахад тэгж ч болохгүй юм, ингэж ч түвэгтэй юм хэмээн өнгийн зовлон тоочин няцарч мятралгүй, зориглон чангалаад л яваад байвал аяндаан мэдэх чадахын төлөв тэмдэгрээд бий үгүй байсан нь биежээд ирэхийн цагт, улам сурахын урмас төрдөг. Нэгэнтэйгүүр үргэлжид би барахгүй нь, чи чадахгүй нь хэмээн чухамлаваас, даруу зан бус дорой зан гаргаж өөрөөн өөрийнхөө хийморийг сүхээр үхүүлэх, уутныхаа амыг уруу нь харуулан гөвөх бас хортой. 

Өөрөөсөөн илүү өлгүү хүнийг бодохын цагт би ч мөн шүүрхий байна даа хэмээн мэдэж сэтгэлээн нэг дарж, далавчаан нэг хумьж явах, өөрөөсөөн дуг дутуу хүнийг санахын үес би ч бас нэг үеэн бодвол овоо доо яахав хэмээн нуруугаан нэг тэнийлгэж сэтгэлээн нэг сэргээж явах хоёрыг хослон барилдуулбаас арга ухаан зөвдөнө. 

Нас хөгширлөө больё хэмээн хойш тавилгүй, биеэрээн сураагүй залхуу хүнийг битгий үз, шал дэмий гэдэг ятгалаганд авталгүй чиглэсэн гадаад хэлээ сурсан шиг сурагтун! Хэдүй чинээ л гадаад хэл сурвал төдүй чинээ ачтайн сайхныг хэлэн ухуулан амтлуулахаан байя гэхэд, багц гадаад хэл сурсны тус ч үлэмж мэдэхүйеэ түвэггүй болой. Ганц үнээ тугаллуулсан айл сүүтэй цай уугаад л байдаг шүү дээ. 

Ялангуяа эрдэм шинжилгээний ажил хийе гэсэн оюутан хүн, дэлхий дахины соёлын шимээс хүртье хэмээсэн хэн хүн, харь хэл мэдэхгүй аваас хүсэвч гүүгүй айрагчин, зүүгүй оёдолчин болно. 

8. Ямар ч харь хэл үзэх хүн эрхбиш эх хэлнийхээ зүй тогтол, зөв найруулгаан сайн мэдэх их чухаг. Эх хэлээн сайн мэдэхэд, ардын аман зохиолыг их үзэх, сонсох, ардын амьд хэлээс сурах, монгол бичгийн сайхнаас сурах энэ бүгд цөм анхааралтай болой.

9. Нэгэнт цаг заран оролдсоны хэрэг сурч буй харь хэлээн сонин буураагүй онгог байхад нь өөрийн сахилгын ташуураар ташуурдан байж, мэргэжлийн ном тольтой үздэг болоод авбал цаашид ахин дэвшин сурахад тань их учир буй. ​Өөрийнхөөн болж байгаа болохгүй байгааг нэгбүрчлэн өөрөөн хянаж өөрийгөөн сургаж сурагтун! Тэрүүхэн доороон зовлон орохгүй жигүүр ургаад бүтэж орхих юм гэж орчлонд үгүй. Оролдоод л явсан хүн их газар хорооно. 
Уйгагүй хүн уул нүхэлмой хэмээсэн сайхан үг буй.




25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.101.254Зочин   • 2019, 6 сарын 2. 19 цаг 02 минут

рЭНЧИН ГУЙН ТОЛГОЙН 1Ш ҮСНЭЭС НЬ ЭХ ОРОН ҮНДЭС УЛАМЖЛАЛ ҮНЭРТЭНЭ ТА НАРААС БААС ҮНЭРТЭНЭ

77.75.241.6Зочин   • 2019, 5 сарын 29. 17 цаг 31 минут

Хаха Ринчен гуайг давлаа юу орчин үеийн залуус!!! Хувь хүний л судалж мэдсэн хэмжээ юм даа...

202.72.245.122б   • 2019, 5 сарын 27. 13 цаг 43 минут

Дайсныг ялжээ гэж орчуулахыг Энэхүү дайсыг маань ялжээ гэж их сайхан орчуулсан гэж хөөрөх болж: Энэхүүг бичгийн хэл буюу шууд харж болохгүй жижиг зүйлийг заахыг хэлдэг маань дотно зүйлийг заадаг .Гэтэл жижиг эрхэм дайснаа ялжээ гэсэн утгыг бичээд

202.72.245.122ё   • 2019, 5 сарын 27. 8 цаг 56 минут

Ээрэх гэдэг үгийг мэдэхгүй орчуулагч их байна. Утас ээрэх, хүний сэтгэл ээрэх, чөдөр ээрэх , гээд үгийн нарийн учирыг мэдэхгүй Гадаад үгийг гөрдөж ойлгоод Ном хийх гэдэг болж

202.55.188.38Зочин   • 2019, 5 сарын 26. 21 цаг 17 минут

Хэрэгтэй сайхан, монгол сургуулийн жишээ байна. Өнөө цагт гадаад хэл байнгын хэрэглээ болж харь хэлийг сонирхон судлах хүмүүс олширчээ. Энэ талаар бид ер нь л дажгүй шүү. Маш олон залуус гадаад хэлд тайлагдаж байгаа. Авьяас билэг төгөлдөр, мөнөөхөн Ринчин, Лу нараас илүү нэвтэрсэн хүмүүс ч олширчээ. Адаглаад л Солонгос руу ажиллахаар явсан хэд маань энэ хэлийг гайгүй сайн эзэмшиж хоцорно шүү дээ. Дажгүй дээ. Орчин үеийн орчуулагч, хэлмэрчид урьд үеийн сайчуудаас давна уу л гэхээс дутахгүй болсон. Юманд байнга сүүдэр байх ёстой шиг энэ салбарт т

202.55.188.38Зочин   • 2019, 5 сарын 26. 21 цаг 21 минут

оочиж болох хэдэн гэхдээ... байлгүй л яахав. Юуны өмнө бидэнд тогтсон нэг систем их үгүйлэгдэж байгаа. Хүн болгон барьж болдог олон янзын арга дэлгэрсэн учраас хэлний зүй, тогтоцыг эх хэлтэйгээ харьцуулан буулгах жишиг их эвдэгдсэн. Тийм учраас зарим тохиолдолд байвал зохих хэмжээнээс хэтэрсэн их харь үгийг шууд хэрэглэж байгаа. Үндсэн барих иш онолын хувьд бид өөрсдийгөө аливаа их үндэстэн хэмээн сэтгэж тухайн судалж буй харь хэл, тэр улсын сэтгэлгээний онцлогийг шууд монголчлон буулгах гэж хэт мэрийх эсвэл тухайн тэр соёлдоо хамаг байдагтайга

202.55.188.38Зочин   • 2019, 5 сарын 26. 21 цаг 27 минут

а уусаж живэх гэх мэт тодорхой барих чиг шугамгүй туйлширсан хандлагыг их гаргах тал бий. Ингээд ярьвал хүн болгон л өөрийн арга, иш, үзлийг тулгах гэнэ байх. Миний хувьд дундыг баримтлах тал дээр илүү ач холбогдол өгдөг. Хэл сурж байгаа хүн үндсэрхэг, нармай, элдэв радикал явцуу үзлээс ямагт хол байх ёстой. Тухайн судалж буй судлагдахуундаа илүү их ач холбогдол өгүүштэй. Үүний тулд бусдын бий болгосныг хүндэлж хайрлах зарчимд суралцах. Ингэж харьцуулсны дүнд чухам компютерыг компьютерээр нь явах уу эсвэл цахимбар гэж монголчлох уу гэдгийг цэвэ

202.55.188.38Зочин   • 2019, 5 сарын 26. 21 цаг 31 минут

р ёс суртахууны үүднээс шийдэх ёстой болно. Зарим тохиолдолд өөрсдийн соёлыг нүүдэлчин хоцрогдмол зүйл гэж үзэн шинэ соёлыг дээдлэх нь дэвшил авчирдаг ч эх хэлнийхээ зүй тогтлыг сайтар ойлгохгүйгээр харь хэл судлах гэж үгүй юм. Бас нэг анзаарвал зохих зүйл байдаг нь хувь хүний ичих нэрэлхэх сэтгэл. Ийм зүйл дутагдсанаас манайхны зарим нэг соён гэгээрүүлэх үйлст зүтгэгчид хэтэрхий муйхарлан гадны соёлыг шавартай хутгадаг. Жишээ нь Солонгос киноны орчуулга ба дуу оруулалт. "Хаантан минь наадах чинь таныг хулхидах гэж байгаа юм" гэж хэнэггүй орчуу

202.55.188.38Зочин   • 2019, 5 сарын 26. 21 цаг 35 минут

лна. Залуу хүний хийсгэлэн байдалд цөхөрч түүнд хандан "өсөөд өгөөч" гэж зандарна. Манайхны иймэрхүү мулгуу зүтгэл аймшиггүйгээр цааш давшин бүр барууны киног ч айхтар юм болгож хувиргана. Уг нь бид чинь өнгөрсөн зуунд барууны соёлыг хөрвүүлэн хүртэх өөрсдийн гэсэн ерөнхий чиг шугам, сувагтай болсон үндэстэн юм шүү дээ. Гэтэл бид тэр соёлоо яачихаад "Аймшигт Айван" гэж догшин Иван хааныг нэрлэх болов оо? Тэгээд л бараг кино болгон дээр "Хэн нэгэн байна уу" "Хэн нэгэн туслаарай" гэж орилно. Тэрчлэн "Энийг хийцгээе", "Тийм ээ, чи үүнийг хийчихлээ

202.55.188.38Зочин   • 2019, 5 сарын 26. 21 цаг 52 минут

", "Буу буудагдсангүй", "Байгалийн логарифм", "Чи энийг хийж чаддаг, үгүй юу?" гэх мэтчилэнгээр цааш хөврөнө. Ямарваа нэг шинэ соёл, хэрэглээг тухайн эх хэл дээр нь юу гэж нэрлэж байна түүгээр явах нь оновчтой байдаг. Харин аж амьдрал, байнгын зан үйлийн шинжтэй зүйл дээр бид ахуйдаа хэрхэн харилцдаг вэ тэр зарчмаар буулгавал зохих юм шиг санагддаг. Тэгээд эцэст нь бид бусдын соёлыг хүндэтгэж байж л түүний үр шимийг илүү ихээр хүртэх эсвэл бид өөрсдийгөө харь ертөнцөд хүлээн зөвшөөрүүлэх нь зайлшгүй. Бид бас урьдын эрдэмтдийн алдаа мадгийг ч ба

202.55.188.38Зочин   • 2019, 5 сарын 26. 21 цаг 55 минут

с залруулж явах үүрэгтэй. Энэ талаар Ринчин нар захиж сургаж байсан. Эх дагинын сүм гэдгийг бид одоо бараг 100 хувь Дар-Эхийн сүмээр хэлж заншсан. Жонон гуйлгачин 2-г бид Хунтайж Үгээгүй 2 эсвэл Хунтайж гуйлгачин 2 гэх ёстой юм. Ганц дайчин ганцдахгүй, Фигаро гэрлэсэн нь гэх мэтчилэнгээр залруулбал зохих олон алдааг урьдын мэргэд аанай л үлдээсэн байна.

202.9.43.193Зочин   • 2019, 5 сарын 26. 20 цаг 31 минут

ийм сайхан суут хүмүүс манай цаг үеэс төрөхөө байлаа , сонин юм шүү

202.131.227.178Зочин   • 2019, 5 сарын 27. 9 цаг 20 минут

цаг нь болохоор бороо дараах мөг шиг гарч ирнэ одоо бол хулс шиг нуугдмал үе шүү дээ.

202.131.236.10Д.Алимаа   • 2019, 5 сарын 24. 11 цаг 57 минут

Бид өвгөдийн үгийг СУРГААЛЬ гэж л хүлээж авдаг, сурсан туршлагаа зөвлөжээ гэж ойлголоо, БАЯРЛАЛАА, Чой багш, Ренчин багш 2 хоёулаа ИХ ХҮМҮҮН билээ. Чой.Лувсанжав багшийг математикийн багш мэргэжилтэй гэж дуулаад үнэхээр хэлийг ДУРЛАЖ сурдаг гэдгийг илүү ойлгосон шүү

66.181.161.87Алтангэрэл   • 2019, 5 сарын 20. 20 цаг 10 минут

Энэ Ринченийх бус, харин Чой. Лувсанжав багш "Герман хэл өөрөө сурах бичиг"-тээ бичсэн "сургааль" шүү дээ. Андуу эндүүгээ засмаар юм аа.

24.254.11.206Үнэн   • 2019, 5 сарын 27. 11 цаг 27 минут

Алтангэрэлтэй санал нэг байна. Би бас тэгж сонсож байсан юм

24.254.11.206Зочин   • 2019, 5 сарын 21. 3 цаг 14 минут

Ренчин багшийн сургаалийг Чой хуулбарласан бус уу. Ганц Ренчин багш ч биш өөр хүний юыг ч хулгайлсан гэж сонсч байсан. Тэр хүн өөд болохынхоо өмнө авгайдаа Чой миний олон жилийн хөдөлмөрийг өөрийн болгосон хүндээ гэж гомдлоо хэлж байсан юм гэнэ лээ.

217.149.160.209Зочин   • 2019, 5 сарын 18. 1 цаг 13 минут

uhaantai hun uhaarch oilgohoor mundag heljee.bidnii uwug deedes hel,bichgiig jinhene utgaar n surch bsn turshlagatai humuusee.bichgiin soyliig bid suraad yawj bg ch tedniig guitsehgui bg

66.181.166.134мэдэхгүй   • 2019, 5 сарын 17. 22 цаг 55 минут

Энд сургааль гэхээр зүйл огт алга. Орчин цагийн аж байдлын нөхцөлд энэ бүхнийг арай өөрөөр ухуулан ойлгуулах нь чухал. Ринчен хэлснийг бүх залуус ойлгодог боловч одоогийн орчин үеийн байдалд яаж тохируулж хэрэглэх вэ гэдгээ мэддэггүй.

202.72.245.122ч   • 2019, 5 сарын 17. 14 цаг 52 минут

хуучин түүх аман зохиолд их ухаан би шүү дээ

203.217.138.1h   • 2019, 5 сарын 17. 14 цаг 43 минут

Gaihaltai saihan zuwulguu baina shuu

118.160.53.130Зочин   • 2019, 5 сарын 17. 14 цаг 03 минут

saikhan surgamj baina

202.72.245.122б   • 2019, 5 сарын 16. 15 цаг 17 минут

Киноны орчуулга гэж үйл явлаасаа зөрсөн , хүний сэтгэхүйн хэвийн өрнөлийг доромжилсон Зүйлүүд их гардаг болж.Эх хэлээрээ эрүүл зөв сэтгэж байж монгол хэлний дүрмийн дагуу гаднаас орчуулга хийх

202.9.43.125Н. Ц   • 2019, 5 сарын 19. 15 цаг 10 минут

Үнэхээр тийм болсон шүү. Ринчин гуай "Марк Твений минь махыг нь идэж дээ" гэж халагладаг шиг бид мэт нь хүртэл энэ цагийн кино, ном зэргийн орчуулгыг харахад үнэхээр л монгол хэл яриагаа хамгаалж, цаад орчуулагдсан кино, зохиолыг нь өрөвдөж өмгөөлмөөр юмс өгүүлбэр, мөр болгонд шахуу л тааралдаж, их л харамсах юм даа.

77.64.144.154Зочин   • 2019, 5 сарын 20. 14 цаг 44 минут

TV kinonii orchuulgiig orchuulga gehed berh! Tanii heldegeer eh heleeree eryyl zuv setgej baij zuv orchuulga bolno! mongol hyn hezee ch tegj yaridaggyi!!!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.