Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский Даваа гарагт тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.
Украин улсын зургаа дахь Ерөнхийлөгч В.Зеленский Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн өдрөө Парламентаа буюу дээд Радаг тараах шийдвэр гаргаж, парламентын ээлжит бус сонгууль зарлалаа.
Тэрбээр хоёр сарын хугацаанд Украин улсад Парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулахыг үүрэг болгож, Парламентийн гишүүдийн халдашгүй байдлын тухай хуулийг цуцлах болсноо зарлажээ.
Мөн Украйны Үндэсний аюулгүй байдлын газрын дарга, Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг нэлээд олон дарга нарыг огцруулахыг дэмжихийг Дээд Радагийн гишүүдээс хүсчээ.
П.Порошенкогийн хүмүүс гэгддэг эдгээр албан тушаалтнууд огцрох болсноо зарласаны дараа Украины ерөнхий сайд Володимир Гроисман огцрох шийдвэр гаргасан байна. В.Зеленский мөн хууль бусаар хөрөнгөжсөн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах тухай ч хууль тогтоомжийг дэмжихийг ч хүссэн аж.
Тэрбээр: :Би урьд нь та бүхнийг инээлгэхийг төлөө явж ирсэн. Тэгэх хэрэгтэй гэж итгэдэг байсан. Харин одоо та бүхнийг уйлахгүй байлгахын төлөө бүхнийг хийнэ! Миний хамгийн түрүүнд хийх ажил бол Донбаст дайны галыг зогсоох юм. Бид энэ дайныг эхлүүлээгүй ч дуусгах эсэх нь биднээс хамаарна” гэж ард түмэндээ хандаж хэлжээ.
В.Зеленский төрийн албан хаагчдад ажлынхаа өрөөний хананд өөрийнх нь хөргийг залахгүй байх, оронд нь хүүхдүүдийнхээ зургийг өлгөхийг уриалсан байна.
“Хүүхдүүдийнхээ зургийг хананд өлгөөд шийдвэр гаргах бүртээ тэдний нүд рүү харж бай” гэж төрийн албан хаагчдад хандаж зөвлөсөн байна.
Үүнээс гадна В.Зеленский дэлхий даяар тархан амьдарч байгаа украин гаралтай хүмүүст иргэний харьяалал олгож, тэдний мэдлэг туршлагыг Украин улсын хөгжилд ашиглах хүсэлтэйгээ мэдэгдсэн байна.
31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зеленский бол еврей хун.Тэр хумуусийг ухаанаараа инээлгэдэг.Туунийг одоо Израйль,Вашингтон дэмжинэ.Украин руу еврей нар ч маш олноороо ирж ажиллана.Энэ улсын ирээдуй гэрэлтэж бна.
Одоо бэлтгэгдсэн улс төрч дипломатч гэсэн ойлголт байхгүй болож байна уу энэ одоо тэгээд хөгжил дэвшил үү хэн сайн хүн инээлгэдэг хэн сайн бие биеээ дайрч муулж чадах гол юм уу
Мулгуу бөхчүүдийг болиод Хошин шогийнхныг сонгоё оо , хамаагүй дээр юм байна!!!
ene alialagchiig yamar ih shvtdegiin be de. Xyyk Euk ene 3t yamar yalgaa baina aa. Hudlaa l shoudad bhas yag yamar ajil hiiw dvgne dee
battulga ingej ajlaa ehelsen bol goeoo daanch....
манай хүүк шиг сайхан л ярьдаг гар бн
бүх л юмыг харлуулдагаа боли чдээ өөрсдөө чадахгүй болохоор хоосон хорсоол тэрийгээ гаргаал суух юм яг тулахаараа жаахан амьтад ш д ээ та нар юмыг сайн сайхан талаас нь харж үз л дээ тэгвэл өөрийгөө яасан өчүүхэн бөөс байснаа ойлгоно
Goe helev
кино шигээ шийдвэл гоё юм болно доо
монгол украин хоёр гэж таарсан таар шуудайнууд: нэг нь мафи маягийн бөх еөктэй, нөгөө нь зальжин маягийн кошин шогийн жүжигчин еөктэй. иргэдийх нь амьдрал гэж "бөхийн дэвжээн дээр нэмэлт цагаар барилдаж байгаа кошин шог".
манай хөлдүү Эх орончдоос банш Батаа нь аврахнуу Баярмагнай нь аврахнуу хошин шогийхон хамаагүй дээр юм байна
MANAI 50 60-D ONII ULUN ZUNTSUN UHDEL PZDA NARIIG HARHAAR UUR HUREH YUM!!! ODOO SHINE ZALUU 80-D ONIIHON YUM UZSEN SURSAN ZALUU HUMUUSEE GARGA!!!! ENE 3 NAM-G USTAGAJ BUUR BULSHILA!!!!!!!
ХУДЛАА КОМПЬЮТЕРИЙН ЦААНААС ТУШААЖ СУУХААР ӨӨРӨӨ УРИАЛАН ДУУДААД ОРОЛЦООД 3 НАМАА БУЛШИЛЖ УСТГААЧ
Ерөнхийлөгч болох санаа нь киноноос эхтэй байхаа удирдлагын муу муухайг зохиолч найруулагч нь хэлээд өгчихсөн гарах замыг нь хошин аргаар хэлээд өгчихсөн за за одоо амьдрал дээр л шалга даа дэлхийд туршлага болж магдагүй
Goy
Ene ix mundag evrei Eronxiilogch garch irj bgaa bx shvv.
saikhan yum aa, manai uls hezee iim uls turchidtei boloh yum bol doo, dandaa hulgaich nar baih yum daa.
Chi udahgui Sem avgiind ochij zavhai Amerik huuhnuudiin ariun tsevriin heregsel Hsvchuulagcjiin ajil hiideg bolno .husgsi hohol chinii yunii Eronhiilogch baihav dee ma salaavch av.
Chi yav ch Mongol hun bishee. Haa hol baigaa ulsin eronhiilogchiig yasan ih uzen yadna ve. Chamd er ni yamar hamaa bnaa? Orosuud manai medeellin saituudaar ih teneh yumaa.
Манай малнууд 20 мянгаар л саналаа ѳгчихнѳ. Үр дүнд нь дан лалрууд гарна.2020 онд худалч ѳвѳѳ нар ,эрлиизүүдийг бүү сонго
Ухаантай залуу юм даа. Эвдэрчихгүй л бол, гэхдээ алга ташилтад дасчихсан байлгүй дээ хэ хэ
Huuli busaar horongojson ergeeduuded eruugiin hariutslaga tootsoh tuhai huuli togtoomj ni manaid nen terguund heregjuuleh estoi huuli bnaa. Erh barigchid ingej chadahgui l dee. AN-iinhan ch mon adil. yagaad gevel ted neg adil mongojih gedeg harmaand adilhan orchihson humuus, ooroor helbel bugd l ulsiin mongond ih bagagui gar durj horongojson humuus. Huvisgal hiij baij l zov zam ruu oroh esehee shiidsen ni deer.
ухаалаг хүн бололтой,эхний алхамаас нь харахад
Монголчууд бид ийм шударга төрийн тэргүүнүүдтэй болох боломж нь сонгогчдын гарт л байгаа шүү дээ. Даанч хэзээ ч хэрэгжихгүй худлаа амлалтанд хууртаад л өөрсдөө ийм балай юм хийчихээд одоо халаглаад л...
Манайд сонгогчидын гарт байдаггүй болохоор л ийм байгаа юм даа хө. 2 намаас нэг нэг том хулгайч гарч ирнэ, бие даагчид нь Ганбаатар мэтийн юмнууд. за тэгээд мань мэт хулгайч уу, дээрэмчин үү гэдэг сонголт дээр очоод дээрэмчинийг нь сонгох жишээний
Уг нь идэж уугаагүй ард түмний дундаас нэг хүн гарч ирвэл ямар ч нэнтэг байхгүй зоригтой ажлаа хийж магадгүй л юм. Одоо өрсөлдөж бгаа улс төрчид бүгд хамтдаа идэж уусан хүмүүс болхоор ажлаа хийж чадахгүй юмаа
Яг үнэн шүү
энэ нөхдүүд юу ч хийж чадахгүй.үнэхээр шударга хүмүүсээ гаргадаг сонгууль хиймээр байна.тэгэхгүй бол монгол улс сөнөнө.хятадын харьяанд орноо
манайх бас яг тэгмээр байна.хууль бусаар хөрөнгжсөн бүх хүмүүсийн хөрөнгийг хураамаар байна.
Дэлхий өөрчлөгдөж улс орнууд Шударга бусаа нурааж шийдвэртэй алхацгааж байна Төрийн тэргүүнүүд ээ
bolooshde