2019 оны 5-р сарын 30
14 цаг 21 минут

Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "САЙН ҮЙЛС"

Монголын Оюун Ухааны Академийн захирал Хандсүрэнгийн Хатанбаатар эх орондоо хүүхэд багачуудын боловсролын төлөө ихээхэн хувь нэмэр оруулж яваа нэгэн билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

БЯЦХАН ОХИНД 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАХААР ШИЙДЛЭЭ

Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх!!!???

Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо.

"Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан бусдыг уриалж байгаа A Cool (Battulga Anhbayar) найзын өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж сошиалаар харуулан #уйлж #буй #бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа.

Өнгөрсөн жил Язгуур бага сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Сургуулийн байргүй учир орон сууцны нэг давхрыг түрээслэн нэгдүгээр ангийн 24 хүүхэдтэйгээр нэг хичээлийн жилийг бид үдэж байна. Сургууль байлгахгүй гэсэн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан бид дараагийн түрээсийн байраа он гаргаад л хайж эхэлсэн. Ингэж явахдаа "Саалиа бэлдэхээр саваа бэлд!" гэдэг шиг ирээдүйд том сургуультай болно гэж мөрөөдөж байгаа хүн хамгийн түрүүнд өөрийн гэсэн газартай болох ёстой гэж бодсон л доо. Харамсалтай нь Улаанбаатар хотод газрын үнэ тэнгэрт хадаж алга дарам газар олон зуун саяар үнэлэгдэж байна. Хамгийн гол нь хэдхэн жилийн өмнө зарим хүмүүсийн үнэгүй шахам авсан газрыг ийм өндөр үнээр авна гэдэг над мэтийн тэгээс эхэлсэн хүмүүст нэлээн хүндээр тусаж байсан хэдий ч газартай болохоор шийдэн сүүлийн 5 сарын турш өдөр шөнөгүй ажиллаж хөтөлбөрөө Ази, Европын хоёр ч улсад амжилттай нэвтрүүлснээс гадна компанийнхаа үйл ажиллагааны зардлыг танаж байгаа ч худалдаж авахаар тохиролцсон үнийнхээ талыг нь л бүрдүүлж чадсан байна. Магадгүй үлдсэн хэсгийг нь банкнаас зээл аваад бүрдүүлж өгөх боломж байгаа ч энэ их мөнгийг зөвхөн газар худалдаж авахад зарцуулснаар байгууллагын үйл ажиллагаа цаашид доголдох, олон мянган хүнд хүрэх учиртай боловсролын контент бүтээх гол төслүүд маань санхүүжилтгүй болох зэрэг олон эрсдэл дагуулж буй тул энэ бодлоо хэсэгтээ орхихоор шийдэж харин эсрэгээрээ сайн үйлийн аянд нэгдэхээр болоод байна.

Тийм ээ, надад ч, хүндхэн амьдралтай хамаатан саданд маань ч гэсэн мөнгөний хэрэгцээ бий.

Гэхдээ энэ мөчид газрын үнэ хөөрөгдөн хөөс бий болгож буй газрын наймаачдад эсэргүүцлээ илэрхийлж (Надад газраа зарахаар тохирч намайг дэмжин олон сар хүлээсэн хүнд хандаж хэлээгүй юм шүү. Ерөнхийд нь хэлж байгаа юм.) байгууллагынхаа дансанд хуримтлагдсан мөнгөнөөс өнөөдөр эмчилгээнд нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа энэ бяцхан охины эмчилгээнд 30 сая төгрөгийг хандивлахаар боллоо. Энэ бол Монголын Оюун Ухааны Академийн хамт олон болоод академид суралцаж буй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхний зүгээс өгч буй дэм юм.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Өнөөдөр "Итгэл хайранд аян"-ы дансанд мөнгөө шилжүүлнэ.

Бяцхан дүү минь хурдан эдгээрэй!

Толгой сийрэг, бие эрүүл, дөрвөн мөч ажиллаж байгаа цагт ирээдүйд сургуулийн сайхан байртай болно гэдэгтээ итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Х.Хатанбаатар Khatanbaatar Khandsuren

2019.05.30   01:11 цаг

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.205Зочин   • 2019, 9 сарын 17. 9 цаг 41 минут

ene mundag zaluugin utsig medex xun bn u

202.179.24.240Мундаг   • 2019, 7 сарын 23. 15 цаг 25 минут

Воовв багш маань мундаг шийдэвр гаргажээ. таны ирээдүйн хүсэл мөөрөдл биелэх болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

66.181.186.91ender nastan   • 2019, 7 сарын 11. 12 цаг 02 минут

ENE MUNDAG UKHAANTAI ZALUUD YAAGAAD BOLOBSROLIIN YAM / SARANGEREL/ BAATARBILEG nar tusaldaggyi um be, Oyun ukhaanii gaikhamshgiig ankh neesen mundag zaluu tuslaachee , KHICHEELIIN BAIRIIG YAMNAAS NI UNEGYI OLGOOCHEE ....saikhan setgelt , bas mundag ukhaantai zaluud tuslaarai...

103.9.90.98Зочин   • 2019, 7 сарын 4. 11 цаг 42 минут

Монголын хүүхэд залуучуудыг эрдмийн их аянд түүчээлэн байгаа хөгжлийн эх үндсийг тавьж байгаа ийм ажил хэрэг, ийм үйлс хийж байгаа залуучуудаа дэмждэггүй төр засаг байгаад ч яахийн билээ

103.9.90.98Зочин   • 2019, 7 сарын 4. 11 цаг 39 минут

Амжилт сэтгэлээсээ өгсөн хариу нэхдэггүй тус хэмжээ үл хамаардаг гэдэг. Агуу сэтгэлтэй залууд амжилт дахин хүсье удахгүй сургуулийн сайхан байртай болно гэдэгт итгэлтэй байна.

202.21.105.115Зочин   • 2019, 6 сарын 14. 9 цаг 08 минут

Uneheer baharhaj bna aa.Ter huuhdiin umnuus bayarlaad nulims garlaa.Tom uilsed ni amjilt husie.

112.72.11.107Зочин   • 2019, 5 сарын 31. 11 цаг 37 минут

Мундаг залуу даа

119.40.100.66Зочин   • 2019, 5 сарын 31. 11 цаг 32 минут

Амжилт хүсье Монголын хойч үеийг дэлхийд таниулсан үнэхээр хайхамшигтай.

203.91.115.37Зочин   • 2019, 5 сарын 31. 10 цаг 11 минут

мундаг залуу. сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг юм.

203.217.139.225irgen   • 2019, 5 сарын 30. 17 цаг 42 минут

сайхан сэтгэлтэй залуу байнаа, амжилт хүсье

64.119.21.213Зочин   • 2019, 5 сарын 30. 17 цаг 30 минут

16 оны орон нутгийн сонгуулиар нийлэлийн хуралд сонгосон алдаагүй байна шүү ,ажил үйлс нь бүтэмжтэй ,амьдрал нь азжаргалаар дүүрэн байгаарай,баргийн хүнээс гарахгүй л сэтгэл байна

103.9.90.98Зочин   • 2019, 5 сарын 30. 16 цаг 53 минут

Удахгүй шинэ сайхан сургуультай болохыг ерөөе.

103.9.90.98Зочин   • 2019, 5 сарын 30. 15 цаг 29 минут

Үнэхээр мундаг залуу шүү. Монгол хүүхдүүдийн оюун ухааны царыг олон улсад таниулсан гавъяатай залуу. Хүүхдийг хайрлана гэж энэ л байх даа. Хатанбаатартаа болон Оюун ухааны акамедийн хамт олон ажлын амжилт, сайн сайхныг хүсье

103.9.90.98уншигч   • 2019, 5 сарын 30. 14 цаг 56 минут

Ямар мундаг юм бэ, энэ залуу. Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын генийг алдаршуулж, гайхамшгийг дэлхийд мэдрүүлж байгаа ийм сайхан хүний ажил үйлсийг дэмжээд Монголын төр зөвхөн газар битгий хэл газартай, сургуулийн байртай болгоход болгоход тус дэмжлэг үзүүлэх ёстой баймаар, энэ их идэж уугаад залгиад, сонгууль гэсэн шоунд үрээд байгаа мөнгөнөөсөө өчүүхэн хэсгийг хандивлахад Монголын төрийн эрх баригчдад даанч нэг хүндрэл учрахгүй дээ. Сайн үйлс сайныг дагуулж л таараа, нэгэн цагт санаснаа гүйцэлдүүлээрэй сайхан сэтгэлтэй залуу минь.

66.181.168.81уншигч   • 2019, 5 сарын 30. 14 цаг 35 минут

амжилт хүсэе

66.181.184.41Зочин   • 2019, 5 сарын 30. 13 цаг 17 минут

Маш их сайшааж байна, сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Үйлс нь бүтнээ, мөрөөдөл нь биелж, жаргалтай сайхан байх болноо. Амжилт.

202.21.107.113Aagii   • 2019, 5 сарын 30. 12 цаг 57 минут

Sain uils ulam delgereg. Setgeliin tsagaan gal AZ, amjilt avchirna

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.