Сүүлийн 20 гаруй жилийн турш санхүүгийн гачигдлаас үүдэлтэй гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их эрчимжсэн. Гадаадыг зорих хүмүүсийн нэлээдгүй хувь нь эцэг эхийнхээ хаяанаас гарч өөрийн гэсэн гэр оронтой болох зорилготой залуу гэр бүлийн нэг гишүүн байх нь элбэг. Харамсалтай нь гэр авах гэж гараад ГЭР БҮЛЭЭ АЛДСАН буюу гэр бүлээсээ салсан тохиолдол их байна. Энэ нь “Бие холдвол сэтгэл холддог” гэх ардын зүйр үгийг сануулах мэт.
Бидний эргэн тойронд “Гадаад руу яваад эхнэр хүүхдээсээ салсан гэнэ”, “Эхнэр, нөхрөө гадаад явсан хойгуур өөр хүнтэй суусан гэнэ” гэх яриа ихээр сонсогдох болж. Энэ мэтээр санхүүгийн байдлаа дээшлүүлэх гэж эхнэр эсвэл нөхөр нь гадаадад ажиллахаар удаан хугацаагаар явах нь Монголд гэр бүл салалтын тоо нэмэгдэх шалтгааны нэг болж байгаа нь бодит үнэн. Гадаад руу ажиллахаар явсан залуусын 30 орчим хувь нь гэр бүлээсээ салж, 50 орчим хувь нь хуучин гэр бүлтэйгээ урьдынх шигээ амьдрах боломжгүй болсон байдаг гэсэн судалгаа гарчээ. Өөр нэгэн судалгаагаар гэр бүл салалтын нийтлэг арван шалтгаанд “санхүүгийн асуудал(цалин орлого бага, амьдралын баталгаа муу)” болон “шилжилт хөдөлгөөн” гэсэн хоёр хүчин зүйлс багтсан байна.
Гэр бүл салалтын гол шалтгаануудын нэг бол яах аргагүй гэр бүлээсээ хол байх юм. Гэр бүл судлаач доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэний хэлснээр ‘Гэр бүлийн гишүүний хэн нэг нь гадаадад удаан хугацаагаар байснаар гэр бүлийн гишүүд хоорондын итгэлцэл буурч хардалт болон гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг. Гэр бүлээс гадуурх харилцаа нь гэр бүл салалтын үндсэн гурван шалтгааны нэгд ордог. Мөн гэр бүл салалтын өөр 2 шалтгаан нь “үл ойлголцол (гэр бүлийн хүчирхийлэл)” болон “хол тусдаа байх” гэсэн шалтгаануудыг дурджээ.
Эхнэр, нөхрөө гадаад руу явуулсан, хол тусдаа амьдарч байгаа гэр бүлийн хүмүүсийн үл ойлголцол нь оршин суугаа газрын ялгаатай нөхцөл байдлаас үүдэлтэй ба үүн дээр мөнгө санхүүгийн асуудал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл,, гэр бүлийнхнийхээ төлөө харь нутагт ажлын урт цагт хөлсөө дуслуулан ядартлаа ажиллаж байгаа нөхцөл байдлыг нь эх орондоо үлдсэн эхнэр, нөхөр нь бүрэн дүүрэн ойлгохгүй, зөвхөн ар араасаа нэхэгдэх өр зээл, байрны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр төлөх мөнгө илгээ гэх санхүүгийн шаардлагыг тавих нь хэн хэндээ сэтгэл ханамжгүй байдлыг бий болгодог. Энэ мэт хоёр талдаа өөр өөр зовлонтой, өөр нөхцөл байдалтай байдаг. Хол байснаараа харилцан үл ойлголцол бий болж, улмаар хэрүүл маргаан үүсдэг. Энэ нь цаашлаад гэр бүл салалтын шалтгаануудын нэг нь болдог байна.
Дээрх байдлаас харахад гадаадад байгаа Монголчууд маань гэр бүл салалтад хамгийн ихээр өртөх магадлалтай эмзэг бүлэгт орж байна. Өөрөөр хэлбэл гэр бүл салалтын үндсэн хэд хэдэн шалтгаануудын уулзвар дээр байна гэж хэлж болох юм. Иймд гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй гэр бүлийн салалтыг бууруулахад төрийн бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.
Харин хувь хүний хувьд гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалах, гэр бүл салалтаас үүдэн хүүхдэд тулгарч болох асуудлыг тооцон гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлага ухамсраа дээшлүүлэх шаардлагатай юм. Аз жаргалтай гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн аз жаргал нь зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй болохыг маш олон гэр бүл судлаачид, сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хэлдэг. Гэр бүлийн аз жаргал нь цагийг гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх болон эцэг, эхчүүд хүүхэддээ хэр их цаг зарцуулж байгаагаар хэмжигддэг.
Эрүүл, аз жаргалтай гэр бүлийн нэг онцлог нь үл ойлголцол, асуудал маргаанаа харилцан сайтар ярилцаж шийддэг, шийдэх арга замыг хамтдаа эрэлхийлдэгт оршдог аж. Эцэст нь хэлэхэд ГЭРээр сольж болохгүй ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛ юм.
Эх сурвалж: Солонгосын Үндэсний Боловсролын Их сургуулийн Сургалт судалгааны албаны Эрдэм шинжилгээний ажилта Гантөмөрийн Ганчимэг
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Бие холдвол сэтгэл холдоно гэж монгол хүн ярьдаг. Гэхдээ гэр бүлээсээ хол байхад тэднийгээ эр хүн дэндүү их санадаг. Хол нутагт ажиллаж гэр бүлээсээ салж байгаа хүмүүсийг зөвтгөж яаж болох вэ? нэгэнт л үр хүүхэд гэр бүлийнхээ сайхан ирээдүйг бодож хүний нутагт ажиллаж байгаа бол хатуу хүтүүг даван туулж л байж жаргал ирнэ дээ.
ch songoxgvi baixiig ard irgeddee urialj bna, er ni ix tsewerlegee xiix bolson ,erx ni uul ni bidnii gart baigaa 20 30k togrogoor ireedvi xoich ve vr xvvxdiin xee amidraliig xudaldaxgvi baixiig ta naraasaa xvsej bna,
nulimsiig barlaa gej ,mon olon olon tsag busiin vxel, arxinaas vvdeltei mash olon gemt xergiin odoogch ni baisnaaraa ter vv, iim zvtgelten gej ch baidaggvi baix aa xoo,mongoliin tor ene ergvv 76 pizdaachadaxgvi bol mongoliin ard tvmend tarisan gai gamshigaasaa uuchlal guigaad chaddagt ni ajlaa ogood zai bolmoore yum,xodolmoriin vnelemj baixgvi shudraga es baixgvi, yaj ene ulsad chini irged ni togtoj ajillax yum be/oorsdoo bol dandaa tatwar tologchdiin mongiig xulgai xiij ami amijirgaagaa zalguulna,estoi bvtexgvi,20 ond ene ergvv 76 s negiig ni
ger bvl salaltiin asuudal bol archaagvi zasag tor, xudalch xulgaich 76 tai shuud xolbootoi,xalxiin 1.5 say xaw dor km nutag,deerees ni 60 70 say mal,mon baigaliin asar ix baylagtai 3 xan say mongolchuudiig guilagchin amidruulj baigaa ni ni shuud bidnii buruu songoltiin vr dvn, dandaa xuwia bodson xulgaichuud tord eeljlen shurgalsanaas bolj tvvxendee baigaagvi ix emgenel mongolchuudad nvvrleed bna,sayxan neg arxinii vildweriin ezen vxexed tor niigmiin zvtgelten gechixjee, ter muu golog yugaaraa tord zvtgesen yuim olon olon xener xvvxdvvdiin nus
Хосууд холдох тусам их хайр бадарч, бага хайр замхардаг. Нэрт соен гэгээрvvлэгч хэлсэн байдаг юм. Ер нь салж саринаад бгаа явдал нь ессен гэр орон хувь хvний ухамсараас л шалтгаална. Хvvхэдvvдтэй байж байгаад 10-аад жил хол байгаад одоо сайхан амьдарч байгаа гэр бvлvvд нэгээр тогтохгуй байж байгааг би мэднэ. Тэр хооронд юу эс болох вэ. Муу оркууд бие биенээ хеергеед.
Эрдэм шинжилгээний ажилтан Ганчимэг, гэр бvл судлаач доктор, дэд профессор Оюун-Эрдэнэ та 2 битгий залуучуудын тархийг буруу угаагаад бай. Юм унш сайн судалгаа хий. Тер засаг, менге санхvvгээс боллоо гээд оркуудынхаа толгойг угаагаад байх юм. Хайрт хосууд холдох тусам их хайр улам бадарч, бага хайр саринан замхардаг гэж нэг нэр
Уурхайд ажилладаг хүмүүс бас их салдаг. Энэ нь бас л мөнгө санхүү болон хол байх гэсэн үндсэн шалтгааныг бий болгож гэр бүл салалт болон хэвийн бус гэр бүлийн харилцааг ихэсгэж байгаа. Энэ асуудлыг бас ярих ёстой.
АЙЛ БҮРИЙН ХАМААТНУУД ДОТОР СОЛОНГОСТ ЯВААД САЛСАН ХҮН 1-2 БИЙ.
ҮНЭН ШҮҮ
эх орондоо ажиллах боломжийг нэмэгдүүлж зээлийн хүүг сайн бууруулах хэрэгтэй
Olon jil bolohoor zaaval salj taarch bgaa yum dao
Манай хадам ах Солонгост 10 гаран жил болоод ирэхэд 2 охин нь том болчихсон тэгээд их хөндий одоо салчихсан шд
Huuhdee orhij yawj chaddag humuusiig l oilgodogguin. Geriihendee naidaad l sanaa amar yaj chaddag bnaa.odoogiin huuhduuded etseg ehiin uureg hariutslaga oroltsoo mash heregtei bolson tsag.deer ueiin humuus shig ar geriihee hend ji ch hamaagui naidaj uldeedeg tsag ungursun.huuhediig hun bolgoh chadahguu shu.
Толгой хоргодох орон байрны юм хураах санаатай л явж байгаа шдээ, энд бол цалингаа өгдөггүй хэдэн барилгын бригадаас өөр юу ч алга
echner chuuchdee orchiood gadaad ruu yvachgui bailgui ter Nymdorj saidiin chuun !!!, edniich ichdeggui ulaan tsaim luivarchin ail