2019 оны 6-р сарын 4
15 цаг 18 минут

“ПИ АР”-чдын эрх ашиг монголын ард түмний эрх ашгийг бүхэлд нь хохироох ёсгүй

Нийтлэлч Баабар, Боролдойн Мягмар нар Оюутолгойн “ПИ АР”-ын ажлыг олон жил хариуцан ажиллаж буй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн бүгд мэднэ. Тэд  Оюутолгойгоос олон жил олон зуун сая доллар халааслаж хариуд нь зөв ч бай буруу ч бай тэдний талд сурталчилгаа хийх үүрэгтэй ажилладаг. Өнгөрсөн 7 хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ,түүний биелэлтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт,тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, танилцуулж байх үеэр эрх баригч нам Оюутолгойг хятадуудад зарах гэж байна гэх эсрэг сурталчилгаа буюу мессежийг сошиал орчинд шидэж олон нийтийн тархийг угаах, шалгалтын явцыг удаашруулж,сарниулах оролдлого хийж харагдана лээ.

Монголын ард түмний хүсэл сонирхолын эсрэг сурталчилгаа хийх, бүх нийтийн өмчийг хэсэг бүлгээрээ халааслаж суух зорилго өвөртөлж олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэхүйц “ПИ АР” хийх нь мэдээж зөвхөн тэдэнд ашигтай. Уг нь бол Оюутолгойн орд газар монголын ард түмний өмч төдийгүй хэсэг бүлэг улстөрчид, ”ПИ АР”-чид, гадныхны халаасаа зузаатгах хувийн өмч биш.

Баабарын нийтлэлүүүд ч Оюутолгойн эздүүдийг хамгаалсан өнгөлөн далдалсан байдгийг учир мэдэх хүмүүс гадарлана. Түүний МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах гэж байна гэх утга бүхий олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор тараасан мэдээлэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан няцаалт өгнө лээ.

Үндсэндээ бол МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах бус нэр бүхий гишүүд нь Оюутолгойд шалгалт явуулж ард түмний эрх ашиг хөндөгдсөн асуудлыг засч залруулах ил гарган тавьж, асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ажлыг хийж буй. Цаашдаа Оюутолгой,Тавантолгой гэх мэт том төслүүдийн үр шимийг 3,5 сая монголчууд бүгд тэгш шударга хүртэх ёстой. Ингэхийн тулд төрийн зүтгэлтнүүд ч шударга ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурийг мөн эрх баригч намын генсек илэрхийлсэн байна.

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.184.18Зочин   • 2019, 6 сарын 5. 11 цаг 53 минут

Улс үндэстнийхээ язгуур эрх ашгаас урваж байгаа Баабар мэтийг тоохгүй байхыг залуу үедээ уриалж байна. Урвагчид олонх ингэж бодож байгаа юм байна гэж бодогдтол олноороо олон дахин янз бүрээр гадны луварчдыг хамгаалж бүх мэдээллийн сувгаар бичдэг, үүнд бүү хуурт. Үүнийг л тархи угаалт гэдэг юм. Тэдний хэлэх нь үндэслэлтэй санагдаж магадгүй, бас л бүү хуурт. Аливаа зүйлийн мөн чанарыг бүрхэгдүүлж мушгин тайлбарлах нь тэдний ганц чадвар. Тэр чадвараараа мөнгө хийдэг юм тэд.

203.91.112.198Зочин   • 2019, 6 сарын 5. 10 цаг 36 минут

чи эрх ашгийг нь хохироогоод зогсохгүй улсаа худалдах гээд зогсож байгаа юм бишүү

202.55.191.130zochin   • 2019, 6 сарын 5. 4 цаг 35 минут

lalar

202.9.44.187Зочин   • 2019, 6 сарын 4. 23 цаг 10 минут

Оюутолгойн төлөөний хүмүүс олон буй, төлөөний нийтлэлч нь надад чихнээс өөр өгөх зүйл байхгүй гэдэг хэлц үгийг гаргасан Баабар, УИХ д бол Дамба очир нар байна даа. Урвагчдаа гэж

37.194.12.189Зочин   • 2019, 6 сарын 4. 16 цаг 33 минут

pooh iim ih mongo zovhon piar hiihed toldog bol tegvel oor yanz buriin yum hiij yah yum be? buur 100, 100 n sayaiig avdag gejiine sh dee amarbayasgalan guai ingej ard tumnii ajillaj ATG-d barigdchih geed mahaa idej bhaar gantsiig bicheed l heden zuun sayaiig avah ni bn shdee uul ni zuu zuun saya dollar gedeg asar ih mongo shuudee esvel hahuuli hussaar bgaad iim too hamaagui boltsiimuu yu soliorood bn ve? mon 3.5 saya yaj huvaaj iddeg yum boloo zovhon tatvaraar damjiad mongo bolgosonii daraa l ard tumend zov huviarlaj gudarmaar yum

202.55.188.44Зочин   • 2019, 6 сарын 4. 16 цаг 31 минут

Тэгээд ийм үзэл суртлын тархи угаах мэдээ уншаад нөгөө мунхаг иргэд нь төр засгаа зөвтгөн хуйлрана л даа. Гэхдээ тэдгээр мунхаг иргэдийн багагүй хэсэг нь эрх баригч намыг хормойдон амь зуугсад, довоо шарлуулагсад байдаг. Ингээд бодохоор ард түмэн гэдэг өөрөө бүх болохгүй юмны үндэс суурь нь юм. Хаа нэг сод хүмүүн бий болж мунхагуудыг нэг цэгцэлж өгнө. Гэвч он удаан жил өнгөрөхөд өнөө олсон дэвшлээ нэг л мэдэхэд хоногийн хоолоос арилжих хэмжээнд нийгмийн сэтгэхүй бууран доройтно. Монгол хөгжихгүй байгаа юм биш. Чинээндээ тултал хөгжиж байна. Даа

202.55.188.44Зочин   • 2019, 6 сарын 4. 16 цаг 34 минут

нч энэ нийгмийн хөгжлийн хурдыг сэтгэлгээний харанхуй байдал хойш нь татаж намаг балчигт живүүлэх аж. Үүнийг аль ч үед эрх барьж буй нам овжин ашигладаг. Тэднийхээр бол, өөрөөр хэлбэл энд нэр нь дурьдагдан буй Амарбаясгалан нарынхаар бол мунхаг олон, сонгогчид аль болох дорой сэтгэж, мунхаг харанхуй байх тусам тэд хонь, шиг гахай шиг номхон байж эрх баригчдад өрлүүлэх юм. Амарбаясгалан жаалаад өнгөрөхөд олон нийтээрээ түүнийг нэгэн зэрэг хараах л болохоос хариуцлага нэхдэггүй. Эрх баригчдын луйвар оршин тогтнох үндэс энэ л юм. Худлаа юу? Одоо х

202.55.188.44Зочин   • 2019, 6 сарын 4. 16 цаг 38 минут

ар л даа. Эрдэнэтийн 51 хувийн луйвар нөгөө 49-ийнхөө шуугианд дарагдаад өнгөрч байна. Ундармаагийн 300 тэрбумын хулгайн араас ямар "ард түмэн" орилож байна вэ? Хүрэлсүхийн дүү Давхарбаярын тэрбум, Содбаатарын 2 тэрбумыг дурсах нөгөө халуухан "эх орончид" байна уу? Нямдоржийн хүүгийн шахааг дурсах иргэний зоригтон хаа байна? Занданшатарын Солонгосын казино дахь бичлэгийг хэрэв эфирт тавьбал одоо бараг мунхаг олон түүгээр бахархах шахуу юм болох байх. Ард түмэн гэж энэ. Нөгөө мэргэн цэцэн ард түмэн. Хуцсан болгоны цээжээ дэлдэх уриа "ард түмэн".

202.55.188.44Зочин   • 2019, 6 сарын 4. 16 цаг 43 минут

Угтаа бол Оюутолгойгоос орж ирсэн өгөөж, хаялагаар бий болсон 4 тэрбум долларыг аль хэдийн цуслаад жорлондоо гаргачихсан хойноо нөгөө мунхаг иргэд, ард түмэн чинь гэнэтхэн сэрж гэнэ. Ийм баялагтайгаа угаасаа л мэддэг байсан гэнэ. Бараг Чингисийн үед тодорхой болчихсон эд гэнэ. Үүнийг зөвхөн өөрсдөө хүрздэж зөөж болох юм байна. Ер нь тэгэж ярьвал заавал дөт, ойрыг харж Хятадын хилээр зөөх шаардлагагүй гэнэ. Төмөр замаар зөөх нь ч илүүц юм байх аа. Одоогийнх шигээ 10,000 машинаар тоос манан татуулж байсан нь өлзийтэй юм байх. Үүнийг л монгол жиши

202.55.188.44Зочин   • 2019, 6 сарын 4. 16 цаг 46 минут

г тэнгэр зарчим гэж үзэж байна. Гүй тэгээд тааллаараа л бол л доо. Яаж ч байсан, ямар ч сайхан сонголт байсан, ямар ч мэргэн шийдвэр гарсан харанхуй мунхаг маас, ард түмний таалалд л нийцэхгүй бол юу ч биш байдаг биз дээ? Харин дараа нь битгий л Амарбаясгалангаас болж бид шороо үмхлээ, Баттулгаас болж бид төмөр замд зарцуулсан хэдэн тэрбум доллараар шатлаа гэж гоншигоноорой. Эсвэл энэ Хятадууд үнэрхээд манай нүүрсийг авахгүй байна. Орос ах нарын тарифын хөнгөлөлт төмөр зам барьж дуусаагүй байхад хаагдчихлаа гэдэг ч юмуу. Хөгжил гэдэг бол ердөө

202.55.188.44Зочин   • 2019, 6 сарын 4. 16 цаг 49 минут

хариуцлагын баталгаа нь л юм шүү дээ. Хариуцлага үгүй бол ямар ч хөгжил хөгжил биш, ямар ч дэвшил дэвшил биш. Эх оронч, баатар зоригтон, суут удирдагч, шударга хүний аль нь ч чухал биш ээ. Тэд бүгдээрээ зүсээ хувиргасан ялихгүй луйварчид л байдаг. Харин хариуцлагатай хүмүүсээс бүрдсэн тийм нийгэм ирээдүйн тохиож болох аюулаас огт айхгүй урагшилж болдог юм. Тийм нийгэмд ямар нэг эх оронч, шударга хүний шаардлага гардаггүй. Аливаа өрлөг удирдагч, эцэг болсон нам засгийн хэрэгцээ ч байдаггүй.

202.55.184.18Зочин   • 2019, 6 сарын 5. 11 цаг 57 минут

унаж буй онгоцон дотор жингүйдэж кайф авч байгаад үсрээд шүхрээ дэлгэнэ гэж бодож байна уу чи. амжаарай даа

66.181.179.215Оюутан   • 2019, 6 сарын 4. 16 цаг 18 минут

Бүүбур бол хүний сэтгэлзүйг сайн судалсан хүн тул хүн бол олон нүүртэй амьтан гэдгийг бусдаас илүү сайн мэддэг үнэг .Тийм ч учраас тэрбээр хзэээ ч бодит байдал дээр бусдын төлөө юм хийхгүй. Хүнийг үгээр бус үйлдлээр нь дүгнэе. Түүнтэй уулзахад аягүй м уухай хахир хүн байна лээ.

124.158.107.6Зочин   • 2019, 6 сарын 4. 15 цаг 41 минут

Боролдойн Мягмар гэнэ үү.Ийм ямар хүн байдгийм.

192.82.64.251Зочин   • 2019, 6 сарын 5. 9 цаг 01 минут

Боролдой студын эзэн жүжигчин Тэрбишдагвын хадам ах Цааш нь ярихуу яахуу

192.82.66.101Зочин   • 2019, 6 сарын 5. 11 цаг 33 минут

харин цааш нь сонсох уу байх уу.....

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.