Их Британийн Ерөнхий сайдад нэр дэвшигч Майкл Гоув 20 гаруй жилийн өмнө хар тамхи хэрэглэж байсан гэх мэдээг Daily Mail сонин уламжилжээ.
Майкл Гоув улс төрд орохоосоо өмнө кокаин хэрэглэж байсан нь үнэн бөгөөд харин энэ тухай “Тэр үед би залуухан сэтгүүлч байсан. Миний хийсэн алдаа энэ мөн. Гэхдээ би өнгөрснйиг эргэн харж тэр бүхнийгээ дахин хийнэ гэж хэзээ ч бодохгүй байна” гэжээ. Түүний үзэж байгаагаар өнгөрсөн үеийн алдаа нь Консерватив намын тэргүүнд нэр дэвших эрхийг нь хязгаарлах ёсгүй гэжээ.
Британийг Европын холбооноос гарсны дараа тус тивийн улс орнуудтай прагматик харилцаатай байхын төлөө байдаг парламентын консерватор фракцийн гишүүд Майкл Гоувыг илүү дэмжиж байгаа юм. Тэр одоо тус улсын Байгаль орчны сайдын албыг хашиж байна.
Тус Улсын Ерөнхий сайд Тереза Мэй Засгийн газрын тэргүүний ажил болон Консерватив намын даргын албан тушаалаас огцрохоо энэ сарын 7-нд мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр Их Британийг Европын холбооноос гаргана гэж байсан ч харин эцэст нь өөрөө явлаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдын төлөөх марофонд хэд хэдэн хүний нэг яригдаж байгаагийн нэг нь Майкл Гоув юм. Түүнээс гадна дотоод хэргийн сайд асан Борис Жонсон болон тус яамны одоогийн сайд Жери Хант, мөн Brexit эрхэлсэн экс сайд Доминик Рааб нарын нэр яригдаж байна.
Гэхдээ Майкл Гоувыг Их Британийн дараачийн Ерөнхий сайд болох хамгийн магадлалтай хүнээр нэрлэж байгаа юм.
Эх сурвалж: Lenta.ru
Бэлтгэсэн: Г.Хан
Сэтгэгдэл бичих