Өнгөрсөн 2 сард Пусан хотын Хэ Үн Дэ-гийн нэгэн зочид буудлын усан санд хөлөө хавчуулан гэмтсэн бага ангийн сурагч 100 гаруй өдөр ухаангүй байсны эцэст үе тэнгийн 3 хүнд амьдрал бэлэглэн тэнгэрийн оронд морилжээ.
БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр өнгөрсөн 2019.02.17 өдөр Пусан хотын Хэ Үн Дэ-гийн Гранд зочид буудлын усан сангийн төмөр шатанд хөлөө хавчуулсан осолд өртсөн 12 настай И Ги Пэк хүү 100 гаруй өдөр ухаангүй ком-ын байдалтай байжээ.
Сайн эмч нарын хичээл зүтгэл, эцэг эхийн залбирал түүнд туслахаасаа нэгэнт өнгөрсөн тэр үед түүний эцэг, эх “Эрүүл эрхтэнг бусдад шилжүүлэн суулгаж туслах” шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийн дагуу Өмнөд Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажилтангууд хүүгийн зүүн, баруун бөөр болон элэг-ийг түүний үе тэнгийн эрхтэн шаардлагатай байсан 3 хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ.
И Ги Пэк хүүгийн эцэг эхийн хэлснээр “Өдөр ирэх бүр улам дордох хүүгийн биеийн байдалд сэтгэл өвдөхийн хирээр бидэнтэй адил зовж шаналж буй эцэг эхчүүдэд туслах сэтгэл төрсөн” гэжээ. Мөн тэд “Бидэнд тохиолдсон энэ уй гашуу бусад гэр бүлд бүү тохиолдоосой” хэмээсэн байна.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хөөрхий дөө хэлэх үг олдохгүй Осолд өртөж зовно Хойтод очихоос нь өмнө бас зовооно
Ene huniig hun iig hun torolhtnoos hassh insan iim um bichij baidag hunii esnoos gaj
ta buhend dahin huu toruulj az jargaltai uchraasai gej erooe.
Солонгос Хятад хүмүүсийг яагаад ч юм өрөвдөх сэтгэл төрөхгүй юм, бараг инээд ч хүрэх шиг, бүх дэлхийн хүмүүс ч тэдэнд ингэж л ханддаг байх