2019 оны 6-р сарын 18
9 цаг 55 минут

Атганд орсон алтан боломж буюу Монголын экспортын тухай өгүүлэх нь

Монголд албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр яригдсан нэг асуудал гэвэл өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах тухай байлаа. Энэ бол өнөөгийн түвшинд эдийн засгийн гадаад харилцааны шинэ хандлага, барих чиглэл мөн.

Сүүлийн 30 шахам жил монголчууд дандаа л бусдаас бадар барьж амьдарлаа. Хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж,  төсөл хөтөлбөр гэхчлэн. Харин одоо эдийн засаг болон бусад салбарт дэлхийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажилладаг, эрх тэгш, эрхэмсэг оршихуйтай Монгол байх цаг болсон.

Хэрэв санаж сэрж чадвал импортлогчоос экспортлогч орон болох боломж бий. Экспортын чиг баримжаатай жижиг дунд үйлдвэрлэгчдэд чиглэсэн төрийн дэмжлэг үгүйлэгддэг. Бүтээгдэхүүнээ экспортлоно гэхээр л бид нэг их дааж давшгүй том саад тээгийг сэтгэхүйдээ  суулгачихдаг бололтой юм.  Харин бусдын зарим нэг жишээнээс харахад экспорт гэдэг чинь энгийн л юм биш үү гэж харагддаг.  

Гадаад худалдааг дайвар шинжтэй болгосноор Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл байнга алдагдалтай,  импорт экспортын зохистой харьцаа алдагдсан. Импортлогч улс болж хувирлаа. Үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байх нэг шалтгаан энэ болов.

...Хөх хотыг тойрсон олон хүлэмжийн нэгэнд  нас сүүдэр 70 шахаж байгаа гэр бүлийн хоёр ногоо тариалдаг. Тэд хэд хэдэн хүлэмжтэй, тэндээ хөлсөөр хүн ажиллуулдаг. Тэнд очиж ажиллаж сардаа нэг сая гаруй төгрөгийн цалин хүртэж байсан монголчууд  цөөн биш бий. Хоёр хөгшин тэдгээр хүлэмжиндээ нэгэн төрлийн ногоон навчит ургамал тариалдаг. Нэрийг нь мартчихжээ. Түүнийгээ хурааж сайхан хайрцаглаж савлаад Японд экспортолдог. Олох ашиг нь арвин гэдгийг хоёр хөгшний амьдрал ахуй,  олон хүлэмж,  хөлсний ажилчиддаа өгч буй бийлэгжүү цалин урамшуулал зэргээс харж болмоор.

-Хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост өрхийн үйлдвэрлэгчийнд түр саатав. Гоёл чимэглэлийн жижигхээн үйлдвэрт 4-5 хүн ажиллаж байна. Ээмэг, энгэрийн зүүлтээс эхлээд юм юм л хийдэг бололтой. Харин бүтээгдэхүүндээ гоё шошго зүүлт хийгээд Ойрхи Дорнодын зарим орон руу нийлүүлдэг тухай ярьж байх юм. Энэ төрлийн бусад үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ хамтраад гаргадаг  гэсэн. Бидний ярьдагаар кластерийн ситемээр л ажилладаг бололтой юм билээ.

-Солонгосын өөр бас нэг өрхийн үйлдвэрлэгч  Хятадаас ямар ч билээ нэг жимсний хуурай ханд аваад түүнийгээ дахин баяжуулаад  “Made in Korea” гэсэн шошготой бүтээгдэхүүн болгоод  экспортолдог гэж ярьж байв. 

-Тайваньд номын дуу сонсоод ирсэн танил маань ярьж байна.  Тэнд зөвхөн холхивч хийдэг жижигхэн үйлдвэрт очжээ. Бүтээгдэхүүнээ  агаарын хөлөг үйлдвэрлэгч Boeng  компанид нийлүүлдэг, олон жил  хамтарч ажиллаж байгаа гэж ярьж байх юм гэнэ.

- Хятадууд Монголын хонины нэхийг элдэж боловсруулаад АНУ-ын зах зээл дээр нэг бүрийг нь 100 ам доллараа борлуулж байгааг тэнд амьдардаг монгол иргэн гэрэл зурагтай нь цахим орчинд байрлуулсныг олон хүн анзаарсан байх.

Бидний халгаж цэрвээд байдаг экспорт гэдэг чинь хөндлөнгийн нүдээр харахад  иймэрхүү л энгийн юм шиг байна. Товчхондоо аливаад өртөг шингээж, хэрэглэгчийн шаардлагыг хангах тухай асуудал аж.

Харин монголчууд бидэнд энэ мэт экспортлогч байх боломж бий юу...Энэ хавар Мишээл экспо-д үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг очиж сонирхов. Тэнд нэг залуу модоор хийсэн ваннаа АНУ-д захиалгаар нийлүүлдэг тухайгаа ярьж байсан. Үнэ нь 10 мянган  ам доллар хүрдэг аж. Харин түүний энэ тансаг бүтээгдэхүүнийг хилийн чанад дахь захиалагчид нь зөвхөн фэйсбүүкийн  танилцуулгаас нь олж авчээ. Захиалагчийн тоо нэмэгдэж, ваннаараа дагнах бодолтойгоо ярьж байсан.  

Монголд амьдарч байгаа Япон эмэгтэй Ибүкүра Томоко Монголын зөгийн балыг  арлын орон руу экспортолдог.  Ойр зуурын энэ мэт олон жишээ байна.

Гадаад худалдаа, экспорт хариуцсан төрийн Агентлагтай болоё

Өмнөх нийгмийн үед гадаад худалдааны салбар бие даасан яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тэр үед бидний сайн мэдэхээр уул уурхай, ноолууран бүтээгдэхүүнээс гадна  ноосон хөнжил, үр тариа, нэхий, савхин бүтээгдэхүүн, амьтны гаралтай түүхий эд экспортод гаргадаг байв. 

Харамсалтай нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш гадаад худалдаа хариуцдаг төрийн байгууллага гэж бараг байхаа больж, Гадаад харилцааны яамны  хавсарга төдийгөөр өдийг хүрлээ.  Ингэж гадаад худалдаа дайвар шинжтэй болсноор Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл байнга алдагдалтай, импорт экспортын зохистой харьцаа алдагдсан. Импортлогч улс болж хувирлаа. Үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байх нэг шалтгаан энэ болов.

Нөгөө талаас жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ хэрхэн гадаад зах зээлд борлуулах,  яаж экспортлогч болох талаар мэдлэг мэдээлэлгүй  байдгаас  Монголынхоо жижигхэн зах зээлд л уяаны ботго шиг эргэлдэж байна. Уг нь бидний эргэн тойронд хоёр том зах зээл хаяа нийлэн оршиж байна. Үнэхээр гайхалтай боломж. Гэвч бүтээгдэхүүнээ хойд урд хоёр том зах зээлд нийлүүлэх хүсэл байвч хэрхэн яаж гэдэг дээр очод тээглэдэг.  Тэгээд ч энэ талаар үйлдвэрлэгчиддээ олгож байгаа төрийн дэмжлэг ховор,  үндсэндээ эзэнгүйдсэн асуудал. 

Монголын төр үнэхээр экспортоо дэмжье гэж байгаа бол энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллага, ядахад агентлагийн хэмжээний институци байгуулах хэрэгтэй. Энэ агентлаг гадаад зах зээлийг үйлдвэрлэгчидтай холбодог зуучилдаг, Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр сурталчилдаг,  мэдээллээр хангадаг, зөвлөмж өгдөг, гадаад зах зээлийн эрэлт нийлүүлтийг судалдаг, өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд гадаад зах зээл, гарц олж өгөхөд дэмжлэг үзүүлдэг байвал зохино.

Сүүлийн үед усны бодлогын, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэхчлэн баахан агентлагийг шинээр байгуулах сураг гараад байгаа. Хэрэгтэй л байх. Гэхдээ Монголын гадаад худалдааны салбарыг Гадаад харилцааны амнаас салгаж  үүрэг хариуцлагыг нь тодорхой болгож, үр дүнг нь тооцдог болгомоор байна.

Монголчуудыг бүтээгдэхүүнээ  экспортлоход зориулж Европын холбоо болон стратегийн түнш Япон зэрэг орнууд таатай боломж олгосоныг бид ашиглаж чадахгүй байгаа нь гомдмоор.  Харин энэ боломжийг тэр Гадаад худалдаа хариуцсан агентлаг монголчуудад жинхэнэ утгаар нь эдлүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Европын холбоо Монголын  7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг /GSP+/ бий болгосон. Мөн Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг Япон руу  гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах  боломж байна.

Атганд орж ирсэн ийм боломжоо төрийн бодлогоор ашиглаж чадвал Монголын хөгжлийн нэг гарц болмоор харагдаад байх юм.

Г.Хантулга

 

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.171.41сандаг   • 2019, 6 сарын 25. 15 цаг 50 минут

заавал асуудал гарах бүрт нэг агентлаг байгуулах гэж болохгүй. байгаа хүмүүс нь хийх ёстой ажлаа хийхгүй байна шүү дээ.

66.181.178.28Зочин   • 2019, 6 сарын 18. 12 цаг 25 минут

Дээр байгаа хулгайчууд биднийг хэзээ ч дэмжихгүй бид өөрсдөө л гарц хайж гадагшаа юмаа гаргаж эднийг сэгсрэх ёстой . Соц нийгэмд Гадаад Худалдааны Яамтай байлаа .

202.179.25.207Зочин   • 2019, 6 сарын 18. 11 цаг 35 минут

Экспорт хийдэг цөөн компаниуд нь тамаа цайж, экспорт хийдэг. Бөөн бичиг баримт, гэрчилгээ авах гэж үйлээ үзнэ. Ядахад гааль энэ тэрийн байцаагч нь мөнгө хараад, дарамтална. Зовлон их ээ

202.21.118.178ахмад   • 2019, 6 сарын 18. 10 цаг 11 минут

агентлаг байгуулахаар төр улам л данхайна шүү дээ... Өөрийн өртөг, өрсөлдөх чадвар гэдэг юм л бүхнийг шийддэг, эцсийн дүндээ

103.212.119.91ddd   • 2019, 6 сарын 18. 9 цаг 56 минут

Ehleed dotoodiinhoo heregtseeg hanga. Daraa exportiig bod. Exportod gargana gedeg mongolchuudiin hyvid tiim amarhan zuil bish.

103.26.193.83Зочин   • 2019, 6 сарын 18. 9 цаг 40 минут

Монос шиг хуурамч эм үйлдвэрлэдэг групп монголчуудаа хуурахаас гадныхныг хуурч дийлэхгүй. Эхлээд өөрсдийнхөө бүтээгдхүүнээ монголчууддаа таниулж байж гадагшаа гаргахгүй бол монголын нэг хогийн компаний бүтээгдхүүн шал хулхи юм байна лээ гэж хов тараах болно

122.201.24.228Монголын төлөө цохилох зүрх   • 2019, 6 сарын 18. 9 цаг 35 минут

Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө манай улс малаас гарах бүтээгдэхүүнийг амьсгалаас бусдыг нь ашигладаг. Хөдөө сумдын Худалдаа бэлтгэлийн ангид малын мах, ноос ноолуур, адуу үхрийн дэл сүүл, арьс шир, өлөн гэдэс, адуу үхрийн духны шир, эвэр туурай, төрөл бүрийн ангийн үс, хөнгөн цагаан, зэс гууль, бусад түүхий эд гээд дөчин хэдэн нэр төрлийн түүхий эдийн төлөвлөгөө даалгавар улсаас өгч бэлтгүүлдэг байлаа. Үүнээс багахан хэмжээний хонины ноос, ямааны ноолуурыг дотооддоо хивсний үйлдвэр, говь комбинатад өгч бусдыг нь экспортонд гаргадаг.

122.201.24.228Монголын төлөө цохилох зүрх   • 2019, 6 сарын 18. 9 цаг 59 минут

Мөн арьс ширний багахан хэсгийг Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, УБ хотын Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд боловсруулаад бусдыг нь экспортонд гардаг байв. Экспортонд гаргаж байгаа түүхий эдийг Монгол улсын Гадаад худалдааны яам /Сайд нь Ё.Очир. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул/ 100% ЗСБНХУ-аар дамжуулж европын орнуудад гаргадаг байсан гэж сонссон юм байна. Харин 1990-ээд оноос хойш Гадаад худалдааны яамаа татан буулгаснаар гадаад худалдааны нэгдсэн бодлого алдагдаж ноос ноолуур, арьс ширээ урд хөрш рүү зөөж үнэгүй шахам экспортолдог болсон

122.201.24.228Монголын төлөө цохилох зүрх   • 2019, 6 сарын 18. 10 цаг 16 минут

Харин өдгөө Гадаад харилцааны яаманд Монгол улсын гадаад худалдааны бодлогыг тодорхойлдог, барьж ажилладаг хүн байна уу? Соц нийгмийн үед адуу үхрийн дэл сүүл, духны шир, эвэр туурай, малын яс, тарвага зурамны арьс, бусад хаягдал түүхий эдийг хаана ямар улсад нийлүүлдэг байсныг нь судалсан гадаад худалдааны ажилтан байна уу? Мөн сар гаруйн өмнөхөн Эмээлт зах дээр 10000 адууны ширийг авах газар олдохгүй хаях дээрээ тулаад байна гээд л зурагтаар мэдээлж байсан. Монгол улсад гадаад худалдааны бодлого алдагдсанаар алдсан боломж асар их байгаа шүү

122.201.24.228Монголын төлөө цохилох зүрх   • 2019, 6 сарын 18. 10 цаг 35 минут

1994 онд Говь-алтай аймгийн урд талын сумдаар яваад буцах замд Баянхонгор аймгийн Бөөнцагаан нуурын зүүн хойно айл байсан газарт багцаагаар хагас тонн орчим хонины ноосыг зуслан дээрээ хаяад нүүснээс салхинад тэр хавийн газраар нэг тарж "Хайран юм. Буянт малын маань алтаар үнэлэгдэх ноос ингэж ч хог болох гэж" хэмээн халаглаж билээ.

203.91.118.180Зочин   • 2019, 6 сарын 18. 8 цаг 46 минут

Энэ асуудал маш чухал юм бид хөгжлийн гарцуудыг бүх түвшинд судалж шийдвэрлэх нь ирээдүй хойчид үр ашгаа өгнө. Төрийн бодлого дутмаг байгаа нь үнэн. Өрх бүр үйлдвэрлэгч, аж ахуй нэгж бүр экспортлогч болохын төлөө ажиллах хэрэгтэй байна.

203.91.112.130уур хүрч байна   • 2019, 6 сарын 18. 8 цаг 28 минут

гадаадад элчин нэртэй гахайнууд хар тамхи бодохоос өөр юу хийж байна татвар төлөгчидийн мөнгөөр намын даалгавараар юу хийж байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.