Хур бороо шаагисан 6-сарын 9-ны өдөр Токиогийн Сумогийн ордноос холгүй орших таван одтой “Тобу” зочид буудалд японы үндэсний спорт болох Сумод уухайлан орж ирсэн монгол хүчит хөвгүүдийн нэгэн болох Кёкүшюүхо Т. Эрдэнэбаатарын хурим нижгэр сайхан, өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тэрбээр өнгөрсөн оны шинэ жилийн үеэр хэвлэлийн бага хурал хийж, гэргий Б. Сувд-эрдэнээ олон нийтэд албан ёсоор танилцуулж байсан билээ. Хуримд монголоос аав ээж, ах дүү, хамаатан садан найз нөхөд болох 70-аад хүн хүрэлцэн ирж, Оошима ояагата Н.Цэвэгням, анхны сумоч Б.Энхбат, Ёкозуна Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон бусад монгол, япон бөхчүүд, хөгжөөн дэмжигчид нийт 460 гаруй зочид оролцлоо. Хуримыг “Эн Эйч Кей” телевизийн сумогийн алдарт нэвтрүүлэгч Фүжиэ хөтөлж, олныг хөгжөөн энэ өдөр японы эзэн хаан Нарухито, Масако хатан хоёрын гэрлэсний 26 жилийн ойн өдөртэй давхцаж буйг ихээхэн бэлэгшээж, дурдан онцолж байлаа. Зарим зочин үзэсгэлэнт хос төрлөө гэж дуу алдаж байв. Кёкүшюүхог Сумогийн Бэкхэм гэдэг болохоор арга ч үгүй биз ээ.
Гэргий Сувд-эрдэнэ эхлээд кимоно дараа нь хуримын цагаан даашинз тэгээд дээлэн даашинз өмсөж үнэхээр нүд булаам, үзэсгэлэн төгөлдөр байлаа. Ямар сайндаа Хакухо аврага үг хэлэх далимдаа тоглоом шоглоомоор Кёкүшюүхо араар тавих аргагүй сайхан бүсгүй авч суужээ гээд “Хорвоо дээр гурван төрлийн эмэгтэй байдаг. Тэнэгхэн мөртлөө хөөрхөн, Тэнэгхэн мөртлөө тэнэг, Тэнэгхэн мөртлөө ухаантай гэж байдаг. Гэргийд нь захиж хэлэхэд тэнэгхэн мөртлөө ухаантай байгаарай" гэж хошигнон захилаа. Японд уран бүтээлээ туурвидаг дуучин Б.Солонго ая дууны мэндчилгээ өргөж мөн Японы алдарт дуучин бас дэвжээнийх нь бөхчүүд ая дуугаа барьж хамгийн сүүлд хуримын эзэн Кёкүшюүхо Эрдэнэбаатар гэргийдээ зориулан “Нэгэн гэр бүл больё” гэсэн дуугаар гэнэтийн бэлэг барив. Урьд нь хичнээн гуйгаад ч огт дуулж өгдөггүй байсан гэнэ. Гэнэтийн энэхүү бэлэгт цочирдсон гэргий нь ханиа дуулан дуустал нулимс дуслуулан, уяран хайлан байлаа. Дуулж байхад нь дэвжээний болон мөр зэрэгцэн барилдаж байгаа монгол найз бөхчүүд нь тайзан дээр гарч дууг түрэв. “Уртын урт амьдралыг хослон туулья” гэж хэлээд гэргийгээ үнслээ. Залуу хосуудын хэзээ ч мартагдшгүй нэгэн нандин агшин бас энэ болов уу. Гэргий Базарсүрэнгийн Сувд-эрдэнэ нь одоо 26 настай, аав Б.Базарсүрэн, ээж П.Хадхүү нь хоёулаа эмч. Хоёр эгч, нэг ахтай, айлын отгон охин ажээ. Шинэ-Монгол сургуулийг төгсөнгүүтээ долоон жилийн өмнө эгчийнхээ араас энд ирж хэлний сургуульд сурч байхдаа анх хосууд танилцсан гэнэ.
Охиноо уг нь япон руу сургуульд явуулсан юм. Айлын бэр болгоно гэж явуулаагүй л дээ гээд инээмсэглэн яриагаа эхэлсэн аав Б.Базарсүрэн “Хүргэн минь дэвжээний хатуу хөтүүг туулж, бие дааж амьдрахын утга учрыг мэдэрч яваа хүн амьдралаа аваад явчих ухаантай, хатуужилтай гэж бодож сэтгэл их өндөр байна. Хүргэн, охин хоёроо гоё байхыг нь харахаар сэтгэл ихэд хөдөллөө. Огшлоо, биеэ их барилаа гэж өгүүлэв. Хосуудын танилцсан түүхийг гэргий Сувд-эрдэнээс асуухад анх найзынхаа төрсөн өдрөөр танилцжээ. Дараа нь 3-сарын 10-нд төрсөн өдрөөр нь уулзаад дахиж хаврын баяраар тааралдаад Эба /Эрдэнэбаатар/ төрсөн өдрөөр нь бэлэг өгч чадаагүй. Хоолонд урья гэж хэлэхэд нь яасан эелдэг залуу вэ гээд бодоод өнгөрчээ. Энгийн найз нөхөд болон үерхэж байхдаа түүний гэрбүл болон дотны хүмүүстээ гаргаж байгаа халуун дулаан, дотно хандлагыг нь хараад ихэд сэтгэл хөдөлсөн юм. Би их дуунд дуртай л даа. Эба учиргүй хайртай дуртай гээд шууд хэлээгүй ч “Би дуулахдаа маруухан. Чаддагсан бол гоё дуу дуулаад чамайгаа уяраамаар байна гэж хэлэхэд нь надад жаахан сэтгэл байгаа юм болов уу гэж бодогдож эхэлсэн гэж дурслаа. Одоо гурав, нэг настай Мишээлт-Эрдэнэ, Мичид-Эрдэнэ нэртэй хоёр хөөрхөн охины аав, ээж аль хэдийн болчихсон сууж байгаа билээ. Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар одоо 31 настай, мэргэжлийн сумогийн жүрёо зиндаанд барилдаж байгаа Томозуна дэвжээний харьяат, анх 2008 онд барилдаж эхлэн жүрёо болон жёнидан зиндаанд нэг, нэг түрүүлж байсан амжилттай. 2012 оноос дээд зиндаанд барилдаж байсан өсөх ирээдүйтэй хүчит бөхийн нэгэн билээ.
Монголд байхдаа л угаасаа би их сумо үздэг байлаа. Анх японд Жүдогийн сонгонтой ахлах сургуульд ирж байв. Ахлах сургуулийн 2-р ангид байхдаа энд оюутан байсан Эрдэнэсүрэн ахтайгаа хамт Цэвэгням ахтай уулзаж сумод дуртайгаа хэлж байсан юм. Тэгээд яг сургуулиа төгсөөд байж байтал Батбаяр ах зодог тайлж, нэг гадаад бөх орох орох боломж, цаг нь яг таарч, сумогийн алтан хараацайнууд болсон Кёкшюүзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Б.Энхбат, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын хөлсөө урсгаж, анх хөл тавьсан түүхт их дэвжээнд орсон нь хувь ерөөл байжээ. Сагс их тоглодог. Үеийнхэнтэйгээ барилдахад барагтай бол унадаггүй, их шөрмөстэй, бяртай хүүхэд байлаа. Анх Шийрэв багшийн жүдогийн секцэнд явж эхэлсэн. Бараг дөнгөж ороод байж байтал маргааш гэрчилгээгээ аваад ир. Тэмцээнд оруулна гэв. Юу ч мэдэхгүй ороод самбо бөхийн аврага шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авч байлаа. Бас сонирхогчдын сумогийн тэмцээнээс мөнгө хүртэж байв. Тэр үед Жүдогийн холбооны дарга байсан Бат эрдэнэ аврага Гифү мужийн нэгдүгээр ахлах сургуультай монгол японы ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, улсдаа олимпийн аврага тамирчин төрүүлэх зорилготой монгол хүүхдүүдийг суралцуулж эхэлсэн юм.
Тэр шугамаар би суралцаж, олон тэмцээнд оролцож байлаа. Мужийн аврага ч болж байлаа. Улсын аврага шалгаруулах тэмцээнд орох эрхээ авах гээд багийн тэмцээнд учраа бөхөө аваад шидсэн чинь нөгөөдөхийнхөө өвдгөн дээр унаж, нүдний доод талын яс хугараад орж чадаагүй. Юм бас сонин л доо. Тэр чигээрээ улсын тэмцээнд явсан бол өдийд ингэж байхгүй ч гэж бодогдоно. Хувь заяагаараа явдаг байх аа. Сумо л барилдах ёстой байсан шиг гэж инээмсэглэн ярьж байсан юм. Хуримын үеэр аав Д.Төмөрбаатар, ээж Ө.Саранцэцэг нар сэтгэл нь ихэд хөдөлж, хөөрсөн байлаа. Энхрий бага хүүгээ жааханаар нь хүний нутагт явуулж байлаа. Өөрийнх нь сонголт байсан учир дэмжихээс аргагүй байв. Анх ирсэнийх нь дараа –Ямар байна? гэхэд Яахав дээ л гэж байна. Би ч тийм амар биш байгааг нь дор нь ойлгочихлоо. Тэгээд маргааш нь ер нь миний хүү гэгэлзээд, хэцүү байвал хүрээд ирээ л гэлээ. Зоригжуулж байгаа л ухаантай юм шүү дээ.
Түүнээс хойш нэг их юм хэлээгүй. Хүү минь хичнээн эрх танхи ч шантарсанаа, нулимасаа хэзээ ч хэнд ч бүү харуул гэж би хэлж сургаж, хүмүүжүүлж ирсэн юм. Жүдогоор ирж байсан хүүг минь анх сумод оруулахад Цэвэгням анх хөтөлж оруулж, одоо болтол дагуулж явна. Үнэхээр Цэвэгнямдаа их баярлаж байна. Эцэг нь болж байгаа дэвжээний багшдаа амжилтаараа ачыг нь хариулаасай гэж их хүсч байна. Бэртлээсээ болоод саяын башёод олигтой барилдаж чадсангүй. Би ч дээд зиндаанд орсоноос нь хойш 2016 оны 10 сард бэрээ төртөл хүүдээ хоолыг нь хийж, халамжилж байсан. Одоо бэрдээ халаагаа өглөө. Хэн ч ороод ирсэн инээгээд угтдаг. Идээ ундаагаар дайлаад гаргадаг тийм л айл гэрийг бүтээгээсэй гэж хүсч байна. Тэгвэл айл гэрийн амьдрал өөдөө дэвждэг гэж догдлон, баярын нулимастай өгүүлсэн билээ. Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээс ийм нэгэн сайхан монгол айл гал голомтоо бадраалаа. Уртын урт амьдралыг хослон туулж, жарган яваарай.
Х.Эрдэнэцэцэг
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ovoodoo monhol ehner avsan bna
Neeh olon hybtsas solison shynaltai shinjiin ehner bn da ali hir ydah bolooo
Mongold ch deel hurimiin daashinz gj solidg. Hunii nutagt yaponii undesnii bohiin deed zindaanii sumoch yapon orond hurimlaj bgaga yapon zochidoo sumo fan uudee hundleed kimono omsohn ulamjlal !! Deern hurimaaraa hench hurimiin tsagaan daashinz omsdg deelch bs. Ern 3 plaj bitii hel 30plaj solisonch chmd ymr hamaa bnaa. Pls be positive!
ha ha chi bolio
эхнэр нь сайхан амьтан бэ. нэг бавчих юмсан.
Teneghe bolioro mal u yu yu
Ийм монгол сумоч бас байдаг билүү
Энэ бичвэрийг бичсэн хүн Япон стилтэй юу эсвэл хөдөөнийх үү. Contemporary Mongolian Style of writing лав бишээ.
Contemporary Mongolian style of writing гэдэг чинь жинхэнэ хошного доо. Монгол хэлээ гүн гүнзгий мэдэхгүй чи ч тэрийг яаж ойлгох вэ дээ.
Аз жаргал хүсье.