2019 оны 6-р сарын 18
13 цаг 05 минут

Сайн хань амьдын диваажин

Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой. Ийм болохоор эртнээс нааш өвөг дээдэс минь амьдын диваажинд аж төрье гэвэл сайн хань ижил сонго гэсэн нь хоосон үг, эсвэл хоосон цэцэрхэл огтоос биш билээ.

Ханиа сонгоно гэхээр элдэв баар цэнгээний газар хэсч, хэсэгхэн зуурын ганцаардлаас ангижрах ядмагхан арга төдийхнөөр төсөөлөх нь бас өрөөсгөл. Орчин цагийн охид, бүсгүйчүүд маань ганцаардлаас зүрхшээхдээ амьдралд хэт яарч буй нь нүдээ аниад тамд унаж буйгаас ялгаагүй хэрэг билээ. Ганц биений амьдрал зарим тохиолдолд тухайн хүнд амжилт бүтээл хийх, үр хүүхэд, хань ижилдээ бие, сэтгэлээ бэлдэх чухал цаг хугацаа юм.Энэ талаас нь амьдралаа харвал илүү үр өгөөжтэй мэт.

Ханиа яаж сонгох вэ гэж бидний олонх нь асуудаг. Хань болох хүнээ олох, түүнийг таних нь өгүүлбэртэй бодлогын учрыг тайлахаас огт ондоо хэрэг. Харин зүрх сэтгэлээ сонсч, ямар ч тохиолдолд дэргэдээс чинь холдож одохгүй, нэг л ирсэн бол буцах сэтгэлгүй тэр хэн нэгнийг олж харах, түүний төлөө амьдрахын учир юм.

Ханиа сонгоно гэхээр азын сугалаанд хожихтой адилтгах хүмүүс бий. Тэгвэл азын сугалааг хүртэл сонгоход тухайн хүнээс сэтгэл, бишрэл, залбирал, хичээл зүтгэл, итгэл найдвар шаардагддаг. Яг үүнтэй адилаар ханиа сонгохдоо түүндээ итгэж, түүндээ найдаж, түүний төлөө чи ч бас тийм л хэмжээний золиосыг өөрөөсөө гаргаж чадна гэдэгтээ итгэж чадаж байна уу. Энэ асуултад чи тийм гэж хариулж чадаж байвал, сонгосон хэн нэгэн чинь дэргэд чинь үүрд үлдэнэ гэдгийг сэтгэлийн чинь луужин хэлж байвал эргэлзэлгүй зөвхөн түүнийг л дага.

Хэчнээн том хаус амлаад ч, хэчнээн тансаг машин унаа тэрэг үзүүлсэн ч сэтгэл нь хоосон эрчүүд хань болох нь юу л бол. Харин ч бүсгүй хүнээр амны алчуураа хийж, гэрийн буг болгох сонирхолтой, өмч хөрөнгөтэйгөө зүйрлэгсэд хорвоогоор мундахгүй олон бий. Тэдэн дундаас л гэрэлтэж, зөвхөн чамд зориулагдсан, хүйтэн шөнөөр ч чиний төлөө хэдэн бээрийг ганцаар алхаж туулах сэтгэлийн хаттай, өвдөж зовоход чинь дэргэдээс чинь холдон хөндийрөх нь бүү хэл улам ойртон дотносох тийм л дулаан төөнөсөн хэн нэгэн чиний хань байх болно.

Эртний мэргэдийн үг цаг хугацаа өнгөрөх тусам алт шиг улам өнгө орж, үнэний магнайд гэрэлтэж байна. Тэвчээр, итгэл, халамж анхаарал, үнэнч сэтгэл, өөдрөг ариун оюун санаа энэ орчлонд амьдрах хүний сэтгэлийн алтан гадас нь юм. Хэчнээн ч харанхуй байсан гэсэн энэ зэвсгээр зэвсэглэсэн цагт сайн хань соронз мэт чамд татагдаж, хүсэл бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно.

Сайн хань амьдын диваажин, сайн санаа амьдралын бэлэг.

 

Ханийгаа муу хэлдэггүй хүнийг

Хүний дээдээр шагнадаг гэнэ

Хазайхад нь түшдэг хүнийг

Хамгийн сайхантай золгуулдаг гэнэ

Байгаадаа хангалуун хүнийг Буян үргэлж дагадаг гэнэ

Бусдыгаа үнэлж мэддэг хүнийг

Бүхий л сайхантай учруулдаг гэнэ

Ач тусыг мэддэг хүнийг

Ашидын ерөөл ивээдэг гэнэ

Амьдрал аа хайрлаж явдаг хүнээс

Амны хишиг салдаггүй гэнэ

Хайрыг хайрлаж чаддаг хүнийг

Ханийн заяа орхидоггүй гэнэ

Журмыг сахиж эрхэмлэдэг хүнийг

Жаргал үргэлж хүрээлдэг гэнэ

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.93доржпунцаг   • 2019, 6 сарын 20. 6 цаг 51 минут

хичнээн орой гэрлэнэ төдий олон доль зохиж гар дамжсан хүнтэй учирна 25 бол 25 нөхөр сольсон 35 бол 35 хүүхэн үзсэн гэсэн үг

66.181.190.155Sara   • 2019, 6 сарын 18. 14 цаг 25 минут

МУУ ХАНЬ АМЬДЫН ТАМ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.