Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн АШТ амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн олон улсын шатрын их мастер А.Энхтуул оролцож, түргэн тоглолтын төрөлд аварга боллоо. Түүнчлэн их мастер А.Энхтуул түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.
Тэрээр өнгөрсөн жил, Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсныг эргэн санахад таатай байна.
Их мастер А.Энхтуулыг үргэлж дэмжин, дэлхийд өрсөлдөх боломж олгодог Сэлэнгэ аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, МУ-ын Дотоодын Цэргийн 805-р ангийн нийт хамт олон болон БльюМон группын хамт олонд талархал илэрхийлье!
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амжилт хүсье
Баяр хүргэе. Улам их мажилт хүсье
Баяр хүргэе. Амжилт хүсье