Канадын Засгийн Газраас ирэх 3 жилд буюу 2019-2021 онуудад шинээр 1,080,000 байнгын оршин суух иргэдийг хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Иймд би өөрийн мэдэх бяцхаан мэдээлэлийг энд орууллаа. Хэрвээ нэмж мэдээлэл оруулах бол сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.
Канад гэдэг нь тоосгон, суурин (каната) гэсэн утгатай бөгөөд 1535 онд нутгийн уугуул 2 иргэн Францын залуу судлаач Жак Картьед одоогийн Квэбэк мужийн Стадакон тосгон руу хэрхэн очих замыг заахдаа энэхүү үгийг анх хэрэглэсэн байна. Гэхдээ 1791 онд буюу Квэбэк муж Дээд, доод Канадын колони болон хуваагдах үед КАНАД гэх нэр албан ёсоор хэрэглэгдэж эхлэсэн гэдэг. Канад улс нь 10 мужтай бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 2-рт ордог. 1-д бол мэдээж агуу Орос улс . Төрийн тэргүүн нь Английн Хатан Хаан II Элизабет ба парламентын засаглалтай ардчилсан улс. Албан ёсны хэл нь Англи болон Франц хэл. Тэгэхээр зөвхөн англи хэл сурах биш Франц хэлийг сурч болно.
Агч модны навч бүхий Канадын төрийн далбааг 1965 оны 2 сарын 15-с эхлэн хэрэглэж эхлэсэн. Ихэнхи хүмүүс энэ улсын нийслэлийг Ванкүвэр эсвэл Торонто гэж боддог харин нийслэл нь Оттава (Ottawa) юм.
Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн Америктай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм. Газрын тосны экспортын 99 хувийг АНУ эзэлдэг. Цалингийн доод хэмжээ муж мужаасаа хамаараад өөр байдаг ба 2018 оны байдлаар хамгийн бага нь Саскачеван (Saskatchewan) муж $10.96 хамгийн өндөр нь Онтарио (Ontario) $14.00-н хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй байсан.
Мэдээж гол асуудал бол ажиллаж амьдрах, сурах тухай. Дэлхийн боловсролын байгууллагуудын үнэлгээ дүгнэлтээр Канад улс бусад оронтой харьцуулахад сургалтын төлбөр, аюулгүй байдал, оюутнуудын сурах нөхцөл болон төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж зэргээрээ хамгийн таатай улсаар сүүлийн жилүүдэд тэргүүлэх болсон. Суралцах бол тухайн мужийн вэб портал дээрээс мэдээлэлээ авч болно. Харин ажиллаж амьдрах тохиолдолд бол мэргэшсэн ажилтнаар хүсэлт гаргах нь Монголчуудад илүү боломжтой бөгөөд цагаачлалын албаны шалгуур, шаардлагыг хангах нь маш чухал, тэгэхээс хэн нэгэн цагаачлуулаад ажил олоод өгнө гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, шударгаар өрсөлд, мөн чадвараа бас нэмэгдүүл.
Бүх төрлийн визийг онлайн болон цаасан хэлбэрээр мэдүүлэх боломжтой. Онлайнаар бол таньд скайнер, олон улсын карт байхад л болно. Цаасан хэлбэрээр мэдүүлэх бол 1-р Амаржихийн өмнө байрладаг DHL буухиа шуудангийн арын хаалганд Канадын Визний материал хүлээн авдаг төв(Canadian Application Center) байгаа. Мэдээж энэ 2 үйлчилгээний алийг нь ч сонгосон болно гол нь төлбөрийн хувьд ялгаатай шүү.
Аан тийн гадаад пасспортны хугацаагаар виз дарах магадлал өндөр байдаг учир хугацаа урт пассаа өгвөл зүгээр санагдсан. Би анх мэдүүлээд л 2 жилийн виз авч байсан. За тэгээд бүгдээрээ Канад улсыг үзэхийг хүсье.
Хэрэгтэй байх гээд хэдэн линк оруулчихлаа
Суралцах бол:
https://www.studyincanada.com/
http://www.studyottawa.ca
Мэргэшсэн ажилтны хөтөлбөрийг сонирхож байгаа бол:
https://www.canada.ca/…/eligib…/federal-skilled-workers.html
Онлайн виз мэдүүлэх бол:
http://www.cic.gc.ca/engl…/information/applications/visa.asp
Цаасан хэлбэрээр виз мэдүүлэх бол:
http://www.vfsglobal.ca/canada/mongolia/english/index.html
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Tsagaachlah huzeltei hun umar shaardlaga hangasan baih estoi ve
Mongolchuud ugaasaa l haa yavsan gazraa l zodoon alaan hulgai l hideg shde. muruuruu amdarch abigaa humuusdee dandaa gai bolno. huurnuud
2000 CAN dollar tatwariin daraa yu? Gar deer hed awah uu?
Tatvar tsalingiin shatlalaar avdag, hedii undur tsalin bodogdono tudii chinee tatvar undur
sard 2000 CAN dollar
сардаа хэд хавцаа доллар олдог вэ?
bas nileen olon mongol bas uusaar
аль хэдийнээ 4000 орчим монгол очсон, сайн муугаараа дуудуулаад байж байгаа,, муу нь хулгай хийдэг,,, архи ууж зодолддог