2019 оны 6-р сарын 21
11 цаг 10 минут

Р.ЧОЙНОМ "Хүүгийн ээжид бөхийж хэлэх үгс"

Билэг танхай яруу найрагч Р.Чойном 1972 оны 2 сарын 19ний орой хэн нэгнээс дамжин ирсэн "Цог" сэтгүүлд Ш.Дулмаагийн "Хүүгийн эцэгт бичсэн захидал" шүлэг гарсныг ихэд олзуурхан уншиж байсан гэдэг. Гэтэл тэр даруйд нь "Хүүгийн ээжид бөхийж хэлэх үгс" гэсэн хариу шүлэг бичсэн байлаа. Дээхнэ үед Утга зохиол урлаг сонинд л нэг нийтлэгдсэн гэсэн Энд тэндээс хайгаад олддоггүй гэж мэддэг хүмүүс нь ярих юм билээ.

Р.ЧОЙНОМ "Хүүгийн ээжид бөхийж хэлэх үгс" 
Амьдрал хэмээх далайн атираас ихтэй мандлаар 
Арван таван жилийг алдлан тэврэн дэвсээр 
Гангар гунгар донгодох дуучин шувуу шиг захидал 
Гашуун боловч үнэнийг минь дурсан дурсан ирлээ 
Цалгиж галгиж явсаар хөл алдсан насныхаа 
Цагаас эрт бууралтсан хилэнцэт тэргүүнээ бөхийж 
Үнэнээс үнэн үгсийг чинь есөн ес уншлаа 
Үдшийн цаг чимээгүй зүрхэн шимширч суунаа 
Баяр,гуниг хоёр ингэж зэрэгцэн ирдэгийг
Бараан үсээ цайтал санасангүй явлаа даа
Атар залуу цагийн гэнэгүй тарьсан нүгэл 
Араас гүйцэж ирдэгийг зүүдэлсэнгүй явлаа даа 
Ардаг дураар морины салхит хондлой дээгүүр 
Архаг суран ташуур гувруу татуулж буух шиг 
Ажиг ч үгүй зүрхний алаг тольтон дундуур 
Анхны янагийн үгс шижигнэтэл зүсээд орлоо 
Алд биений минь хэлтэрхий үрийн минь ээж та 
Анхны янаг гэдэг эмзэг энэхэн үгийг 
Аймшиг жишэмгүй хэлснийг минь...уучилаарай
Арван хэдэн жилийн өмнө....байх нь байсан л даа 
Хотойх нь үгүй залуухан хорвоог чинь хотойлгож 
Хонхор нь үгүй хорин насыг чинь хонхойлгож 
Үүрийн гэгээ шиг үнэн цагаан сэтгэл дээр чинь 
Үл итгэхийн хар дуслыг анхан дусааж 
Хав халуун өвөрт чинь хагацлын салхи оруулж 
Хар сайхан мэлмийд чинь гомдлын нулимс хуруулж
Ааваа гэж дуудах ангир үрийн чинь дуугаар 
Атга хонгор зүрхийг чинь ахин дахин зүссэн 
Янаг сэтгэлийн гэмтэн би өдий болсон хойноо 
Ямар замаар явснаа эргэж бүтэн харлаа 
Нүд нээхэд хоосон,урт зүүднээс сэрсэн шиг 
Нүгэл буян хоёроо дэнсэлж нэгэн бодлоо 
Хүслийн ууган хорвоод алтан жолоо зэрэгцүүлж 
Хүү төрүүлсний баяраар аагтай сархад цэлэлзүүлж 
Хүний жишээ цогцлуулсан анхны гал голомтоо 
Хүйтэн усаар унтраах шиг ажиггүй орхин гарахдаа 
Дууяа чиний хайрын энг буруу хэмжиж 
Дуугүй хатуу гунигаар энэ болтол эмтэлж 
Дурлал жаргал бялхах эхийн залуу сэтгэлийг 
Дутуу бариад унагаасан гангар шаазан шиг хагалахдаа

Аавын тэнэгхэн хүүг арз шиг согтоож ирдэг 
Атар залуу насны анхны өнгөнд төөрчээ би 
Араас уйлаад үлдсэн ангаахай бяцхан үр маань 
Арван наймтай болоод амдаад ирэхийг бодсонгүй 
Эр хүн чадалтай гээд бүсгүй хүнээр тоглож 
Энэрэх сэтгэлгүй явдаг нь ухаан муугийн хар гай байна 
Эм хүн тэнхээгүй гэвч бүхэл хүнийг төрүүлж 
Эх орондоо өгдөг нь уян сэтгэлийн гавъяа байна 
Өнөөдөр миний хүү арван найм хүрч 
Өөртөө минь адилхан ханхар эр болсоныг 
Өрнүүн ажлын талбарт нэгэн бүтээлч нэмснийг 
Өр зүрхээ оволзуулж баяр бялхан уншлаа би 
Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч 
Амрагийн зай цээжний гүнд хонхойн эвгүйрч 
Арван таван жилийг яажшуу өнгөрөөж ирснийг чинь 
Алаг зүрхээ балталзуулж гэмшил бялхан сонслоо би Сэрүүн,дулаан хорших гэрэлтэй,сүүдэртэй хорвоод 
Сэтгэл гэдэг үнэнч,нүд гэдэг худалч юм аа 
Сээтэн хаях амархан сэхэлтэй,мөхөлтэй орчлонд 
Сэрэмж муухан явбал сээрэн дунгуй хийлгэдэг байна 
Өгч чаддаг,авч чаддаг орчлонгийн 
Өнгө нас хоёрыг мөнх юм шиг явахад минь 
Дуулуулж ч чаддаг,уйлуулж ч чаддаг замбуулингийн 
Дутууг дүүргэж,дүүрнийг дундалж жаргахад минь

Хорьдын цагаан сар тоонон дээгүүр өнгийтөл 
Хонгор бяцхан хүүгээ үнэгчлэн зүүдэлж унттал 
Хоёр дэрний нэгэн дээр нулимс юугаа дуслуулсаар 
Хорвоод ганцаардсан чи минь намайг хүлээж байжээ 
Айлын хүүхдэд шоглуулж ааваа дуудан уйлсан 
Ангаахай бяцхан үрээ онгон шувуу шиг хайрлаж 
Алаг нүднийхээ нулимсыг бяцхан гараар нь арчуулж 
Агуу орчлонд хоёулханаа аж төрждээ чи минь 
Царцаат намрын өдрүүдэд цантсан дээвэр өргөхдөө Цагаалга битүүлгэ болж хөндөх хүн эрэхдээ 
Цайныхаа дээжийг аягалаад уух хүн хайхдаа 
Цайлган хонгор сэтгэлээр намайг харсаар байжээ 
Үнэн мөний нүдээр ялган тунгааж харвал 
Үр,амраг хоёрынхоо зовлонгоор жаргаж явсан 
Хүн мөсөөр дульхан намайг чи хайрлахдаа 
Хүү чинь саналаа гэж хэлж зүрхлэхгүй явжээ 
Өдий олон жил уруул давж гаргалгүй 
Өнөөдрийг хүртэл зүрхэндээ өвдтөл нуусан гомдол 
Гуйх газар гуйхгүй гэж гутрах өдөр гутрахгүй гэж 
Гучин хоёр шүдэндээ зууж явсан үгс чинь 
Чин үнэнийг мэдэх энэхэн биеээрээ бодвоoc 
Чиний үг биш миний үг байна 
Өнөөдрөөс урьд нь би өнгөрснөө эргэн харж 
Өөрөө өөртөө тэгж үнэнийг хэлэх ёстой байж 
Хоёр гурав дахь авгайнхаа хуримын шуугиан дундуур Хойноос уйлах үрсийнхээ дууг сонсох ёстой байж 
Аварга бөхийн барилдааныг алмайран гайхаж явахдаа Айлыг үүрч яваа бүсгүйг анзаарах ёстой байжээ

Гэлээ гэхтэй хүн гашуун үнэнээ ухаарвал 
Гэмших,зөвтөх хоёр оройтдоггүй юм гэнэлээ 
Үс минь буурал болсон ч сэтгэл минь буурал болоо ч уу 
Үгүй ч билүү би...өмнө чинь одоо бөхийе 
Сэрүүн хангайн буга шиг сайхан эр болсон 
Сэргэлэн хонгор хүүгээ эргэж нэг харъя 
Сэтгэл гэдгийг мэдэлгүй дэндүү дургиж явсан 
Сэхүүн тэр жилүүдийг эргэж нэг саная 
Эдэлж өмсөх хоёроор хүүгий минь дутаасангүй 
Эцгээ гэсэн сэтгэлийг нь....элгээрээ дэвтээж иржээ 
Эрийн цээнд хүргэж алсын моринд дөрөөлүүлжээ 
Энхийн төлөө үйлсэд нэгэн цэрэг нэмжээ 
Арван таван намрын мөсөн хярууг хуримтлуулж 
Алаг зүрхээ одоо хайраад хайраад нэмэргүй 
Алдсан алдаа надтай алаг шатар нүүсээр 
Ацан шалааны хөлд алсын мад өржээ 
Уушгины үзүүр чимхиймээр өвлийн хүйтэнд
Улс орныхоо төлөө чичирч явсан зүтгэл 
Санасан шувуу ирмээр хаврын сайханд 
Сая түмнийхээ төлөө ургуулж явсан цэцэрлэг 
Нийт монгол орондоо арван таван жил 
Нийгэм журам байгуулах ажил үйлсэд зүтгэсэн 
Нижгэр явдлын дор бас хувийн бараан сүүдэр 
Нинжин сэтгэл доголсон хазгай мөр шиг үлджээ

Ганц хоёрхон биенийхээ гунигийг тоочоод яахав 
Гарцаагүй тохиож болох хүн бүхний амьдралаас 
Ажил бүтээл бялхсан эх орныхоо өвөр дээр 
Амсаж туулсан мөрөө ардах залуустаа яръя 
Элэг бүтэн гэрийнхээ аз жаргалыг хугасалж 
Эрх танхилхан үрийнхээ ариун хайрыг хагасалж 
Эрээн бараан амьдралд гэнэдэж яваа 
Эцэг эх байдаг бол эргэцүүлж үзэг гэхээр 
Хоёр биендээ амссан алдаа оноо бүхнийг 
Хойчийн залуу үед дохио болгон бичье 
Үйл явдал нь гашуун ч үзэж ирсэн туужийнхаа 
Үнэнээс үнэн мөрүүдийг хоёр талаасаа бичье 
Бичгээр үүсэх зохиолыг нэгэн хүн бүтээдэг бол 
Биеэр үүрсэн амьдралыг хоёр хүн шүлэглэе 
Хоёр өнгийн замаар хорвоог үзсэний хувьд 
Хоёр чавхдас нь болж үнэний хуурыг дуугаргая 
Надад болоод нийтэд хэлэх бүхнээ хэл 
Нартад болоод чамд гэмших бүхнээ гэмшие 
Чиний болоод миний гунигт алдааны замаар 
Чийрэг сайхан залуусыг бүү алхаг гэж бичье 
Хожим нь гэмшээд баршгүй гашуун энэ алдаа 
Хорин насны босгонд яаж ирснийг яръя 
Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдралд 
Хоёр залуу танилцсан тэртээ хавраас эхэлье.....

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.139Ээбээ   • 2019, 7 сарын 4. 9 цаг 39 минут

Юу гэхэв дээ зүгээр л гайхамшиг

202.72.245.122б   • 2019, 7 сарын 2. 10 цаг 14 минут

мөнгөөр үнэлэшгүй сургамжын өв,ээж аавын чинь хэлэх гэсэн чадаагүй үгс

202.72.245.122ө   • 2019, 7 сарын 2. 9 цаг 29 минут

өөрөө үргэлжүүлээд бод

66.181.161.75Зочин   • 2019, 6 сарын 27. 2 цаг 04 минут

Ингээл дуусчихаж байгаа юм уу. Үргэлжлэл байгаа юм шиг дутуу санагдаад байна

202.21.101.130зочин   • 2019, 6 сарын 26. 10 цаг 51 минут

Үнэхээр тасархай авъяастай яруу найрагч Р.Чойном үхэр Монголчуудыг тэр ухааруулах гэж амиараа төлсөн ачтан

78.126.73.222bi bayar   • 2019, 6 сарын 25. 17 цаг 44 минут

ter bichij bid unshdag ternees uur yug bid xauxav erchuud uuregtei eejuud daalgavartai bid saixan amidrax tsag irnee

202.9.44.163Зочин   • 2019, 6 сарын 24. 19 цаг 24 минут

Аргагүйл Чой найрагчийн шүлэг дээ мянган удаа мэхийе дээ

202.72.245.122с   • 2019, 6 сарын 24. 11 цаг 19 минут

Амьралыг утгу учир гашуун болМөнхийн сэдэв

103.10.22.41Зочин   • 2019, 6 сарын 23. 19 цаг 53 минут

авъяас **** минь чамд шүлсээ хаяхаас өөр шүлэг байгаа юм уу уран сайхны дүрслэлийнхээ утга начрыг нь ч ойлгож мэдэхгүй байж

103.9.90.98Зочин   • 2019, 6 сарын 23. 6 цаг 47 минут

Үүнийг шүлэг гэхгүй юу гэх юм бэ. Үнэхээр Ш.Дулмаа "Хүүгийн эцэцгт бичсэн захидлын хариу"-г бичиж байжээ. Ш.Дулмаа гуай уншаад ямар бодол төрсөн бол. Зарим хүмүүс дээрхи шүлгийг уншаагүй юм шиг ээ. Тийм болоод шүүмлээд байх шиг байна. Ядруухан бодолтой улс вэ.

64.119.20.147Зочин   • 2019, 6 сарын 22. 11 цаг 50 минут

myndag baij dee

202.9.43.104авьяас   • 2019, 6 сарын 22. 11 цаг 31 минут

энэ тэгээд шүлэг мөн үү? ямар ч уран сайхны дүрслэл алга. Чойном тухайн үеийн нийгмийн тогтолцоог шүүмжилж бснаас биш найрагчийн хувьд авьяас муутай хүн ш дээ

202.21.101.130зочин   • 2019, 6 сарын 26. 11 цаг 01 минут

чиний авъяасыг харъяа МУУ ЖОРЛОН минь

202.9.44.163Зочин   • 2019, 6 сарын 24. 19 цаг 25 минут

за чи бага шиг элийрч үзээрэй хүү минь хэхэхэ

66.181.161.88Зочин   • 2019, 6 сарын 24. 15 цаг 20 минут

балдуушны авьяас байхав

202.9.42.126Зочин   • 2019, 6 сарын 23. 9 цаг 58 минут

ТЭНЭГЭЭ БИТГИЙ ГАЙХУУЛ

202.9.42.63Зочин   • 2019, 6 сарын 21. 20 цаг 14 минут

Үнэхээр билиг танхай.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.