Өмнөд Солонгосын технологийн компани 6G систем, блокчэйн технологи, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйг тодорхойлох асуудлыг авч үзсэн байна.
Дөрөвдүгээр сард Өмнөд Солонгост нэвтрүүлж эхэлсэн 5G сүлжээнд Хятадын Huawei, Америкийн Apple зэрэг компаниуд өрсөлдөж байгаа үед Samsung 6G-ийн талаар түрүүлж нээлттэй ярьж эхэллээ. Ноён Лигийн мэдэгдэлд “Бид хөгжлийн шинэ суурийг тавих сорилтыг шийдвэртэйгээр эхлүүлж, өнгөрсөн амжилтаа хамгаалах хүрээнээс гарч ажиллах ёстой”-г онцолжээ. Системийн хагас дамжуулалтын судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах удирдамжаас гадна захирлууд Samsung-ийн чипний бизнест учирч болох эрсдэлийг хариулах арга хэмжээг хэлэлцэв.
Түүнчлэн энд дурдсанаар технологийн салбарт хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийн бэрхшээлийг даван туулах талаар санал бодлоо солилцжээ. Тус компанийн мэдэгдэлд Хятад, Америкийн худалдааны сөргөлдөөн, Huawei-д тавьсан хоригийн талаар тухайлан дурдаагүй байна. Гэхдээ энэ хоёр асуудал дэлхийн эдийн засгийн төлөв хийгээд технологи үйлдвэрлэгчдийн хангалтын сүлжээнд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ нь олон улсын компаниудыг стратегиа эргэн харахад хүргэсэн байж болзошгүй юм.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
АНУ ба Хятад улс хоорондоо тулалдаж бие биенээ хүчгүйдүүлж байхад өөр улс 6G монголд 7G-н тухай яригдаж байна Яагаад болохгүй гэж Монгол хүний оюун ухаан дэлхийд дээгүүр гэдгийг харуул энэ боломж шүү дээ
bid odoonoos 7G gej yarih heregtei yum baina
Хятадууд made in cina 2025 он гэж шогшроод АНУ*д намалдагаа дахиж босохгүй болтлоо нээлгэсэн Солонгосууд 6G гэж шохшироод Японд намалгаа нээлгээд оросыг л харах үлджээ. Оростой холбогдсноор хоцрогдохоос өөр сонголт байхгүй
3G SALAAGUI BAIJ YUN TOM YM YRDIGIIN BE UB UTSAN DEET CHIN 3G GEJ GARCH BAIGAA BIZDEE BUU SERUUN ZUUDELDEE HOSHIN SHOGUUDAA