2019 оны 7-р сарын 17
8 цаг 10 минут

Томилолт: БНХАУ төрийн бодлогоор тариалан эрхлэгчдээ дэмжин, ядуурлаа бууруулж байна

БНХАУ -ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар Монгол улсын сэтгүүлчид энэ сарын 8-наас 14-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа.  Тус айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хөдөө аж ахуйн салбарын талаарх мэдээллийг газар дээрээс нь авч сурвалжилснаа хүргэж байна. БНХАУ-ын Бээжин хотод очсон эхний өдрөө тус улсын Хөдөө аж ахуйн яамны удирдлагын институтид зочилж албаныхантай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Хятад улсын талаас Монгол улсын сэтгүүлчдийн энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч буй нь “Монгол улсын сэтгүүлчдийн Хятад дахь айлчлал, айлчлалын баг тавтай морилно уу” хэмээх бичгийг зочилсон газар бүрт байрлуулснаас харж болохоор байлаа.

БНХАУ-ын ХАА-н салбар 3 том бодлогоор зохицуулагдаж байна

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хятад улсын хөдөө аж ахуйн салбарын баримталж буй гурван том бодлогыг танилцууллаа. Үүнд, нэгдүгээрт Хөдөө орон нутгийг хөгжүүлэх: Орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хот, хөдөөг уялдаа холбоотой хөгжүүлэх, эдийн засаг, соёл, хүний нөөц, ажлын байрыг нэмэгдүүлэх, тариачдыг соёл боловсролд хөтлөх, баяжуулах стратегийн бодлогыг баримталж байгаа аж. 2020 он гэхэд үндсэн бодлогоо тогтооно. 2035 он гэхэд ХАА-г орчин үеийн байдлаар хөгжүүлэх, 2050 он гэхэд ХАА-н бүх талыг хөгжүүлэх бодлого боловсруулжээ.

Хоёрдугаарт, Ядуурлыг бууруулах: Хятадын Коммунист намын 18 дугаар хурлаар ядуурлыг бууруулах зорилтыг тавьсан байна. Уг зорилтод 2020 он гэхэд хоол, хүнс, өмсөх хувцасаар дутагдахааргүй болж, иргэдийг орон сууцаар хангах. Мөн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. 2010 онд 98 сая хүн ядуу иргэдийн тоонд багтаж байсан бол, 2018 он гэхэд энэ тоо 16,6 саяд хүрч  буурчээ.

Хятадын ядуу өрхүүдэд, “Ядуу иргэдийн карт” өгдөг бөгөөд улсаас тусламж дэмжлэг үзүүлдэг байна. Үүний дүнд ядуу иргэдийн карттай өрхийн тоог 17 хувиар бууруулж чадсан байна.

Гуравдугаарт, ХАА хангамжийн бүтцийн өөрчлөлт, хөдөө аж ахуйн ногоон хөгжлийг дэмжих, эко буюу химийн бордоогүй хүнсний бүтээгдэхүүн, ногоог дэмжих. Мөн МАА-г хөгжүүлэх, гэхдээ бэлчээрийн даацаас хэтрүүлэн мал маллахгүй байх гэх мэт зохицуулалт хийн хөгжүүлэх бодлого баримталж Хятадын төрийн бодлогоор дэмжин анхаарч ажиллаж байгаа аж. 

Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байна. Энэ тухай БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей хэлэхдээ, "Хятадын Төрийн зөвлөлөөс ерөнхий төлөвшилжүүлж, хуучны Хөдөө аж ахуй яам болон Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, эдийн засгийн яам , газрын эх баялгийн яам, усны яам зэрэг яамдын хөдөө аж ахуйтай холбогдох төслийн салбаруудыг нэгтгэж шинээр Хөдөө аж ахуй яамыг шинэчлэн байгуулаад байна. Тус яам нь " Хөдөө аж ахуй гурван хүрээ цараа" - нд холбогдох бүх асуудлыг хариуцаж, бодлого баримталж ажиллах юм. Хамгийн гол нь тариаланчдынхаа амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана" гэсэн юм.

Сингапурын газар нутгаас 8 дахин их газар нутгийг ногооруулж чадсан Илеон групп

Харин айлчлалын хоёр дахь өдөр Хятадын байгаль орчин экологийн тэргүүлэх компани болох Илеон Ресурс группээр зочилсон юм. Тус компани нь НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цөлжилтийг сааруулахад тэргүүлэх компани юм. Илоен Ресурс групп нь 1988 онд байгуулагдсан бөгөөд олон жилийн туршид экологийн хамгаалалт болон цэцэрлэгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Уг компанийн үйл ажиллагааны чиглэл нь “энерги, эрчим хүч хэмнэх, байгаль орчинг хамгаалах” болон “экологийн үйлчилгээ” үзүүлдэг байна. Нийт 10 их тэрбум юанийн хөрөнгөтэй,  8000 гаруй ажилтантай Илеон Ресурс группийн 30 гаруй жилийн үйл ажиллагааг НҮБ -ын хүрээлэн буй орчны албанаас 50 их тэрбум юанийн өртөг бүхий байгаль орчны эх баялгийг бүтээсэн хэмээн үнэлжээ.

Мөн үүнээс гадна тус компани байгаль хамгааллын чиглэлээр "Хөвчийн загвар" бүтээж үүгээрээ НҮБ-ын байгаль орчин болон хөгжлийн шагналыг хүртсэн байна. Цөлжилтийн эсрэг хэрхэн тэмцсэн талаар тус компанийнхан тайлбарлахдаа, сүүлийн 30 жилийн хугацаанд буюу 1988-2018 онд агаарын бохирдлыг бууруулахад хичээж ажилласан. Ингэсний үр дүнд Хатан гол дагуух гол мөрөн сэргэсэн. Өмнө нь Хатан гол элсэн шуурганд даруулж байв. Экологийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд Хатан голоо нум сумын хэлбэртэйгээр дүрслэн хамгаалсан. Энэхүү хамгаалалт нь төрийн бодлого байсан бөгөөд үүнийг НҮБ - аас маш амжилттай болсон гэж дүгнэжээ. Мөн үүнээс гадна тус компани нь 2007 оноос одоог хүртэл НҮБ- ын хүрээлэн буй орчны алба, ойн яам, ӨМӨЗО, Ордос хотын Засгийн газартай хамтран Хөвч олон улсын цөлжилтийн форумыг зургаа дах удаагаа зохион байгуулаад байна. Энэхүү форум нь бүх дэлхийн хамгийн нөлөө бүхий форум болсон төдийгүй БНХАУ дэлхийд байгаль орчны хамгаалалтын үр бүтээлээ дэлгэж чадсан томоохон үйл явц байсан юм.

Мэдээж элсэн дээр мод ногоо ургуулна гэдэг амаргүй ажил. Тэдний хувьд ч энэ ажил амар байгаагүй гэдгийг гүйцэтгэх захирал нь хэлж байв. 30 жилийн турш  ямар мод ногоо ургуулах аргыг эрэлхийлж, туршсаар багагүй хугацаа алдсан ч одоо говийн элсэнд модыг хэрхэн тарьж ургуулах талаар арга туршлагаа хуваалцахад бэлэн болтлоо хөгжсөн гэж байлаа. Байгальтай зөрчилдөж байж ургуулах биш, байгальтай зохицож байж ургуулдаг гэдэг шиг тэд салхины чиглэлийг ашиглан мод ургуулах аргыг хэрэглэдэг байна. Энэ нь салхины чигийн дагуу өндөрлөг газрын гуравны хоёроос дээш хэсэгт модоо суулгах арга аж. Бороо хур бага ордог элсэрхэг энэ газар тэд чихэр өвс, говийн гоёог голлон тарьдаг байна. Мод тарих ажилд хүний гар оролцдоггүй бөгөөд дрон төхөөрөмж ашиглан нэг минутанд нэг мод тарьж байна.

Бээжинд өнгөрүүлсэн эхний хоёр өдөрт эдгээр газруудаар зочилсон бөгөөд маргааш нь бид Хятадын газар тариалангийн бүс нутаг болсон Гансу муж руу хүлгийн жолоогоо залсан юм.....

Х.Соёл

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

80.215.246.242Зочин   • 2019, 7 сарын 18. 1 цаг 34 минут

Buzariin mongol hytadad negdeh heregtei tegj baij ene muusain avilgach hulgaich naraas salna

194.230.155.180Unshigch   • 2019, 7 сарын 17. 22 цаг 49 минут

Ajilsag, hodolmorch mundag ard tymen shyy. 80-aad Saya hyn ardaa yaduurlaas gargasan hyatadiig ard tymend bayar hyrgej amjilt hysie.

66.181.161.118Zochin   • 2019, 7 сарын 17. 18 цаг 42 минут

Manai 76 turiin undur alban haagcdaa bayajuulah bodlogo yabuulj irged even yaduuruulj baigaa ni Aprakiin songodog jisheeg amidrald heregjylej baig yum.

202.179.27.5Зочин   • 2019, 7 сарын 17. 17 цаг 41 минут

Хүрэлсүх гуайн Засгийн газар юм хийгээд байгаа ч юм шиг, огт хийгүй ханцуй дотроо наймаалцаад байгаа ч юм шиг хачин жигтэйхэн байх юм. Нүдэнд харагдаж сэтгэлд мэдрэгдэх шийдвэртэй юм л алга

202.179.27.5Зочин   • 2019, 7 сарын 17. 17 цаг 35 минут

Хятад оронд төрийн бодлогоор ард иргэдээ дэмжиж хөгжиж байхад Монгол эх оронд минь төрийн бодлогоор /төрд ажиллаж байгаа түшмэдүүд/ ажил хийх гэж зүтгэж байгаа ард иргэдээ дарамталж шахаж хөлс хүч, мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан олж байгаа хэдийг бараг л бүгдийг нь цөлмөж амьдрах аргагүй амьдрахад бэрх болгож байна.

31.10.154.187Зочин   • 2019, 7 сарын 17. 16 цаг 47 минут

Тэгээд яахын хятадад шингэх үү? Монголд тэр карт хийх цаасанч байхгүй яахуу?????

66.181.190.149Зочин   • 2019, 7 сарын 17. 14 цаг 24 минут

manaid esregeeree...

202.72.242.138Зочин   • 2019, 7 сарын 17. 12 цаг 08 минут

mod tarihad DRON ashiglaj bna gene manai baigal or4chinii yamnii mal UBS said yu hiij bnaaaaa

202.9.43.209Зочин   • 2019, 7 сарын 17. 9 цаг 42 минут

Манай 76 ядуурлаа эрс нэмэгдуулэх гээд наадмаа хуртэл санд мэнд дуусгачаад узэж тарж байна даа

103.80.210.107иргэн   • 2019, 7 сарын 17. 9 цаг 21 минут

Эндээс суралцах юм гэвэл хөгжлийн бодлого нь ойлгомжтой тодорхой хүртээмжтэй юм. Бид төр засгаас ийм л бодлого шаардмаар байна. Өнөө маргаашаа бодсон сонгогчид иргэдийн амыг түр хаасан ажил хиймээргүй л байгаа юм.

183.81.171.2иргэн   • 2019, 7 сарын 17. 8 цаг 54 минут

Мал аж ахуйд бодлого хэрэгтэй тэрнээс биш мянгат малчин гэж өгөөд газраа үр шимгүй болгоод байж болохгүй байх

150.129.142.239иргэн   • 2019, 7 сарын 17. 8 цаг 38 минут

Хубилай хаан Бээжинд нийслэлээ шилжүүлэн байж Хятадад газар тариалан хөгжүүлж Монгол орноо унаган байгалаар нь авч үлдсэн хүн. Газар тариалан Монголд хөгжүүлснээр цөлжилт ихсэж хөрс ус шингээхээ больж үер ихсэнж байгааг хөдөө аж ахуйн яамныхан ойлгож чадах болов уу , толгой нь хүрэхгүй ч юм уу

150.129.142.239иргэн   • 2019, 7 сарын 17. 8 цаг 35 минут

Монголчууд хятадуудыг дагаж газар тариалан хөгжүүлнэ гэвэл уусаж устана гэсэн үг. Харин мал аж ахуйгаа хөгжүүлбэл зохилтой

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.