2019 оны 7-р сарын 18
8 цаг 20 минут

Элсэн манхан уулсыг нүхэлж тэгшилж, Шар мөрнөөр ундаалж газар тариаланг хөгжүүлж буй Ганьсу мужийнхан

БНХАУ-д айлчилж байгаа 50 сэтгүүлч эхний хоёр өдөр Бээжин хотод саатаж, зарим газрын үйл ажиллагаатай танилцсан. Цааш аялахдаа хоёр багт хуваагдаж өөр өөр муж, хот руу явсан. Нэгдүгээр багт хуваарилагдсан 25 хүн Юньнань мужаар аялав. Нөгөө багийнхан Ганьсу мужийг зорив. 

Хятадын газар тариалангийн бүс нутаг болсон Ганьсу муж алдарт Шар мөрөн буюу Хатан голын эхэнд байрладаг. Зүүн талаараа Шаньси, өмнө хэсгээрээ Сы чуань, Хөх нуур мужтай хиллэдэг. Баруун талаар нь Шинжаан Уйгар, умард хэсгээр ӨМӨЗО-той хил залгадаг. 800 жилийн түүхтэй уг хот нь 26.3 сая гаруй хүн амтай. Мужийн газар нутгийн 75 хувийг хуурай болон хагас хуурай газар эзэлдэг. Газар нутгийн хувьд элсэн манхан бөгөөд үүний дөрөвний нэг хэсгийг нь л тэгшилж бүтээн байгуулалт хийн, газар тариалан эрхэлж хөгжилд хүрчээ.  

Ганьсу мужийн Ланжоу хотыг зорин цэнхэр тэнгэрт нисч явахдаа тэрхүү уртаас уртад үргэлжлэх элсэн манхан уулс, байгалийн нэгэн гайхамшигт тогтоцыг харан гайхаж бас олон жилийн хөдөлмөр, бүтээн байгуулалт хийж 3 сая гаруй хүн амтай хот суурин болон түүнийг дагасан ногоон байгууламж хийж чадсан гэдэгт итгэж ядан газардсан билээ.

Зэрэгцэн боссон нэгэн шугаманд орсон мэт байрласан өндөр өндөр барилгуудын ихэнх нь 25 болон түүнээс дээш давхар өндөр гэдгийг нутгийнхан хэлсэн. Түүнийг тойрон хүрээлэх цэцэрлэгт хүрээлэн мэт харагдах орчны ногоон тохижилт Ганьсу мужийн Ланжоу хотыг хангай газарт байрлалтай гэмээр харагдуулж байсан юм. Авто зам нь өчүүхэн төдий эргэлт муруйлт анзаарагдахуйц шулуун бөгөөд элсэн манхан уулсыг сэтэлж, нүхэлж гарчээ. Уулсаа шаталсан хэлбэрээр засаж, шат бүрт алим болон жимсний моднууд тарьжээ.

Зам дагуу найгах цэцэг, мод, өвс нь хангай газрыг санагдуулах авч энэ бүхэн хүний гараар бүтсэн төдийгүй Ланжоу хот улам өргөжин тэлж шинэ дүүрэгтэй болж их, дээд сургууль түүнийг дагуулан оюутны дотуур байр, номын сан болон хөдөө аж ахуйн паркийг уг хотдоо байгуулсан байлаа. Зөвхөн эдгээрээр зогсохгүй барилга бүтээн байгуулалтын ажлыг ч эрчимтэй өрнүүлжээ.  

Ланжоу харьцангуй өндөрлөг газарт байрладаг ажээ. Хоёр уулын дунд Шар мөрний эргээр аж төрдөг тэр ард түмэн үнэхээр хөдөлмөрч. Үйлдвэрлэл хийгээд газар тариалангийн бүс нутаг тул импортын аливаа бараа материал оруулж ирэхийг чанд хориглоно. Үүнээс гадна тариалан эрхлэхдээ химийн бус, нутгийн эко бордоо ашигладаг. Тиймээс бусад муж нутгийнхан тэдний бүтээгдэхүүнийг авах дуртай байдаг гэсэн. Сүүлийн есөн жилд хураасан ургацынх нь хэмжээ тогтмол өсжээ.

Хөдөө аж ахуйн танхим нь гурван асуудлыг чухалчилж хөгжүүлж буй. Сайтар төлөвлөж, зөв бодлого гаргах, үүнийгээ ягштал хэрэгжүүлэхийг чухалчилдаг. 2018 онд мужийн хуучин тэнхим, Орон нутгийн ажлын алба, Хөгжил шинэчлэлийн хороо, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын газар зэрэг олон байгууллагыг нэгтгэн уг танхимыг байгуулсан хэмээн тус танхимын дарга Лиан Жүнке хэлсэн юм. Энэ нутагт газар тариаланг зуун зуун дамнан эрхэлж иржээ. Зургаан төрлийн аж ахуйг голчлон эрхэлдэг бөгөөд түүнээсээ багагүй ашиг хүртжээ. Тухайлбал, хүнсний ногоо, эмийн ургамал, жимс жимсгэнэ, алим, гахай, тахиа, үхэр хонийг үржүүлдэг. Зөвхөн төмс гэхэд 10 гаруй нэр төрлийг тарьсан хэмээсэн. 10.5 сая мү талбайд төмс тариалж, 12.1 сая тонныг хураажээ. 2018 оны байдлаар 4.6 сая мү (1 мү нь 00.6 га газартай тэнцэнэ) талбайд эмийн ургамал тариалж, 1.2 сая орчим тонныг хурааж авчээ. Эмийн ургамлаа өндөр үнэтэй борлуулж, багагүй ашиг орлого олдог гэх мэдээлэл өгсөн. Мөн Үүнээс гадна 8.8 мянган мү талбайд хүнсний бусад ногоо тариалсан байна. Энэ нутгийн эрдэнэшиш амттайгаараа алдартай.

Бүс нутгийн шинэ сортын алим нь алдартай аж. Тиймээс экспортоор гаргадаг бөгөөд манай улсад ч нийлүүлдэг  гэж байлаа. Үхэр 6.4, хонь 33.4, гахай 12.3, жигүүртэн 78 саяыг тэжээж иргэдийнхээ махны хэрэгцээг хангаж буй. 2018 онд хөдөө аж ахуйн толгойлох 2454 компани, 100 гаруй хоршоо тус танхимд нэгдсэн. 69 нэр, төрлийн хүнсний ногоо жимс жимсгэнэ, 15.9 сая мү талбайг даатгалд хамруулжээ. Мөн 973 мянган мал даатгасан. 820 мянган өрхийн тариачид хөдөө аж ахуйн даатгалд хамрагдан өдгөө ач тусыг нь хүртэж байна.

Тариалангийн ихэнх талбайдаа эко бордоо ашигладаг. Нийт талбайн 36 хувьд хорхой шавьжнаас хамгаалах хор цацсан. Энэ нь бас химийн найрлагагүй гэнэ. Түүнчлэн усгүй технологи нэвтрүүлсэн гэдгээ хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, газар доогуур шугам татан тариа ногоог хөрснөөс нь дуслаар усалдаг технологи нэвтрүүлжээ. Энэ нь усыг 60 хувь хэмнэдэг аж. Ингэхдээ Шар мөрнөөс бага хэмжээгээр ус татдаг юм байна. Мөн гүний болон цаст уулын шар усыг ихээр ашигладаг. Гантай жилүүд олон тохиолдох учир усыг ууршуулахгүйн тулд ногоо тариагаа гялгар уутаар битүүлж, чийгийг удаан барих арга хэрэглэдэг. Нийт талбайн 55.9 хувьд ногоо жимс, цэцэг тариалахдаа тоног төхөөрөмж ашиглажээ. Түүнчлэн хоршоололд нэгдсэн газар тариалан эрхлэгчдийн буудай, эрдэнэшиш, тутарга зэрэгт улсаас үнийн баталгаа өгдөг. Мөн компаниуд ногоо, тариа, жимсийг нь худалдан авдаг аж. Дээр нь тариаланчид даатгуулсан учир эрсдэл бараг гардаггүй гэнэ.  Хятадад тариалж буй үр үрсэлгээний 60-70 хувийг Ганьсу мужийнхан хангадаг гэдгийг мужийн Хөдөө аж ахуйн танхимаас мэдээлж байлаа.   

Бидний очиж танилцсан шинэ дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуй паркын хүнсний ногооны хүлэмж нь өвөл зуны туршид ургац авах боломжтой байдлаар хийгдсэн бөгөөд хүний гараар хийх зүйл байхгүйгээр шийдэж, нэг хүлэмжийг нэг л ажилтан комьпютер болон гар утсаараа хянаад удирдах боломжтой гэдгийг хэлж байсан юм. Тиймээс тариачдыг сургаж, дахин өөр аж ахуй эрхлэх зэрэг боломжийг бий болгож чадсан гэж байлаа. 

Х.Соёл

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.120Mongol   • 2019, 7 сарын 20. 7 цаг 12 минут

Mi ahiin nutgiihan ih l ajil hiij bgaa um bn

103.9.90.98Зочин   • 2019, 7 сарын 19. 15 цаг 37 минут

ingeh ym san,tegeh ym san gj yrij suuhiin orond garch hashaagaa tsevreltsgee dee.songoltoo buruu hiisendee gomdtsogoo

108.92.148.34Зочин   • 2019, 7 сарын 19. 10 цаг 54 минут

Hujaa nar bodlogoor 2 jil tutamd mongoliin setguulch nertei doldoinuudiig unegui ayaluuldag.Tednii uureg n hujaag magtan duulah.Uuruur helbel chihend dasgaj, zurhend honogshuulah hyatadiin ulamjlalt zuulun bodlogiin urgeljlel yum. Uls turchdiig n mungu, huuhen ,har tamhi 3 aar atsaglaj, setguulchdiig n unegui 7 honog ayaluulahaf l uher mongolchuudiin hevlel medeellig hyataduud duraaraa udirdana.Yum uzeegui heden orkuyd n uhej b atan hujaag magtan duulna.Uul n setguulchidbish tarialanch, malchid l yavj turshlaga sydlamaar.. getel bainga s

202.131.249.202SS   • 2019, 7 сарын 19. 9 цаг 47 минут

ХЯТАДЫГ ИХ Л МАГТАН, БАХДАН ДУУЛДАГ, СУРТАЛЧИЛДАГ БОЛЖ. ҮЗЭЛ СУРТАЛААР ТАРХИА Ч УГААЛГАЖ ДУУСЛАА. ТВ-ЭЭР ЯАСАН Ч ИХ ХЯТАД СИРЕАЛУУД ГАРГАДАГ БОЛЦЫН. МОНГОЛЧУУДЫГ ХЯТАДАД ИХ ДАСГАЖ БАЙНА ДӨӨ. ХЯТАДЫН ХИЙСЭН ЮМ ХЯТАДДАА Л БАЙДАГ ЮМ БАЙГАА БИЗ. БИД ЯМАР МУЖ НЬ ЮМ УУ? ИНГЭЛЭЭ ГЭЭД ЭНЭНЭЭС ЖИШЭЭ АВЧ ХӨГЖҮҮЛЭХ НЭГ Ч МОНГОЛ БАЙХГҮЙ. ЗАЛХУУ Ш ДЭЭ.

211.36.151.108Зочин   • 2019, 7 сарын 19. 2 цаг 00 минут

Hujaa l bol hujaa zayu ene shuteed bga huumsee

94.134.88.228Зочин   • 2019, 7 сарын 18. 22 цаг 27 минут

Örövdmöör jm Mongoliin tör zasagiihan jaahan möngö oldohoor idej uuna,taraagaad hormoigoo gövööd guilgand mordono .Nalaihaas deesh us hurimtluulah 3n dalan barihaar 20d jil bolloo...suuld ni 40n minjind daatgaad duuslaa...nögöö Utaanbaatar ni usnii homsdold orloo

66.181.176.240хх   • 2019, 7 сарын 18. 14 цаг 25 минут

Ганьсу гээд гансраад байсан нэг товарищ бий дэээ

182.251.248.18tengeriin zayat ch geh shig.   • 2019, 7 сарын 18. 13 цаг 52 минут

hudlaa enuuhendee l uursdiigu bayasgan bie biendee iluu haradgah gesen loittson tarhitai mongolchuud.., yag tsagaa tulhaar ami amia bodson archaagui setgelgeetei., darga tsereg ni ner hundee aldsan dalaitstai yum hiij chaddaggui archaagui uls oron bolj huvirsan. ter hotiin uur utsaartai tumriin hog unasan medrel jolooch nar.., envvhende l omogshood bdag.., kalit ulan-ude, esvel ereen orood l uźchih.

103.229.123.225жинхэнэ монгол   • 2019, 7 сарын 18. 13 цаг 24 минут

БҮҮ ГАЙХУУЛ бид ч чадах юм аа чадна мэдэв үү өмхий тагнуул минь

192.82.64.222зочин   • 2019, 7 сарын 18. 12 цаг 26 минут

Үнэхээр ичиж үхмээр. Бид ямар хүмүүсээр удирдуулж, яаж амьдраад байнаав ядаж ингэж амьдрахсан

202.55.188.46Зочин   • 2019, 7 сарын 18. 10 цаг 23 минут

Гайхамшиг. Хүний гараар бүтсэн гайхамшиг. Хөдөлмөрөөс илүү шалгарсан менежментийн үр дүн. Өөр юу гэхэв дээ. Энэ бол Хятад.

202.9.42.92шуумжлэгч   • 2019, 7 сарын 18. 9 цаг 33 минут

сэтгуулчид хоосон хов бичиж байхаар энэ мэтээр ухааруулах сэнхруулэх ажлаа хийж бай би саяхан завханы тосонцэнгэл орлоо нутгийн удирдлагын ордны емнех шарилж ургасан хашааг хараад унэхээр гутлаа яаж л мод ургуулж болох газар унэхээр сэтгэл алга терийн албан хаагчид минь ичиж ухээч тэгээд бас те релх хотоо хегжуулье гэх лоозон харагдаж л бна лээ ер нь бух сумын тев иймэрхуу дээ

64.119.18.26Зочин   • 2019, 7 сарын 18. 9 цаг 31 минут

Хитадыг эсэргvvцэх евчтэй сэтгvvлчдын ачаар Монголчууд хитадын эсрэг дайн зарлаад дайраад орье!! гэх нь холгvй болсон юм!! Эхлээд сэтгvvлч нэртэй энэ хэдийн тархитай ажиллах нь зев!!

66.181.161.43болд   • 2019, 7 сарын 18. 9 цаг 29 минут

Манай монголд ингэвэл уул ус хилэгнэнэ энээ тэрээ, улсын ч юм уу орон нутгийн тусгай хамгаалалттай энээ тэрээ гэж хөгжилд саад болох тухай л ярьдаг ш дээ.

202.179.25.109irgen   • 2019, 7 сарын 18. 9 цаг 11 минут

alivaad avah geehiin uhaanaar handdag bmaar daa

43.228.130.227дооёо   • 2019, 7 сарын 18. 9 цаг 01 минут

Энэ чинь манай монголчуудын үзэн ядаад байдаг муусайн хужаанууд шүү дээ.Муусайн хужаанууд ард түмнийхээ төлөө ингэж ажиллаж. Харин тэнгэр заяат Монголчууд тэнгэр заяандаа итгэсээр дарга нь итгүүлсээр гуйлгачин болов оо хөөрхий. Сэтгүүлч та нар л ард түмнээ ухааруулж сэнхэрүүлж өгөөрэй

202.131.227.174Зочин   • 2019, 7 сарын 18. 8 цаг 56 минут

Гадаргын буюу бороо цасны усыг тогтоон авах цөөрөм , гол руу цутгах суваг зэргийг хийх цаг болсон баймаар юм аа. Энэ чиглэлийн Яам , мэргэжилтэн манайд байна уу. Нам дагасан менежерүүдээс салж мэргэжлийн яам ажилтантай болж улс орноо хөгжүүлмээр юм даа.Олон сав газар байдаг ч том голуудын бургас дуусаж байна даа.

202.126.89.251Зочин   • 2019, 7 сарын 21. 14 цаг 15 минут

Manai tom usnii erdemted 70. 80 ond hoino surj baihdaa ene tuhai setgeed sudlaad uzsen bolomjgui gesen dugnelt garsan ym bilee. Bi gadaadiin surguulid bas neg ym hiicheed naad mundag erdemted chine taniltsuulsan chine bidniig uhsenii daraa bol gesen. Ymerch baisan 20 jil bolj baij zavharsan ymnuud uhej duusah baih.

202.9.42.243Зочин   • 2019, 7 сарын 18. 8 цаг 38 минут

Манайх үерийн ус болон гадагшлах усыг ашиглах Хэрлэн-говь төслийг хийчихээд, хэрэгжүүлэх гэж хэдэн жил ярьлаа.

202.126.89.251Зочин   • 2019, 7 сарын 21. 14 цаг 10 минут

Bid hezeech hiihgui ee. Tenger zayatnuud shu dee.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.