ЖДҮС өмнөх долоо хоногт төсөл сонгон шалгаруулалтаа нээлттэй явуулсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300 сая төгрөгнөөс дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд иржээ. Үүнээс 47 аж ахуйн нэгж нь төслийн урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгджээ.
ЖДҮХС-аас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллааны үр дүнд эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болсон байна.
Г.Хан
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
jmar kompani huvi humuus jmar töslöör hedii her möngö,ergen tölöh hugatsaatai ni hevlel medeelleer tavij medeelnuu..