БНХАУ-д айлчлал хийж буй Монгол улсын сэтгүүлчид Ганьсу мужид ажиллалаа. Эхлээд сэтгүүлчдийн багийн бүрэлдэхүүн Ганьсу мужийн Ланжоу хотын тариалангийн үйл явцтай танилцсан бөгөөд дараа нь Ганьсу мужийн баруун хойд хэсэгт байрлах Жиюү Чуан хотыг зорьсон юм. Зүүн талаараа ӨМӨЗО, өмнө талаараа Хөх нуур муж, баруун талаараа Шинжаан Уйгар, умард талаараа Монгол Улстай хиллэдэг аж. Энэ хотод хятад, монгол, казак, хотон зэрэг 40 гаруй үндэстэн, ястан амьдардаг хүн амын хувьд нэг сая гаруй иргэнтэй ажээ. Уур амьсгалын хувьд хагас цөлөрхөг, баян бүрдийн бүс нутаг хэмээн нэрлэдэг байна.
Хятадын хөдөө аж ахуйн газар тариалантай танилцах сэтгүүлчдийн ажил Жиюү Чуан хотын Говийн хөдөө аж ахуйн паркаас эхлэв. Зунь Жай балгасанд байрлалтай энэхүү парк нь анх 2009 онд байгуулагджээ. Сүүлийн арван жилийн хугацаанд 1304 хүлэмж байгуулж, 17 шилдэг аж ахуйн нэгж суурьшиж, хүлэмжийн нийт талбай 324 гекторт хүрснээр бүх балгасны хүнсний ногооны аж ахуйн хөтөч болсон гэж байлаа. Засгийн газраас уг паркт 260 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Говийн хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны төвшинд авч үздэг байна. Тиймээс судалгааны төвд зургаан лаборатори ажиллуулж эхэлжээ.
Жилийн 4 улиралд ургац авдаг орчин үеийн ухаалаг хүлэмж
Жиюү Чуан хотын тариаланчдын хувьд гадаадаас хөвөн, эрдэнэ шиш, буудай ,өргөст хэмх, сонгино зэрэг 152 төрлийн газар тариалангийн бүтээгдэхүүний шинэ төрлийг импортлон ургуулж, 86 нэр төрлийн ургац гаралт нэмэгдүүлэх шинэ технологийг нэвтрүүлээд байгаа юм.
Жиюү Чуан хотод хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь орчин үеийн техник технологийг ашигласан хүлэмж байгуулсантай холбоотой. Эдгээр бүх хүлэмж нь дулаан хадгалах чанар сайтай аж. Гадаа -30 градус хүйтэн байхад дотор агаарын температур 8 хэмээс дээшээ байдаг байна. 8 хэм гэдэг нь хүнсний ногоо ургахад хангалттай температур гэж байлаа. Өдөртөө нарны гэрлээс дулаанаа хуримтлуулаад шөнөдөө хуримтлуулсан дулаанаа хэрэглэдэг аж. Тиймээс жилийн дөрвөн улиралд ургац хураах боломжтой. Гэхдээ байнга тариалалт хийдэггүй бөгөөд зарим улиралд нь хөрсөө амраах үүднээс өнжөөдөг байна. Энэ нь илүү амттай, чанартай ургац авахад нөлөөлдөг байна.
Жиюү Чуан хот бол говь газар. Гэтэл говьд газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлнэ гэдэг боломжгүй мэт санагдаж байгаа боловч тэдний ногоо ургуулах болон хөрсийг бэлтгэх арга нь бас л сонин. Тариалан эрхлэхдээ говийн хөрснөөс өөр хөрсийг ашиглаж байна. Тэд органик хөрсийг ашиглаж экологийн цэвэр хүнсний ногоог ургуулж байгаа юм.
Уг хөрсөө хэрхэн, яаж хийдэг вэ гэвэл эрдэнэ шишийн хаягдал иш, үхрийн аргал, газар тариалангаас гарсан хаягдал ургамлыг ашиглаж биологийн аргаар задалж хөрсийг хийж байгаа юм. Органик аргаар тарьж байгаа энэхүү хөрсний чанар маш сайн. Бүх хятадын ногоон хүнсний стандартад нийцсэн хүнсний ногоог ургуулж чадаж байгаа хөрс гэж байлаа.
Хятадын хүлэмжийн ах ахуй эрхлэгчдийн бас нэг туршлага нь шуудайтай хөрсийг ашиглаж нарийн ногоо тарьж ургуулж байна. Энэ нь зориулалтын хөрсийг ашиглан жимс, нарийн ногоог ургуулж байгаа юм.
Олон тооны хүлэмжийн аж ахуйг эрхлэхэд олон хүний хүчээр хийх юм шиг санагдаж байгаа ч нутгийн тариачид нийлэн хоршоо байгуулан хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа аж. Бидэнд хүлэмжээ танилцуулан ургацынхаа дээжээс амтлуулсан тариачин эр эхнэрийн хамт таван хүлэмжийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэд үрсэлгээ суулгах, хурааж авах ажлыг өөрсдийн гараар хийдэг бол бусад усалгаа, арчилгаа, дулаан тохируулах зэрэг ажлыг гар утсаараа удирддаг ухаалаг системд шилжүүлсэн гэж байлаа.
Энэхүү смарт шинэ технологийг нэвтрүүлээд хүний хөдөлмөр хүчийг хэмнэж байгаа төдийгүй Бүх хятадын хөдөө аж ахуйн томоохон судалгааны газрууд, институтид арга туршлага мэдээллээ хуваалцаж харилцан туршлага солилцон хөдөө аж ахуйн газар тариалан тэр дундаа хүлэмжийн аж ахуйг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж.
Таван хүлэмжийг эхнэрийн хамт хариуцан ажилладаг тариачин эрийн жилийн цэвэр орлого нь 100 сая төгрөг байдаг хэмээн сонирхуулж байлаа. БНХАУ төрийн бодлого дэмжлэгээр ийнхүү хөдөө аж ахуйн тариаланг хөгжүүлж ард иргэдээ ядуурлаас гаргаж байна.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
yasan umhii sanaatain be.Buur hujaa naraasaa umhii boltson baihin.Medlegee ogj bhad l gazar nutga haramlaad uhlee.Unheer tiim lag eh ornch ym bol oorsdoo hashaanda nogoo tarij uzelde zalhuu novshnuuda.
За.эндээс туршлага авч бна гээд баахан хятад ороод ирэх вий дээ.Говийг маань уул уурхайгаас гадна тариаланчид нэртэй хятадууд химийн аргаар бордсон ногоо тариалж хордуулж эзэгнэх нь . Харин эсрэгээрээ шаардлагатай бол цөөхөн тооны монгол хүмүүс л тариалан эрхлэх хэрэгтэй
монгол хүн ч гэсэн говьд хийж чадаж байгаа өмнөговийн Бараадууз гэж хүнээс суралцах хэрэгтэй монгол хүмүүс монголдоо тайван амгалан аюулгүй хүнсээ хэрэглэж амьдармаар байна.
muu hujaanuud zail hujaatai hujaagui mglchuud amidraad bolj bsan
zail
ямх ямхаар л бодлогоо хэрэгжүүлээд л, хятад санаа гэж
Zoolon bodlogoor manai setguulch nariin tarhiig ugaaj, alsiin bodlogo ni aajim aajmaar hyatdad taltai bolgoh, tsaashilbal hyatadtai negdeh husel sonirhol bii bolgoh ene bodlogoo setguulch naraar damjuulan hiih bodlogo aguulagdaj bgaa bus uu