2019 оны 8-р сарын 3
13 цаг 42 минут

Ганга өвсний гайхамшиг

Манай зуслангийн арын ууланд хэсэг хүмүүс тонголзоод юм түүгээд байхаар нь очиж сонирхсон чинь ганга түүж яваа юм байна. Тэдний харласан нүүр царайг харваас андашгүй “хүнд гарууд” аж. Түүсэн гангаа тэд Долоон буудалд аваачаад нэг жижигхэн ууттайг наймаачдад 500 –гаар бөөнддөг, тэд нар нь хүмүүст 1000-аар зардаг гэнэ. Гангыг үндэстэй нь хамаагүй зулгаах юм бол устаж, ирэх жил та нарын түүх ганганы хэмжээ улам багасна гэж баахан ухууллаа. Бушуухан шуудайгаа дүүргэж, зарж хэдэн цаас олж аваад дотроо засахаас өөр юм бодож ч байгаа юм алгаа алга. Сохор юм шиг бэдчээд гишгэчиж сүйтгээд байгаа болохоос хэрэв таньж мэдэх юм бол байгаль эх бидэнд бүх баялагаа харамгүй хайрласан. Түүний нэг нь Монгол орны уул толгодод хааяагүй ургадаг ганга.
 
Ганга бол үнэхээр гайхамшигт ургамал. Ганганы мөн чанарыг хүмүүс таньж мэдээд их хэрэглэх болсон байна. Та эмийн сангаас авбал захаас арай үнэтэй байх нь мэдээж. Би бол өөрөө явж түүж хатаагаад миксердэж нунтаглаад шилэн саванд хадгалаад хааяа хандалж уудаг юм.
 
Гэртээ сагсанд хийгээд унтлагын өрөөнд тавьчихад жигтэйхэн сэнгэнэсэн сайхан үнэртэй, нойргүйдэлт тустай, ялаа шумуул дайжуулдаг энэ ургамлыг сонирхвол та интернетээс ороод үзэж болно.
Англиaр thyme, оросоор чабрец гэдэг энэ ургамлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл нет рүү ороод үзээрэй, хэдэн зуун сайт байгаа. Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд энэ төрлийн 300 гаруй ургамал буй. Ганганы ашиг шимийг нь хүмүүс эртнээс таньж, мэдэж ашиглаж ирсэн ба тос нь хүчтэй антиоксидант учраас анагаах ухаанд өргөн хэрэглэж иржээ.
Ханиад нь олон төрлийн вирусаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин боловч элдэв шалтгаанаар дархлаа сулрах үед илэрдэг Жишээ нь жил бүр 11, 12-р саруудад хот даяар ханиад хавтгайрдагийг бид мэднэ. Үүний гол шалтгаан нь сургууль, цэцэрлэг мөн олуулаа орон сууцанд амьдардаг хүмүүс утаа оруулахгүй гэсэндээ цонхоо таг битүүлснээс өрөө тасалгаанд олон хүний амьсгалаас ялгарсан нүүрсхүчлийн хий ихэсч, хүчилтөрөгч багасдагт байгаа юм. Ийнхүү “агаар дутагдсанаас” үүдэн бага насны хүүхдүүдийн дархлаа суларч ханиад ихэсдэг.
 
Ганга нь мөн халдвар устгах, тайвшруулах, биеэс элдэв хорыг гадагшлуулах, эмгүйгээр нойргүйдлийг эмчлэдэг ургамлын тоонд ордог. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь ходоодны болон бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замын нян бактериудыг устгаж, халдвар орсон шарх, батга, шарх, түлэгдэлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шүд хорхойтох, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.
 
Ганга өвс нь шоргоолж, аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү.
 
Гайхалтай энэ ургамал нь уушиг, судас болон биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Бухимдал стресс нь даралт ихсэх, ходоод өвчлөх, нойргүйдэлтэд хүргэдгийг бид мэднэ. Ганганы анхилуун үнэр нь бидний оюун санаа, бие махбодийг тайвшруулдаг учраас тосыг нь өрөө тасалгаандаа саванд хийж тавих, ваннтай усандаа дусааж орох зэргээр өөрөө өөрсдийгөө эмнэж болно. Ганганы тос нь бидний биед байнга дутагдалтай байдаг прогестерон хэмээх дааврыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Прогестероны дутагдал нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай гэнэ. Мөн хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга эхний зургаад багтсан байна.
Ганга нь архи уух дурыг дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Эрдэнэбаяр баталжээ. Тэрээр 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан хүн. Мөн Төв Наркологийн их эмч Б.Оюунчимэг “Эмчлүүлэгчид ганганы ханданд их дуртай. Архи болон бусад мансууруулах бодисын хамааралд орсон хүмүүсийн нүүр царай, биеэ авч яваа байдалд өөрчлөлт орчихсон байдаг. Тас хар царайтай, уруул нь омголтсон, ам нь хатсан, хөл гар нь чичирч салгалсан зовиур илэрдэг. Тийм хүмүүс таван хоног ганганы ханд хэрэглэсний дараа өнгө зүс ороод их сайхан болчихдог. Ходоод дотор, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд ч их сайн” гэж ярьсан байдаг.
 
Хоолой өвдсөн үед аяга халуун усанд нэг цайны халбага хатаасан ганга хийж, хандлаад хоолойгоо зайлахад өвчин нь дарагддаг юм билээ. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн, хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсооход мөн гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг гэж дээрх сайтуудад бичсэн байна. Ганганы шингэн хандаар нүд өвдөх, амны хөндийн салст шархлах үед зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэж болно.
 
Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан. Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд 300 гр ганга нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.
Ганганы гайхамшигийг мэдсэн, мэдэрсэн хүн байвал энэ дашрамд бусадтайгаа хуваалцахыг уриалж байна.
 
 
Ш.Пүрэвсүрэн
 
2019-08-02
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.172Зочин   • 2019, 8 сарын 9. 12 цаг 15 минут

300 гр ганга гэдэг чинд хэдий хэмжээний цэцгийг тасалж байж болох вэ, маш их л гэж санагдаад байна. өвс шиг хөнгөн гэдэг үг байдаг даа

103.14.38.144ззз   • 2019, 8 сарын 7. 11 цаг 16 минут

ургамлыг яаж гэртээ тариалах вэ гэхийн оронд яаж устгах вэ гээд л бодох тэнэг ухаан бидэнд л байх юм. яавал гэртээ саванд ургуулаад байх вэ гэж боддоо. үндсийг нь заавал үлдээж байгаарай газарт нь, таны ач зээ нарыг устгаад байвал та яах вэ, сайн бод. үндсийг үлдээгээд хайчаар хайчилж авч сур ядаж. бага түүж бай. би лав хайрлаад зулгааж зүрхэлдэггүй дээ.

103.14.38.144ззз   • 2019, 8 сарын 7. 11 цаг 12 минут

ганга өвсийг бөө нар хэрэглэдэг гээд л мөн ч их зулгааж байна даа. маш бага хэмжээтэй ордог өвсийг даанч дээ. халгайгаар үсээ угаахад л үс унахгүй шү дээ. бөө нар ч гэсэн бага зэрэг үнэртүүлэхэд л хангалттай шүү дээ. яаж ганга өвсөө устгаж байгаагаа мэдэхгүй л байна даа. хөөрхии дээ.

202.9.42.144Зочин   • 2019, 8 сарын 6. 2 цаг 39 минут

YNDSEER n tasthaa boliooosoooi.neg l medhed ulaan nomond orood ustahnee..

43.228.129.131Зочин   • 2019, 8 сарын 5. 11 цаг 55 минут

Ийм сайхан хүнд хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

99.203.142.97Зочин   • 2019, 8 сарын 4. 20 цаг 29 минут

Lalariin hujaa solongosuud tuugeed duusch bna.

202.126.89.1Зочин   • 2019, 8 сарын 4. 9 цаг 33 минут

Манай зуслангийн орчимд ч бас юу ч үгүй болгосон. Өнөө маргаашаа л боддог өөдгүй шаарнууд байгал дэлхийг сүйтгэж дуусах бололтой.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.