2019 оны 8-р сарын 6
16 цаг 21 минут

“Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” чөлөөт уулзалт ярилцлага боллоо

“Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” уулзалт 2019 оны 8-р сарын 6-ны өдөр Блу Скай Тауэрийн Кристал танхимд боллоо. Уулзалтын эхэнд эхийн сүү мэт цагаан хадгыг алган дээрээ дэлгээд уран тод хөдөлгөөнөөрөө ээж хүүгийн нандин холбоог уран бийрээр хөрөглөн буулгах мэт бүжих бүсгүйн чадвар, аялгуут хөгжимтэй хослон танхимын уур амьсгалыг эхийн сүүн сэтгэлээр дүүргэх шиг цугласан олны сэтгэлийг хөдөлгөж, аньсганд нь нулимс гялтгануулж орхив. Бяцхан үрсээ тэврээд ирсэн одонтой гэр бүлүүд, төрөх дөхсөн эхнэрээ хөтлөөд ирсэн залуу хосууд, өтөл буурал гэлгүй хань ханиндаа хүрээд ирсэн ахмад настнууд гээд уулзалтыг зорин ирсэн зочдыг харсан ч шөнөөс эхлэн зүсэрсэн бороонд хоригдолгүй энэ арга хэмжээг чухалчлан ирсэн нь үнэхээр бахархалтай байлаа.

Хүүхдийг хөхөөр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногт зориулан ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, сошиал дах Одонтой ээжүүдийн болон Аавуудын групп хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтыг нээж Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Энхнасан нар үг хэлсэн юм. Хүүхдийг хөхөөр хооллолтыг нэмэгдүүлэхийн тулд төр засаг, ажил олгогчдын зүгээс авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний талаар түүнчлэн гэр бүлийн хүрээнд эрчүүд, аав нар хөхүүл ээж, үрд хэрхэн дэмжиж туслах талаар уулзалтад оролцогчид санал, туршлагаа хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

Мөн төрсөн эхийн сэтгэлзүйн талаар мэргэжлийн сэтгэлзүйч Ш. Байгалмаа мэдээлэл өгөв. Ая дуугаа өргөсөн уран бүтээлч, хөтлөгч нар нь хүртэл гурав, гурван хүүхэдтэй аавууд байсан бөгөөд өөр өөрийн туршлагаа дуртайяа хуваалцсан нь уулзалтыг улам үнэ цэнэтэй болгож байв. Хөлд орж буй бяцхан жаалууд, хүүхэд бүүвэйлэх тэмцээнд оролцож байгаа аавуудын хөгжөөн хосолсон энэхүү чөлөөт уулзалт ярилцлагад оролцсон хүн бүхэн хүүхдийг хөхөөр хооллолтын ач холбогдлыг бусдад ойлгуулж, түгээх шинэ мэдээлэлтэй, сэтгэл итгэл дүүрэн өндөр үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийтийн тээвэр явахгүй иргэд бухимдалтай байна6 минут 20 секундын өмнө"Манчестер Сити" талбайд нь "Реал"-ыг буулгаж авлаа18 минут 41 секундын өмнөБНСУ-д коронавирусийн халдвар авагчдын тоо шөнийн дотор 334-өөр нэмэгдэж, 1595 боллоо31 минут 51 секундын өмнөТанилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж35 минут 56 секундын өмнөГарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ1 цаг 16 минутын өмнөЭ.Эрдэнэбилэг: Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө “алж” болохгүй1 цаг 26 минутын өмнөКоронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа2 сар 26. 21:38Багануур дүүрэгт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ2 сар 26. 21:32Автобус өглөө 06:00-10:00, оройд 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ2 сар 26. 18:44Баар, фитнесс, иога, цанын бааз, амралтын газруудыг 03.30 хүртэл хаахаар боллоо2 сар 26. 18:36Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас МЭДЭГДЭЛ гаргав2 сар 26. 17:14Нийтийн тээвэр өглөө, оройд үйлчлэхээр боллоо2 сар 26. 17:11БНСУ-д коронавирусийн халдвар авагчдын тоо 115-аар нэмэгдэж, 1261 боллоо2 сар 26. 16:312020.03.03-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо2 сар 26. 16:09Нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг 2020.03.15 хүртэл хойшлууллаа2 сар 26. 16:02Ө.Энхтүвшин: Монгол- БНСУ, Монгол-Японы нислэгүүдийг 03.11-нийг дуустал түр зогсоолоо2 сар 26. 15:44Орон нутгийг зорьсон иргэд 2020.03.03-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэхгүй2 сар 26. 15:37Дэлхий дээр 100 жил тутамд аймшигт өвчин тохиодог нь зүгээр нэг давхцал уу2 сар 26. 15:00Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ2 сар 26. 14:50АНУ, Энэтхэг 3 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулна2 сар 26. 14:40Дюссельдорфид ялсан монголын бөхчүүдийн бичлэг2 сар 26. 14:30Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж2 сар 26. 14:20Бадганы цагт хоол идвэл таргалалт үүснэ2 сар 26. 14:10Коби Брайнтай салах ёс гүйцэтгэх ёслолд Майкл Жорданы хэлсэн үг2 сар 26. 14:00Хэний ч таамаглаагүй үр дүнг үзүүлж буй "Players Championship" тэмцээн2 сар 26. 13:50Ухрах үйлдэл хийхдээ таван настай хүүхэд мөргөж аминд нь хүрчээ2 сар 26. 13:41Б.Ганхайч Дюселдорфийн хошой хүрэл медальтан боллоо2 сар 26. 13:30"Челси" талбайдаа "Байерн Мюнхэн"-д бутниргүүллээ2 сар 26. 13:30С.Амарсайхан: Орон нутгийн нислэгүүдийг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа2 сар 26. 13:21"Барселона" клуб айлын талбайгаас оноо хуваалаа2 сар 26. 13:20
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.