Хонконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан. Тэмцэгчид 8 дугаар сарын 13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж 8 дугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг 8 дугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна.
Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-аас иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна.
• Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах.
• HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах.
• Олон хүн цугласан газраас хол байх.
• 2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po,
2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai,
2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon ,
2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central,
2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Метроны үйл ажиллагааг саатуулах”
2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх.
МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.
Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: Consulate General of Mongolia in Hong Kong/Ерөнхий консулын газар, Хонконг
Утас: +852 25222400
АЖЛЫН БУС ЦАГААР ДАРААХ УТСААР ХОЛБОГДОНО УУ: 93057096
2019.08.15
Сэтгэгдэл бичих