2019 оны 8-р сарын 16
8 цаг 40 минут

Г.Энхтуяа: Намтар түүхээ наян жилээр зузаалсан “Хужирт рашаан сувилал” жилд 10-15 мянган хүнийг эмчлэн сувилдаг

Монгол улсад 250 орчим анагаах увдистай нуур, рашаан төст булаг байдгаас 20 хүрэхгүй рашааныг албан ёсны зөвшөөрөлтэй сувиллууд ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг аж. Рашаан, шаварт түшиглэсэн сувилал болох Хужиртад жилдээ 10-15 мянган хүн эмчлүүлдэг байна. Эдний брэнд эмчилгээ нь “Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан 56 хэмийн халуун рашаан, “Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар юм. Намтар түүхээ наян жилээр зузаалсан “Хужирт рашаан сувилал”-ын түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хужирт рашаан сувилал”-ын ТУЗ-ын гишүүн Г.Энхтуяатай ярилцлаа.

-Хужирт рашаан сувиллын 80 жилийн ойн  баярын мэндийг хүргэе. Анх байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад Хужирт рашаан сувиллын үе үеийн удирдлагууд, эмч, ажилтан ажиллагсдадаа болон нийт сувилуулагчид, Хужирт нутгийн зон олондоо 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлж, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хужирт рашааны эмчлэх хүчин чадалтайг шархдаж доголсон буга эдгээснийг ажиглаж мэдсэн анчин өвгөн Шунхлай өөрийн өвчтэй хөлөө эдгээж, энэ тухайгаа олон түмэнд тунхаглан зарласан домогтой. Тэгэхээр Хужиртын рашааныг түүхийн баримтыг үндэслэн Шунхлай өвгөн анх нээсэн гэдгээр тогтоох нь нийцтэй юм.

1850-аад оны үед Лувсанжамба ламтан Хужиртын халуун рашааны усан сүм байгуулах зарлиг буулган, Их хүрээнээсээ лам ихэс, хошуу тамгын газрын ноёд, түшмэд шинжээч нарыг томилон явуулжээ.Түүний томилолтоор ирэгсэд Хужиртын голд морилон саатаж, энэ голын дөрвөн талд их хүчтэний шинжтэй гэж шинжээд голын дэнж дээр Хужиртын халуун усан сүм барихыг товлоод шав тавин хийд байгуулжээ. Энэ хийдэд Манал бурханыг шүтэж, шашны зан үйл хийдэг, өвчинд нэрвэгдсэн олон түмэнд гүрэм засал хийхээс гадна оточ, маарамба, лам нар өвчтөнд оношилгоо эмчилгээ хийдэг “Оточ Маналын орон” гэж алдаршсан газар болж.

Ловон лам Чойдорж, гэсгүй Цэрэн-Онолт, унзад лам Жүрмэд зэрэг лам нар тэргүүлж, оточ маарамба голдуу 50 гаруй лам ном хурж, хүн ардаа эмчилж байгаад 1937 онд их хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг.

1928 онд Өрнөх гэдэг хүн Ардын засгийн газарт Шунхлай уулын өвөр дэх халуун рашааныг дагуулан ардын эмнэлгийн салбар байгуулж өгөхийг хүссэн бичиг явуулж, 1930 онд Хужирт сумын бага эмчийн салбар нээгдэж, рашааныг давхар хариуцан ажиллаж байжээ.

1936-1937 онуудад Ардын хувьсгалын партизануудын санаачлага, туслалцаагаар бие даасан рашаан сувиллын суурь тавигдаж, 1939 онд ”Партизаны сувилал” нэртэйгээр 40 ор, 10 ажилчин, 1 их эмчтэйгээр ажиллаж эхэлсэн байдаг.

1939-1949 онуудад нам засгаас тус сувиллыг байгуулан бэхжүүлэх зорилгоор ЗХУ-н өндөр мэргэжлийн эмч нарыг урин, үндэсний боловсон хүчинг сургаж бэлтгэсэн байна. Ингээд 1948 онд Д.Сүхбаатарын нэрэмжит болж 1980 онд Алтан гадас одонгоор шагнагджээ.

 1960-1990 онуудад сувиллын цэцэглэн мандалтын үе байсан. Олон улсын чанартай сувиллын үйлчилгээ бүхий төв болон хүүхдийн цэцэрлэг, “Цагаан залаа“ пионерийн зуслан, гуанз, мал аж ахуй, төмс хүнсний ногоо тариалж, гадаад дотоодын зочин төлөөлөгчид гээд өдөрт 1000 гаруй сувилуулагч, 100 гаруй жуулчин хүлээн авч байжээ. 300 гаруй ажилчидтай, өдөрт АН 24 онгоцоор 4-5 удаа  амрагч сувилуулагчид ирдэг болж өргөжин тэлсээр “Хужирт рашаан сувилал, аялал жуулчлалын төв” ТӨХК болон үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг.

Социализмын үеийн хүчирхэг том байгууллага маань зах зээлийн шуурганд уруудан 1991-2006 онуудад улам доройтсон жилүүд байлаа. Сувилуулагчид цөөрч, байр эзгүйрсэн, ажилчдаа цомхтгож ажлаас чөлөөлсөн, дуудлага худалдаа нэрийн дор зарсан өмч хөрөнгөө нураан ундуй сундуй овоолж хонхойсон чулуу, хог шороондоо дарагдсан газар болон хувирсан байна.

Ингээд 2007 онд уг сувиллыг хувьчилхаар шийдэж Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаа зарлагдаж, нэг ч байгууллага, хүн оролцоогүйгээс, 2 дахь удаагаа дуудлага худалдаа зарлагдаж, манай багийн анагаах ухааны доктор, профессор, техникийн ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр гэсэн цол хэргэмтэй эмч, инженер-эдийн засагч, багш гэсэн мэргэжилтэй хүмүүс оролцон авч, энэ сайхан хамт олонтойгоо хамтран ажиллах болсон юм.

Дуудлага худалдаагаар аваад “Хужирт рашаан сувилалд” анх очиход ямар байдалтай байсан бэ?

-Зах зээлийн үед өмч эзгүйдэж, хувьчлал зарлагдсан ч авах эзэнгүй удсанаас шалтгаалан өнгөтэй өөдтэй болгон нь тоногдсон, байшин барилгад засвар үйлчилгээ хийгдээгүй, байрууд хагарч цуурч,  үерт орж, эвдэрч муудсан, гайгүй гэсэн байр газрыг нь дарга нар нь авчихсан, тоног төхөөрөмж нь олон жил ашиглагдаж, ажлын шаардлага хангахаа больсон, рашааны 2 нөөцийн сав  цоорч ус алдахад бэлэн, зөвхөн 2-р байрандаа цөөхөн хэдэн сувилуулагчтай, архидалт ихтэй хэцүүхэн дүр төрх биднийг угтсан.

-Эзгүйдсэн өмчийг дахин засварлахад амаргүй байсан байх даа?

-Хамгийн түрүүн эмчилгээний байрны дээр байрлах рашааны  тус бүр 5 тоннын багтаамжтай 2 нөөцийн савыг сольсон. Хүүхдийн зулай шиг болчихсон, хуруугаар хүрэхэд цоорч байсан тул эмчилгээний байр усанд автаж, эмчилгээ тасрах аюултай байсан учраас хамгийн түрүүн сольж хэвийн ажиллагаанд оруулж байлаа.

Амралтын 1 дүгээр байр, үерт орж тоногдсон 3 болон 5 дугаар байрууд гээд л дэс дараатай, төлөвлөж засч эхэлсэн. Хажуугаар нь эмчилгээний болон гал тогооны тоног төхөөрөмж солих, засуулах, гал тогоо, склад, эмчилгээний байр засах гээд л ажлууд ар араасаа гарч ирэхэд үнэндээ айх үе бишгүй л тохиолдож байлаа.  

Энэ үед манай эмч ажилчид үнэхээр өөриймсөг сайхан сэтгэлээр биднийг дэмжиж, цаг наргүй хамтран ажилласнаар манай баг хамт олны “Сэтгэлд гал байхад зууханд түлээ олдоно” гэдэг уриатайгаар бүгд л чармайн хичээсний үр дүнд өнөөдрийн энэ амжилтад хүрсэндээ. Одоо ч бидэнд хийх ажил их байна.

-Үйлчлүүлэгчид “Хужирт рашаан сувилал”-ыг мэддэг байсан учир шинээр байгуулагдаж байгаа сувиллуудыг бодвол үйлчлүүлэгчдийг татах тал дээр асуудал байгаагүй байх. Тийм үү?

-Байраа зассан ч үйлчлүүлэгч цөөхөн байсан учир Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээж, эмнэлгүүдээр явж яриа хийж, сувиллаа танилцуулж, сурталчилна, телевиз, FM радиогоор сурталчилгаа явуулах зэргээр ажиллахаас гадна сувилуулагчдаа бүртгэх, илгээх бичиг тараах ажлуудыг хийж байлаа.

 Ард түмэн “Хужирт рашаан сувилал”-ын тухай хэдэн үеэрээ мэддэг байсан учир үйлчлүүлэгч олоход тийм хүнд байгаагүй. Зөвхөн сурталчилгаа хийсээр үйлчлүүлэгч татахгүй л дээ.

Тийм учраас бид эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, аппарат тоног төхөөрөмжийг нь сольж шинэчлэх, эмч сувилагч, ажилчдаа сургалт семинарт байнга оролцуулах, гадаад дотоодод туршлага судлуулах ажлыг дэс дараатайгаар хийсээр ирсэн. Эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах бүхий л ажлыг тогтмол хийдэг.

 Эмчилгээний цаг бичих, хүлээн авах, кассын бүртгэлийн программуудыг шинээр хийлгэсэн учир хүлээлт багасаж, ор давхцах зэрэг асуудалгүй болсон. Сүүлийн үеийн үр дүнтэй эмчилгээний аппарат тоног төхөөрөмжөөр чанартай эмчилгээ хийдэг болсон зэрэг үйлчлүүлэгчдээ татах бүхий л ажлыг хийсээр байна. Илүү сайныг хийхийг зорьж байна.

Хамгийн чухал давуу тал болох манай эмч, сувилагч, ажилчид маань олон жилийн мэргэжлийн дадлага туршлагатай, хөрвөх чадвартай, ажил мэргэжлээс гадна урлаг уран сайхан, спортын авьяастай үргэлж шинийг илэрхийлсэн бүтээлч сайхан хамт олноороо үргэлж бахархдаг.

Гал тогооны тоног төхөөрөмжөө ч сольж, орчин үеийн стандартад нийцүүлсэн. Тогооч нар маань эмчилгээний хоолноос гадна ногоон, цагаан хоолтонгуудын хоол болон олон төрлийн хоол зууш хийх арга ажиллагаанд байнга суралцдаг Сувилуулагчид, зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын жуулчид манай хоолны амт чанарт сэтгэл хангалуун байдаг нь манай ажилсаг, ажилдаа эзэн нь болсон хоол үйлдвэрлэлийн тасгийн хамт олны ажлыг үнэлсэн үнэлгээ юм.

Сувилуулагчдын ая тухтай байлгах ажлыг тогтмол хийж, хүлээн авахын байрыг өргөжүүлэн тэлж, орчин үеийн заслаар засуулж, эмчилгээний болон сувилуулагчдын амралтын байруудыг дэс дараатай засч, тохилог орчинг бий болгосоор байна.

-Хужиртын рашааны тухай олон домог, яриа байдаг гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

Анчин өвгөн Шунхлай ан хийж яваад нэгэн доголон буга уур манан савссан газарт ирж хэвтэн, удалгүй хөл нь эдгэрч доголохоо больсон гэдгийг анзаарсан гэдэг. Уг газрыг сонирхон очиж үзэхэд рашаан урсаж байж.  Анчин өвгөн ус халуун байсанд ихэд гайхсан ч удалгүй учрыг олж, уур манан савсаж буй газартаа хэд хоног саатаж өөрийн өвддөг хөлөө рашаанаар шавшиж, хөлөө дүрсээр хөл нь өвдөхөө больж, зовиургүй болсон хавь ойрын хүмүүст дуулгаснаар нийт ард түмний дунд тархаж, Хужирт рашааныг нээсэн домогтой. Манай Хужирт рашаан сувиллын лого дээр буга байдаг нь ийм учиртай юм.

Хужирт рашааныг түшиглэн лам нар ард иргэдийг судас барьж оношлон, рашаан шавраар эмчилж байх үедээ сувилуулагчдын байрыг барьсан байдаг юм. Ингэж барихдаа суурин дор нь “Хужирт рашаан сувилал нь хүн ардыг эмчлэн сувилж, эрүүлжүүлж байг” гэж тарнитай зүйлийг хийсэн гэдэг.

Бас нэг гайхамшигтай нь Догшин хутагт Данзанравжаа Хужиртын халуун рашаанд морилон ирж, биеэ сувилуулж байхдаа хүнд өвчнөөр өвдөж, хутагтыг илааршуулах зорилгоор 5 хандмаа нар нь 5 тахилын дуу болох  “Дарь эх”ийн тарнийг 1000 удаа уншсантай тэнцэх “Үлэмжийн чанар” дууг зохиосон гэдгийг судлаач Л.Хүрэлбаатар, тахилч З.Алтангэрэл нар баталсан байдаг. Магадгүй Хужирт рашаан сувилалд сувилуулсан олон эмэгтэйчүүд үр хүүхэдтэй болсон нь энэ дуутай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Рашаан шаврын маань хүчийг улам хүчжүүлж тарнидсан байх гэж боддог.

Тал талын ийм сайхан энерги шингэсэн байгалийн халуун рашаан шаврыг дадлага туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнуудын маань нөр их хөдөлмөр, сэтгэл зүрх олон мянган хүнийг эмчилж эдгэрүүлж, олон зуун айлыг үр хүүхэдтэй болгож, аз жаргал бэлэглэж, айл гэрт ч, улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаад бахархаад баярлаад баршгүй.

Хагалгааны заалттай хүн ирээд эрүүлжиж, тэргэнцэртэй, таягтай нь алхаад  явдаг болж, нуруу үе мөчний өвчтэй нь жил өвдөхгүй, эм уухгүй, түнхний дутуу хөгжилтэй, мултралтай  хүүхдүүд хагалгаа хийлгэхгүйгээр эрүүлжиж, тахир дутуу болохоос урьдчилан сэргийлж, жирэмсэлдэггүй бүсгүйчүүд хүүхдээ хөтлөөд нүүр дүүрэн инээж баясахыг харах ямар сайхан гээч.

Сүүлийн хэдэн жил Улаанбаатар утаатай болсонтой холбоотойгоор хүүхдүүдээ дагуулан их ирж байна. Тэднийг рашаанд оруулж дархлааг нь сайжруулснаар ханиад томуу хүрэх нь багассан гэж ээж, аавуудын сэтгэгдэл өндөр болж, жил ирэх тусам улам олуулаа болон ирж байна.

Манай байгалийн рашаан шавар эмчилгээ хийлгэсэн хүн нэг жил огт өвддөггүй. Өвдөхгүй байна гэдэг чинь эмнэлгийн ачааллыг багасгаж, хувь хүний төдийгүй улс орны эдийн засагт ч, байгууллагын ажлын бүтээмжид ч, хувь хүн айл гэрийн сэтгэл зүйд ч тэр асар их хувь нэмрээ оруулж байдаг.

-Хичнээн төрлийн эмчилгээ хийдэг вэ?

“Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан 56 хэмийн халуун рашаан, “Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар бол манай брэнд эмчилгээ. Рашаан шавар эмчилгээгээ усан эмчилгээ, утлага болон агаар эмчилгээ, физик эмчилгээ, биеийн тамир, хөдөлгөөн засал, бүжиг, хөгжим эмчилгээ, нуруу хүзүүний татлага, эмэгтэйчүүдийн эмчилгээ, бариа, зүү, төөнүүр засал, сам соруул зэрэг уламжлалтын эмчилгээтэй хавсруулан эмчилдэг.

Стресс тодорхойлох, бүх биеийн оношлогооны аппарат, ясны сийрэгжилт тодорхойлох орчин үеийн аппаратуудаар олон жилийн дадлага туршлагатай эмч нар үзэж байна.

Азийн орнуудын 5 цул эрүүлжүүлэх дасгал, бүжиг, бүжгийн сургалтууд, явган аялал, таягтай аялал, ууланд авирах зэрэг хөдөлгөөнт эмчилгээг явуулж эхэлсэн.

-Ямар өвчний заалтаар сувилж эмчилдэг вэ?

-Үе мөчний өвчнүүдийн архаг хэлбэр, яс сийрэгжилт, ясны бороожилт удаашралт, хүзүү нурууны шохойжилт, яс ургалт, яс хугарлын үлдэцүүд, түнхний дутуу хөгжил, түнхний мултрал, нуруу нугасны гэмтлийн үлдэц, нуруу нугасны хагалгааны дараах байдлууд, захын болон төв мэдрэлийн системийн өвчлөл, нүүрний, гурвалсан мэдрэлийн архаг үрэвсэл, ядаргаа, нойргүйдэлт, дээд доод мөчний мэдрэлийн архаг үрэвсэл нуруу нугасны саа саажилт, хоол боловсруулах эрхтний архаг өвчнүүд, хэвлийн хөндийн наалдац, цагаан мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл, багтраа сэдрэлтийн бус үе, архаг хатгаа, силикоз, антрокоз, бөөр, давсаг, түрүү булчирхайн архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн үргүйдэл, үр дамжуулах хоолойн архаг үрэвсэл, хайрст үлд, нейродермит, атопикдерматит, намарс, харшлын гаралтай арьсны архаг үрэвслүүд зэрэг арьсны өвчнүүдийг эмчилдэг.

Ер нь рашаан, шавар эмчилгээний давуу тал нь юу юм бэ?

Хужиртын рашаан нь карбонат-сульфат-натрийн найрлагатай фтортой, азотын 56 хэмийн халуун рашаан. РН 8,6-9,3 шүлтлэг рашаан.

Хужиртын шавар нь сулавтар хүхэр төрөгчийн үнэртэй, сульфат кальци, карбонат кальци, карбонат магни, фосфат кальци зэрэг элементүүдийг агуулсан лаг шавар бөгөөд үүссэн нөхцөл, физик химийн шинжээрээ бусад шавраас ялгаатай.

Байгалийн халуун рашаан шавар нь хүний биед химийн, халуун дулааны, усны нам даралтын, усанд хөвөх чанар зэрэг нь хүний биед иж бүрдэл нөлөөлөл үзүүлдэг. Дархлаажилтын эд эсийг идэвхжүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрдэс нөхөх, ангижруулах нөлөөлөл үзүүлдэг. Рашаанд эрдэс бодис бага хэмжээтэй байдаг ч өндөр үнэтэй эм тарианаас харьцангуй их байдаг. Эм тариаг химийн аргаар гаргаж авдаг бол рашаан бол ямар ч хоргүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн шүү дээ.

Эм нь зөвхөн тухайн зовиурыг арилгахад чиглэдэг бол рашаан бүх биед үйлчилж, өвчтэй хэсэгт үйлчлээд зогсохгүй дархлаажуулалтын эд эсийг идэвхжүүлснээр өвчнийг эдгээх анагаах явцыг түргэтгэхээс гадна урьдчилан сэргийлэх, залуужуулах ач холбогдолтой. 

Газар дор байрладаг учраас рашаан ангижрах шинж чанартай. Ерөнхийдөө хүчиллэг орчин руу хэлбийж байгаа бидний цус, шээс нь рашаанд орсноор ялимгүй шүлтлэг чанартай болдог. Энэ нь рашааны ангижруулах үйлчлэлийн ид шид, рашаан бол залуужуулах нөлөөтэй гэдгийг Японы эрдэмтэн Мацуда Таданори баталсан байдаг.

-Одоо “Хужирт рашаан сувилал” нь жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Жилд хичнээн үйлчлүүлэгч хүлээн авч байна вэ?

Жилийн дөрвөн улирал байнгын ажиллагаатай. Жилд 10-15 мянган хүн хүлээж авдаг. Хүмүүс яагаад Хужирт гээд байна вэ гэхээр манай эмчилгээний үр дүн ч хоол нь ч сайн болохоор ирээд байна. Бид ямар ч зар сурталчилгаа цацдаггүй. Манай үйлчилгээ өөрөө сурталчилгаа болдог. Нэг ирсэн хүн гэр бүл,аав, ээж,  ах дүү, найз нөхдөө дагуулаад олуулаа болоод ирдэг.

-Энэ бүх жилийн хугацаанд эргээд харахад хөгжлийн хувьд ямар ахиц дэвшилтэй болсон байна вэ?

-Өнөөдөр эргээд харж байхад балгас болсон байрнуудаа бүгдийг засч, тохилог сайхан байртай болгон, шинэ тавилга, тоног төхөөрөмжөөр хангаж, эмч ажилчдын маань амьдрал ч жил тутамд сайжирч, өөрийн гэсэн байртай нь талаас илүү хувь, машин унаатай ажилчдын тоо жил бүр нэмэгдсэн, эмч ажилчдын авьяаслаг дуучид, хөгжим, бүжгийн хамтлагуудтай, спортын аваргууд, баг тамирчидтай болжээ.

Монголын рашаан сувиллын тэргүүлэгч байгууллага төдийгүй эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа эмчилгээ үйлчилгээндээ Стандартчилал хэмжил зүйн газраас тохирлын тэмдэгт хэрэглэх эрх 2 удаа, сувиллуудаас анх удаа олон улсын ISO 9001-2015 стандартыг хангасан байгууллага боллоо.

Манай ажилсаг, эвсэг сайхан хамт олны минь ажлыг төр засаг өндрөөр үнэлж, 40 жилийн ойгоор “Алтан гадас” одон, 80 жилийн ойгоороо “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ын одонгоор байгууллагын тугаа мялаасан нь манай хамт олны ажлыг үнэлсэн үнэлгээ, цаашид хийж бүтээх үйлсэд эрч хүч өгсөн шагнал боллоо.

-Ярилцсанд баярлалаа.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.251Зочин   • 2019, 8 сарын 19. 5 цаг 44 минут

Рашаан шаварт орсоны дараа ил далд байгаа овчнууд сэдэрэг, хоол боловсруулах эрхтний овчтэй бол ходоод овдох, арьсны овчнийг рашаан шавар эдгээдэг болохоос рашаан шаварт орснооп арьсны овчтэй болдоггуй гэдгийг олон жил явсан туршлагаасаа мэдсэн, эмч нар ч тэгж зовлодог. Унэхээр ур огоожоо огдог сайхан газар шуу. Хун оороо сайхан санаж, рашаан шавраа шутэж орвол ямар ч овчинг эдгээдэг газар. Эмч сувилагч, тогооч нарт баярлалаа гэх ч багадна. Сайхан уйлчилгээтэй, сайхан ч хамт олон. Та нартаа баярын мэнд хургэе! Сайхан баярлаарай.шагнал нудээ олж

202.21.108.176ХЯТАД ХУУРАЙ СҮҮГЭЭ СОЛЬ   • 2019, 8 сарын 18. 10 цаг 26 минут

ЕРӨНХИЙДӨӨ БОЛ ДАЖГҮЙ, ГЭХДЭЭ ХАЛДВАР АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫГ САЙТАР САХИЖ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ. БАС НЭГ "ЧУХАЛ" ЗҮЙЛ БОЛ ХӨДӨӨ ГАЗАР БАЙРЛАЖ БАЙЖ ӨВӨЛ ЗУНГҮЙ ХЯТАД ХУУРАЙ СҮҮТЭЙ ЦАЙ ӨГДӨГӨӨ БОЛЬЖ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД МАЛЫН СҮҮГЭЭР ЦАЙ СҮЛЖ ӨГДӨГ БОЛЧИХВОЛ АРД ОЛОН ХҮН АРД МАШ ИХ ТАЛАРХАЖ ХҮЛЭЭН АВНА ДАА

202.179.24.167зочин   • 2019, 8 сарын 17. 9 цаг 56 минут

сэтгэлд хүрсэн сайхан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгчийнхээ төлөө бүхнээ зориулдаг үнэхээр мундаг газар. Би эднийд сүүлийн 10 гаруй жил эмчлүүлж сувилуулж, үе мөчний өвчий зовиураас салаад байгаа, ямар ч байсан шавар рашааны хүч жилээ даадаг, хар алт хар сувд Шунхлай хайрхан, Шунхлай өвгөнийг шүтэж явдаг хүн дээ. Хувьчлагдсаны дараах хэдэн жил үнэхээр хүнд байсныг мэднэ, Батхуяг гэж мундаг зохион байгуулагч менежер даргын зүтгэл өөдөлж дэвжихэд нь их нөлөөлсөн шүү, Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье

202.21.107.75Зочин   • 2019, 8 сарын 16. 21 цаг 38 минут

яг зах шиг заваан газар байна лээ

202.179.4.242Зочин   • 2019, 8 сарын 16. 15 цаг 39 минут

Элдэв далд төрлийн өвчин рашаанд орохоор илэрдэг гэм бий

66.181.186.118Зочин   • 2019, 8 сарын 17. 16 цаг 13 минут

Яг тийим далд өвчнөө мэдэхгүй явж бгаад оношлогдоод ирснээ мэдэхгүй юм даа зарим хүмүүс . Схан рашаан шавар шүү

202.126.88.168Зочин   • 2019, 8 сарын 16. 12 цаг 59 минут

Энд очоод арьсны өвчтэй болоод ирсэн дээ

202.9.43.249ehkhee   • 2019, 8 сарын 16. 12 цаг 22 минут

ta bukhendee bayariin mend devshuuliye

150.129.142.99Зочин   • 2019, 8 сарын 16. 12 цаг 14 минут

ЭНД ОЧООД ЭМЧИЛГЭЭ СУВИЛГАА ХИЙЛГЭХЭД Ч САЙХАН ШҮҮ , НЭГ УДАА ГОЙМОНТОЙ ХУУРАГТ НЬ ХОРДЛОГО АВСАНЫГ ЭС ТООЦВОЛ Ч .

66.181.161.96Зочин   • 2019, 8 сарын 16. 11 цаг 33 минут

Очих бүртээ сэтгэл хангалуун байдаг,Эмчилгээ,хоол маш сайхан,Баярын мэнд хүргэе.Хан хужирт өдрийн 220 мянга,хүн болгон амарч чадахгүй.Хужирт бол хэдэн мянган хүнийг эмчилж эдгээж байгаа буянтай газар.

202.131.228.114Зочин   • 2019, 8 сарын 16. 11 цаг 22 минут

Суга таягаа хаяад л явахад тусалсан буянтай газар даа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

103.57.94.194Ахмад сувилуулагч   • 2019, 8 сарын 16. 11 цаг 19 минут

олон жил Хужирт сувилалд эмчлүүлж, эдгэрсэн. Хагалгааны заалттай хүн очоод хөл дээрээ боссон шүү. олон хүнийг хөл дээр нь босгосон үнэхээр буян нь дэлгэрсэн сайхан газар, жил ирэх тусам өнгө орж, улам сайхан болж байгаа. эмчилгээ хоолыг нь гүйцэх газар байхгүй дээ

202.179.4.242Зочин   • 2019, 8 сарын 16. 11 цаг 02 минут

Та бүхэнд баярын мэнд хүргэж амжилт хүсье.Та нартаа баярлаж явдаг шүү

202.9.43.240Зочин   • 2019, 8 сарын 16. 10 цаг 31 минут

Машш муу үйлчилгээтэй газар даа

43.242.241.218Баагий   • 2019, 8 сарын 16. 10 цаг 22 минут

Хажууд чинь байгаа Хан Хужирттай харьцуулах хэрэгтэй. Ийм олон жил болчихоод үйлчилгээ нь үнэхээр муу, хоол унд нь маш тааруу, орны даавууг хүртэл барьцаа тавьж байж авдаг, шаврын өрөө гэж балгас

103.57.94.194Зочин   • 2019, 8 сарын 16. 10 цаг 00 минут

Hujirt Rashaan Suvllin hamt olond bayrin mend hurgie.

103.57.94.194Зочин   • 2019, 8 сарын 16. 11 цаг 37 минут

Олон жилийн туршлагатай ард түмэндээ хүрч үйлчилдэг буянтай газар.

103.57.94.194Зочин   • 2019, 8 сарын 16. 11 цаг 39 минут

Тэр хаан хужиртын төлбрийг жирийн ардын хэд нь төлж дийлэх бол

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.