2019 оны 8-р сарын 26
8 цаг 20 минут

СУРВАЛЖИЛГА: Орон нутгийн замд 10 машин тутмын 6-7 нь зөрчил гаргаж байна

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, хөдөө орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан, ZALUU.COM сайт Тээврийн цагдаагийн албатай хамтран осол аваар хамгийн их үйлдэгддэг орон нутгийн замд ажиллалаа. 

2019 он гарснаас хойш улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 80 гаруй нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна. Ослын гол шалтгаан нь орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, зорчигч болон бага насны хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнө оройн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийг журмын дагуу хэрэглэдэггүйтэй холбоотой байдаг гэдгийг ТЦА-ныхан онцолсон юм.

Гэтэл биднийг Тээврийн цагдаагийн албаныхантай хамт зүүн аймгууд руу чиглэлтэй замд хяналт шалгалт хийхэд тухайн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын 80 гаруй хувь нь их, бага хэмжээний зөрчил гаргаж байсан юм. Тухайлбал, дийлэнх нь хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох,  бага насны хүүхдийг буруу тээвэрлэх гэх мэт ослын үндсэн шалгаан болсон зөрчлүүдийг түгээмэл гаргаж, бүгдээрээ "Тийм ээ. Миний буруу, ямар аюултай гэдгийг нь сайн мэдэж байгаа, ойлголоо" гэх нэгэн ижил хариултыг хэлж байлаа.

-ГЭРЛИЙН ГЯЛБААНД ӨРТСӨН ЖОЛООЧИЙН НҮД ЭРГЭЭД ХЭВИЙН БАЙДАЛДАА ОРОХОД ОЙРОЛЦООГООР 10 СЕКУНДИЙН ХУГАЦАА ШААРДДАГ-

Биднийг тухайн замд ажиллах үед таарсан хамгийн эхний жолооч гэрэлтүүлэх хэрэгслийн дүрмийг зөрчсөн залуу байв. Тэрбээр, "Нэмэлт гэрлийг хөдөө явахдаа гэрэлтүүлэх гэж тавьсан. Төв зам дээр асаадаггүй. Нэмэлт гэрэл ямар аюул дагуулдаг гэдгийг мэднэ. Би өөрөө гэрлийн гялбаанаас болж замын хажуу руу орж байсан үе байгаа. Гэхдээ миний энэ гэрэл бол жижигхэн гэрэл. Бүр том, тод гэрэл тавьчихсан машинууд зөндөө л байдаг шүү дээ" гэх тайлбарыг хэлсэн юм.

Харин Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, "Юун түрүүнд зам тээврийн осол гарах шалтгаан болж, эрдэнэт хүний амь насыг аваад байгаа энэ зүйлийг битгий хэрэглээч ээ гэж хэлмээр байна.  Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар тоноглохыг хориглосон байдаг. Гэтэл орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар дүрэмд хориглосон гэрэлтүүлэг буюу лед юм уу, хурц гэрлийг илүүтэй тавьж явдаг. Энэ нь шөнийн цагаар өөдөөс явж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулдаг. Хурц гэрэл өөдөөс нь тусч нүд нь гялбасан жолоочийн нүд эргээд хэвийн үйл ажиллагаандаа ороход ойролцоогоор 10 секундийн хугацаа шаарддаг. Тэгэхээр 60-70 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл 400-500 метрийн зайд баримжаагаар хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Энэ нь маш их эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт гэрэл тавьсан тохиолдолд гэрлийг хураах эсвэл тухайн үед нь зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авч байна" гэв.

-АВТОМАШИНЫ САЛХИНЫ ШИЛЭНДЭЭ ХАЛЬС НААСАН ЖОЛООЧ ХАРАНХУЙ ШӨНӨ ХАР ӨНГИЙН НҮДНИЙ ШИЛТЭЙ ЯВЖ БАЙГАА ХҮНТЭЙ АДИЛ ХАРАХ ЧАДВАР МУУ БАЙДАГ-

Дараагийн жолооч салхины шилэндээ битүү хальс нааж, жижигхэн завсар гаргасан хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч байсан юм.  Олон мянган хүн тээвэрлэж, холын тээвэрт явдаг автобусны урд шилэнд яагаад хальс наасан талаар автобусны жолоочоос тодруулахад, "Том шилтэй болохоор нар их орж ирдэг. Тиймээс хуулга авч, өөрөө наасан" гэх тайлбарыг өглөө.

Бид хяналт шалгалт хийж байсан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас урд шилэндээ хальс нааснаар ямар эрсдэл учирч болох талаар  тодруулахад, "Автомашины салхины шилэндээ тень наасан жолооч харанхуй шөнө хар өнгийн нүдний шилтэй явж байгаа хүнтэй адил харах чадвар муу байдаг тул өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах аюултай" гэв.

Гэтэл энэ эрсдэлийг тооцоололгүй автомашины салхины шилэндээ хальс наалгасан жолооч  автобусны жолоочоос гадна дөрөв таарав. ТЦА-ныхан зөрчлийг газар дээр нь арилгуулж, хуулуулсан юм. Тэдний дунд, "Машинаа аваад жил болж байна. Анх авахад л ийм байсан. Шөнө орой явахад хэцүү байсан ч ингээд өөрөө хуулж болдог гэж мэдээгүй. Сая хуулчхаад харлаа. Зам цэлийгээд сайхан болж байна" гэх нэгэн ч байсан юм.

-2018 ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 562 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ-

Биднийг ганцхан цагийн хугацаанд орон нутгийн замд ажиллахад, ТЦА-ныхан энэ мэтчилэн маш олон зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, дахин зөрчил гаргахгүй байхыг сануулав. Тухайлбал, машиныхаа хойд талын суудлыг хэвтүүлж, ор засаад бага насны хоёр охиноо хэвтүүлчихсэн. Яг хажууд нь урд хоёр суудлын түшлэгтэй тэнцэхүйц өндөртэй, хурц ирмэгтэй том шил түшүүлээд тавьчихсан аав, ямар ч хамгаалах хэрэгсэл байхгүй, үнэмлэхгүй байж согтуугаар мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцсон өвөө,  эхнэр хүүхдээ урдаа суулгачхаад хамгаалах бүс зүйлгээгүй. Тэгсэн хэрнээ хурдаа хэтрүүлж 100 хүргэсэн залуу, том оврын машинд хүнд даацын ачааг бэхэлгээ муутай, илүү гаргаж тээвэрлэсэн жолооч гээд маш зөрчлийг илрүүлэн, шалгаж шийдвэрлэв. 

Энэ бол орон нутгийн замын бодит нөхцөл байдал. Зөрж өнгөрсөн 10 машин тутмын 6-7 нь зөрчил гаргах жишээтэй.

Яг энэ байдлаас болж өнгөрсөн 2018 онд зам тээврийн ослын улмаас 562 хүн амь насаа алдсан байна. Энэ бол бага тоо биш. Гурван саяхан хүнтэй Монгол Улс энхийн цагт жилдээ 500-600 иргэнээ хариуцлагагүй, хэнэггүй жолоочийн гайгаар зам дээр алдана гэдэг үнэхээр аймшигтай. 

Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлагаар дамжуулан олон мянган хүний цусаар бичигдсэн ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ-ээ биелүүлж, хайртай хүмүүсээ тээвэрлэхдээ хамгаалах бүс, зориулалтын суудлыг хэрэглүүлж заншихыг нийт жолооч нартаа уриалж байна.

Т.ГЭРЭЛ

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.31Зочин   • 2022, 7 сарын 18. 17 цаг 42 минут

Цагдаа нар замын гэмтэлтэй газар ажилдаа, худлаа хурд хэмжиж хүн торгох ажлаа боль,Лүнгий зам санаатай түгжрэл үүсгээд байна хурд хязгаарлагдаж авчхая

59.153.113.45Зочин   • 2021, 1 сарын 31. 6 цаг 37 минут

Yamar hun beldene , tiim lur dun ba.

64.119.17.248Зочин   • 2019, 8 сарын 26. 16 цаг 32 минут

Buruu ryltei mashinuudiin gerliin tohirgoo buruu bdag, shiljuulsen ch yalgaagui. Zaaval zov tohirgoo hiih shaardlaga taviaachee

202.126.89.151Зочин   • 2019, 8 сарын 26. 14 цаг 13 минут

Цагдаагын хөрөнгөлөг хурандаа нарын эхнэрүүдийн чанаргүй жолооны курсуудыг цэгцлэх цаг болжээ .

103.111.68.3Зочин   • 2019, 8 сарын 26. 12 цаг 31 минут

гэрэл шилжүүлэхгүй байгаа нь буруу гэхдээ стандартын бус нарийн замд гэрэл шилжүүлсэн ч алдаа гарах магадлал маш өндөр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй

43.228.129.131Зочин   • 2019, 8 сарын 26. 12 цаг 11 минут

Манай монголчууд яагаад ийм өмхий санаатай амин хувиа хичээдэг болчихов доо, гэрлээ шилжүүлэхгүй өөдөөс мэлийтэл гялбуулна.

202.131.239.166зочин   • 2019, 8 сарын 26. 11 цаг 12 минут

Монголын цагдаа нар хэд дүгээр зуунд амьдраад байгаагаа мэдэдгүй. Дэлхий дээр явж бгаа бүх машин 180-280 милтэй. Энэ тэнэг цагдаа нар 1960 оны стандарт барьчихаад тэнэгтээд авилгал авах хэрэгсэл болгоод л байх юм. Хуулиа шинэчил 21-р зуунд амьдарч байгаа гэдгээ ухаар тэнэг цагдаа нараа. Муу зам тавьсан эсвэл ажлаа хийдгүй зам арчлалтын компаниудтай тэмцжх хэрэгтэй

202.21.107.107зочин   • 2019, 8 сарын 26. 11 цаг 44 минут

Тэгвэл чинийхээр бол юунаас болоод осол гараад байгаа болж байна вэ???

174.211.7.229Zochin   • 2019, 8 сарын 26. 9 цаг 27 минут

Naad jolooch naraa moroor ni yavuulaach ee pizda tsagdaa nar.Ali ch orond iim lalariin tsagdaa harsangui.Hezee ta nar tiim surhii boltsiim bee jolooch nar ta muusainuudiin togloom yum uu.

202.21.115.126иргэн   • 2019, 8 сарын 26. 9 цаг 12 минут

Морь, мал зөөдөг хөдөөний портертэй малнууд гэрлээ шилжүүлнэ гэж хэзээ ч байдаггүй.10 н портерийн ганц хоёр нь гэрэл шилжүүлж мэднэ.Ер нь согтуу голдуу явдаг байх.

182.160.32.138зочин   • 2019, 8 сарын 26. 8 цаг 57 минут

УРАГШАА ХАРЖ ДАВХИХААС ӨӨР ЧАДВАРГҮЙ ЖОЛООЧ НАРЫН БУРУУ. ТЕХНИКЭЭ ОГТ МЭДЭХГҮЙ, НӨХЦӨЛД БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР АЛГА. ТАЛД МОРЬТОЙ ЯВАА МЭТ ЗАН ТӨРХТЭЙ. ТЭГЭЭД БАС СОГТУУ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.