Манай сайт энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ” буландаа хэмнэлттэй цахилгаан халаагуур хийдэг Ц.Бат-Эрдэнэ гэх залууг урилаа. Энэ залуу 19 настайгаасаа цахилгаан халаагуурын чиглэлээр судалгаа хийж Солонгос болон ОХУ-д очиж ажиллаж туршлага судалсан бөгөөд сүүлийн 12 жилийг зөвхөн энэ ажилдаа зориулжээ. Одоо тэрбээр “Hybrid House” гэх компани байгуулж, өөрийн хүч хөдөлмөрөөр 400 мкв үйлдвэрийн байр барьж ашиглалтад оруулжээ. Улмаар долоон залууг ажлын байраар хангаж, өдөртөө 10 айлыг цахилгаан халаагуур хангах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна. Тэд цаашид улам олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголчуудаа аль болох тав тухтай амьдруулж, утаа гэгчээс бага ч болов салгах зорилго тавин ажиллаж буй бүтээлч залуус юм. 84 метр квадрат байрыг Ц.Бат-Эрдэнийн хэмнэлттэй цахилгаан халаагуураар халаахад сард 80,000-120,000 төгрөгийн цахилгааны төлбөр гарна. Ц.Бат-Эрдэнэ сүүлийн дөрвөн жилийн турш энэхүү эрчим хүчний хэмнэлттэй халаагуурыг хөгжүүлж үйлдвэрлэж 250 гаруйг борлуулаад байна. Түүнтэй холбогдохыг хүсвэл та 91118929 утсаар залгаарай. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Зөвхөн Монголын нөхцөлд тохирсон хэмнэлттэй цахилгаан халаагуур хийх санааг хэрхэн хаанаас олов?
-Намайг Ц.Бат-Эрдэнэ гэдэг. 2007 онд Солонгос улсад цахилгаан халаагуур чиглэлийн үйлдвэрүүдэд очиж гэрээгээр ажиллая гээд их сургуулиасаа чөлөө аваад явж байлаа. Анх сэндвич хавтангийн үйлдвэрт нэг жил ажиллаад дараа нь яг өөрийнхөө хүсч очсон Солонгосын сайн гэсэн халаагуурын үйлдвэрүүдэд ажиллаж байгаад ирсэн. Шалны халаалт бол маш өндөр өртөгтэй, ашиглалтын зардал ихтэй, биетээс унаж байгаа нян бактериуд шалан дээр унаад тэр нь доороосоо халалт өгөхөөр нян үржих таатай орчин бүрддэг сөрөг нөлөөтэй гэдгийг мэдсэн. Монголын агаарын даралт маш бага, хуурайшилт ихтэй учраас шалны халаалт манай улсад зохицохгүй юм билээ. Солонгост чийглэг учраас нян бактериудыг дээш нь дэгдээдэггүй. Тийм ч учраас шалны халаалт өргөн хэрэглэдэг. Хоёрдугаарт бас нэг сөрөг нөлөө нь манайхан шалны халаалт хийлгэхдээ ихэвчлэн паркетан шал юм уу хивсний доор суурилуулдаг. Гэтэл халалт өгөхөөр хивсний болон паркетан шалны хортой цавууны хорт бодисыг дээшээ ялгаруулдаг хортой юм билээ.
-Тэгэхээр Монгол, Солонгос хоёрт асар их ялгаа байдаг байх нь ээ?
-Тийм ээ. Ингээд яг Монголтой агаарын даралт ойролцоо болохоор нь Орос руу явсан. Тэнд бас нэлээд олон үйлдвэрт нь ажиллаад, халаалтын ерөнхий зарчмыг суралцсан. Орост атомын болон усан цахилгаан станцууд байдаг болохоор иргэд нь цахилгаан зарцуулалтдаа санаа зовдоггүй юм билээ. Эрчим хүчээ маш бага өртгөөр айл өрхүүддээ хүргэдэг. Тийм болохоор эрчим хүч хэмнэлт байхгүй. Халаагуураар гэр орон нь халж л байвал болдог. Ингээд би Монголдоо буцаж ирээд эндээ таарч тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур хийхээр ажиллаж эхэлсэн. Бид дэлхийгээс шал өөр орчинд амьдарч байна. Бидний цахилгааны үнэ, амьдарч байгаа агаар орчин ямар билээ. Дээрээс нь байшин, гэрийн дулаан алдагдлууд маш их. Тиймээс энэ нөхцөлүүдэд таарсан суурилуулахад хямдхан, ашиглалтын зардал бага бүтээгдэхүүн халаагуур үйлдвэрлэхийг зорьсон. Ингэснээрээ тодорхой хэмжээний ажлын байр бий болгоод, өөрөө болон бусдыг чадваржуулж байна. Ингэснээр зарсан бүтээгдэхүүнийхээ сервис үйлчилгээг хийгээд явах боломжтой болох юм. Манайхан импортоор орж ирсэн халаагуур худалдаад авдаг. Тэр нь эвдрэнгүүт засуулах гэхээр засах хүн, газар байдаггүй. Ингээд хайран мөнгөөрөө хохироод үлддэг. Би 2015 оноос хойш бага багаар халаагуураа туршиж хийж явсаар өнөөдрийг хүрсэн. Эхлээд гараашдаа ганцаараа хийдэг байсан. Нэг айлд халаагуур тавингуут дараагийн айлаас захиалга орж ирэх байдлаар явсаар байгаад сүүлдээ хүн нэмж авч ажиллуулсаар өнөөдрийн байдлаар долоон хүнийг цалинжуулж ажиллуулахаас гадна өөрийн гэсэн үйлдвэрийн байртай “Hybrid House” компани байгуулаад ажиллаж байна.
-Энэ хугацаанд хэчнээн халаагуур хийсэн бэ?
-50-иад монгол гэр, 200-аад амины байшинд өөрийн бүтээсэн халаагуураа суурилуулсан байна. Нэг айлд нь маш их таалагдсан, сэтгэл ханамжтай байгаа болохоор дараагийн айлууд захиалга өгдөг. Би халаагуур үйлдвэрлэж байна гэж хэвлэлд ярилцлага өгч, өөрийгөө сурталчилж байгаагүй. Яагаад гэвэл өмнө нь надад халаагуураа олноор нь үйлдвэрлэх үйлдвэр байгаагүй. Захиалгадаа дарагдаад маш завгүй ажилладаг байсан болохоор захиалга олдохгүй гэх асуудал байдаггүй байсан.
Тэгэхээр эрэлтээ дийлдэггүй гэж ойлгож болох уу. Иргэд нүүрс түлэхээс татгалзаж, цахилгаанаар гэрээ халаагаад тав тухтай амьдрахыг илүүд үзэх болжээ?
-Үйлдвэр барихад маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдсан байх. Энэ бүхнийг хэрхэн шийдэв?
-Би 450 мкв үйлдвэрийн барилга барилаа. Эндээ одоо шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авна. Агааржуулалтаас эхлээд маш олон зүйл бодож байгаад үйлдвэрээ байгуулсан. Энэ бүхнийг би 2015 оноос хойш ажиллаж, халаагуур хийж зарсан мөнгөө цуглуулж, байр орон сууц бүх зүйлээ зараад эрсдэл гаргаж байгаад хийлээ. Мөн нэлээд зээл авсан. Хүмүүс надад итгээд зээл өгсөн. Яагаад гэвэл би 12 жилийн турш, 19 настай байхаасаа яг энэ чиглэлээр судалгаа хийгээд, бүх зүйлээ зориулж байгаа болохоор хүмүүс надад итгэж байгаа. Ямар ч байсан үйлдвэрээ бариад авсан. Одоо тоног төхөөрөмж авах шаардлага байгаа. Одоо борлуулалтаа өргөтгөөд, дараа нь ЖДҮ-ийн шаардлагыг хангах хэмжээнд очихоороо зээл хүснэ гэсэн бодолтой байгаа. Одоо өдөртөө 40-50 орчим халаагуур үйлдвэрлэж байна. Нэг айлд 4-5 ширхгийг гэхээр өдөртөө арваад айл халаах цахилгаан халаагуур үйлдвэрлэж байна гэсэн үг. Гэхдээ надад түүнээс олон хүсэлт, утасны дуудлага ирдэг. Тэр бүрт хүрч ажиллаж чадахгүй байна. Бүх зүйлээ өөрөө гараараа нэг бүрчлэн тайрч тасдаж хийдэг болохоор ажиллагаа маш их.
-Нэг байшин, нэг гэрийг халаахад хэр их тог зарцуулах вэ. Сардаа хэдэн төгрөгийн цахилгаан хэрэглэх бол. Бас танай суурилуулалтын үнэ хөлс ямар байдаг вэ?
-Утаатай тэмцээд, утаа багасгана гээд шахмал түлш үйлдвэрлэж байна. Үүний оронд өөр шиг чинь ийм цахилгаан хэмнэлттэй халаагуур хийдэг хүнийг дэмжээд айл өрхүүдээ халаагуураар хангавал утаа маш их буурна даа?
-Тендерт оролцож, ажил өгөөч, чанарын баталгаатай хийж гүйцэтгэнэ гэж хэлж үзсэн. Гэвч надад тендер олдож байгаагүй. Хоёрдугаарт миний санааг хулгайлчихдаг. Танилцуулаад л бүтээгдэхүүнийхээ патентыг хэд хэдэн удаа алдаж байсан. Надаас сонссон санаагаа урагшаа захиалж хийлгээд нийлүүлдэг хүмүүс байна. Би надад мөнгө өгөөч ээ гэж хүсэхгүй. Надад ажил өгөөч гэж хүсдэг. Шударгаар ярихад би 12 сая төгрөгийн үнэтэй төсөвтэй санал танилцууллаа гэхэд дарга нар чи наадахаа 30 саяын төсөвтэй болго. Би 15-ыг нь авна. Чи 15-ыг нь ав гэдэг. Энэ бол бодит зүйл. Бод доо. Тэр хүн зөвхөн гарын үсэг зурж надад тендер авч өгснийхөө төлөө 15 сая төгрөг авах гэж байна. Энэ бол шударга биш. Бидний залуучууд ийм шударга бус зүйлийг дэмжиж хэрхэвч болохгүй. Тийм ч учраас би мөнгө, ажил гуйж дарга нарын өрөөнд орохоо больсон.
-Тавантолгойгоос шахмал түлш авч ирээд түүхий нүүрстэй бараг ижил үнээр ард иргэдэд нийлүүлэхээр болсон. Энэ ажлыг утаатай тэмцэж байгаа бүтээлч үйлдвэрлэгч хүний хувьд юу гэж харж байгаа вэ?
Ярилцсанд баярлалаа.
Б.БУРМАА
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хүчдэлийн уналттай 170 160 в той бол мянган сайхан халаагуур байгаад нэмэргүй л дээ
Bolomjtoi l shiidel baina
Panelan radiatort ten zooson yum baina. Hemneye gevel geree sain dulaal. Yamarch tsahilgaan halaaguur shaardlagatai dulaaniig l ugnu
Би 56 м кв байшиндаа яг чамшиг ярьсан нөхрийн үгэнд ороод шалны халаагуур суурилуулсан. Яг хүйтэнд халааж дийлэхгүй атлаа 420,000 гарсан. Арга ядаад 6 кв бойлуур аваад шугам тавиулаад паар тавиулсан. Үр дүн нь гэр дулаахан сард дээд тал нь 350,000 орчим гарсан. Дүгнэлт ямарч халаах хэрэгсэл яг адилхан гэдэг үг худал, ингэж яригсад хоосон чалчигсад гэж ойлгосон.
90 ond garsan AN Z.ENHKBOLD ELBEGDORJ terguutei ene namiin nekhed hkerengeer toglosnoos odoo ard tumen iiim yduu bolson
төр хэрэгтэй хүүхэд бна даа даанч төр бгаа луйварчид айгаад авахгүй дээ
Ямар сайхан мэдээ мэ Ийм залуус олон болоосой засгийн газар үзэж хараад дэмжээд өгөөсэй
2012-16 онд АН -хан гарсанаас хойш улс орон дахин дампуурсан. бүх шатанд авилга ихэссэн. тэр оймсны баярсайхан бас 2014 онд ажилд орсон байдаг.
dargiin tsunh barij guisen, nam dagaj daldagnasan darga nertei chatsaganuud l mongol ornii hugjliig zogsooj baigaa shuu dee..zuv bichij chadahgui darga turiin alban haagchid mongoloor l duuren baina..
Монгол дарга нарын бодит дүр тодоор харагдлаа. Бид хөгжихүү. Зүгээр сууж баяжих хүсэлтэй шуналын дэв нараас хэзээ салах вэ
Холбогдох утас хаяг нь байна уу
Төрийн соёрхол хүртээд байсан нөгөө шизотой Нацагнямын оронд энэ залуу хийсэн ч юмтай хэлэх ч мэдлэгтэй залуу байна даа
Атмосферийн агаарын даралт, чийглэгийн хувь, цаг агаарын нөхцлүүдийг харгалзан үзэж байгаа нь амжилттай болох итгэл төрүүлж байна. АМЖИЛТ!!!
үнэхээр бодитой зүйл бол дэмжих хэрэгтэй залуус байна. Харин тэр яриан дунд гарсан авлига нэхсэн гэх албан тушаалтныг хуулийн байгууллагуудад мэдэгдэж шалгуулах шаардлагатай, хэрэв ийм албан тушаалтан байдаг бол түүнийг даруй ажлаас нь чөлөөлж шалгаж байдаг газар байлгах ёстой өөрөөр хэлбэл хулгайч бол шоронд л байх ёстой
Авсан 15 саяыг нь төсөл хэрэгжүүлэгчээс бас төлнө, аан. Хүнд ямар хүндрэл учруулж,байгаагаа хялбар аргаар мөнгө хүүлэгч нар ойлгодог ч болоосой. Үүнийг төрийн албаны завхрал л гэх байх даа.