Хуульчид “Монполимет” компанитай холбоотой асуудлаар Монголбанкинд шаардлага хүргүүллээ

Хэсэг хуульчид “Монполимет” компани  10 гаруй тэрбум төгрөгийн өрөө Монголбанкны Эрсдлийн сангаас хаалгуулсан гэх асуудлаар АТГ-т хандаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2019.09.20/  нэр бүхий хуульчид Монголбанкинд шаардлага хүргүүлж байна.

Тэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандсан шаардлагадаа ““Монполимет” ХХК-ийн Монголбанк/төр/-д төлөх ёстой байсан 10,615,924,551 төгрөгийн төлбөрийг Монполимет ХХК-иас гаргуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохыг тус тус  шаардаж байгаа ажээ.

Монголбанкинд  хүргүүлж буй  Хуульчдын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ТАНАА

2019 оны 9 дүгээр сарын 19

 (Шаардлага хүргүүлэх тухай)

Хуульч бид Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд заасан үүргийнхээ дагуу Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан дараах шаардлагыг үүгээр хүргүүлж байна.

Монгол банк нь Монполимет ХХК-тай Арилжааны ерөнхий гэрээнүүдийг 2003 оны 2-р сарын 28, 2005 оны 1-р сарын 01, 2006 оны 1-р сарын 01-ний өдрүүдэд тус тус байгуулсан байна. Улмаар 2003 оны 9 дүгээр сараас түүний захиалгаар алтны арилжааг олон улсын санхүүгийн зах дээр гүйцэтгэж эхэлжээ. 2006 оны 11 дүгээр сар хүртэл нийт 10 удаа арилжаа хийсэн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар алт олборлогч компаниудтай хийж байсан арилжааг зогсоож, 2006 оны 12-р сарын 31-ний өдөр Монполимет ХХК-тай тооцоо нийлж, Монгол банк нь Монполимет ХХК-иас 882,768,000/найман зуун наян хоёр сая долоон зуун жаран найман сая/ төгрөг, 4,256,689/дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун наян ес/ ам долларын авлага үүссэн байна. Монгол банк нь Монполимет ХХК-нд дээрх төлбөрийг урт хугацаанд төлөх боломж олгож 2008 оны 9-р сарын 17-ны өдөр 0108/81 дугаартай төлбөр төлөх гэрээ байгуулсан байна.

“Монполимет” ХХК нь 10,615,924,551 төгрөгийн төлбөрийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй учир Монгол банк Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “Монполимет” ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа Иргэний Хуулийн 75.2.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа/3 жил/ өнгөрсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хариу тайлбар гаргасан байна. Улмаар Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгчийн  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнууд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120.2-т заасны дагуу Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхэд давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж “Монполимет” ХХК-нь 10,615,924,551 арван тэрбум зургаан зуун арван таван сая есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг Монгол банкинд төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтад “Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй Монполимет ХХК-иас авах авлагыг болзошгүй алдагдлын нөөц сангаас хааж, тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх” үүрэг болгож уг авлагыг эрсдэлийн сангаас хаасан байна.

Гэтэл Монголбанкнаас 2007.01.03-ны өдөр Авлага барагдуулах  талаар судлах, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан, 2007.05.10-ны өдөр Алт олборлогч компаниудын авлага барагдуулах ажлын хэсэг байгуулж шинэчилсэн, төлбөрийн өглөг авлага байгааг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж байсан атал Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд, тус ажлын хэсгүүд ямар шалтгаанаар Монполимет ХХК-ийг төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөөр байхад 4 жил орчим шүүхэд хандалгүй хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн, Монполимет ХХК нь төрд 10,615,924,551 төгрөгийн төлбөр төлөх үүргээсээ шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад гомдол гаргахаас татгалзаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл байж болзошгүй байна.

Иймд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах, мөн хуулийн 179, 180 дугаар зүйлийг баримтлан Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг тус дүүргийн шүүхэд гаргаж, “Монполимет” ХХК-ийн Монголбанк/төр/-д төлөх ёстой байсан 10,615,924,551 төгрөгийн төлбөрийг Монполимет ХХК-иас гаргуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохыг тус тус  шаардаж байна. 

Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан тус шаардлагыг хүлээн авч яаралтай хариу өгнө үү.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.113.78Чоно   • 2019, 9 сарын 20. 13 цаг 25 минут

Баяртсайханыг огцруулж, хариуцлага тооц

64.119.22.87Зочин   • 2019, 9 сарын 20. 12 цаг 48 минут

Buzruud oroo tolooch

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.