Есөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа

 
 
    Австралийн Элчин сайдын яам жил бүр нийт 240 мянган австрали долларын санхүүжилттэй “Бичил төслийн хөтөлбөр” (БТХ) хэрэгжүүлдэг.

Тус хөтөлбөрийн энэ оны сонгон шалгаруулалтын дүн гарч, есөн бичил, жижиг дунд үйлдвэрлэгчид санхүүжилт авлаа. Шалгаруулалтад тэнцэж, санхүүжилт авсан эдгээр үйлдвэрлэгчид эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг олон чиглэлээр төсөл хэрэгжүүлэх юм байна. 

Австрали Улс БТХ-өөр дамжуулан, Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, ядуурлыг бууруулахад нь Монголын иргэд, байгууллагад дэмжлэг үзүүлж, Австрали, Монголын иргэд хоорондын харилцаа холбоог хөхиүлэн дэмждэг. БТХ нь Австралийн тусламжийн төсвөөс санхүүждэг, жил бүр сонгон шалгаруулалтын журмаар олгодог уян хатан жижиг хэмжээний буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм.

2003 оноос хойш БТХ нь 100 гаруй Монгол байгууллагад нийгэм, эдийн засгийн салбарт ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, залуучуудыг хүчирхэгжүүлэх, хүйсийн тэгш бус байдлыг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг өргөн хүрээний чиглэлээр үндэсний болон орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм, эдийн засгийн асуудлаарх  140 гаруй төсөлд санхүүжилт олгожээ.

Энэ жилийн шалгаруултад амжилттай оролцож сонгогдсон 9 байгууллагын нэг бол Монголын Пара Бочигийн Холбооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан идэвхжүүлэх төсөл юм. Энэхүү төсөл нь улсын хэмжээнд тархины саажилт, булчингийн дистрофи өвчтэй хүүхдүүдийг Бочи спортын дугуйлан, уралдаан, болон үндэсний тэмцээнд оролцоход нь дэмжинэ.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг асуудал, тэдний хөгжил, улс орондоо оруулж болох боломж, чадварын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулагдах юм. Төслийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хот болон аймгуудын 5241 хүүхдэд хүрэхийг зорьж буй юм. Сүүлийн жилүүдэд монголд, ялангуяа баруун аймгуудад улам ихсэж байгаа тул хөдөө орон нутагт  байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч ажиллах зорилготой уг төсөлд оролцож, 34 сая төгрөгний санхүүжилт авчээ.

Г.Хан

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.95Зочин   • 2019, 9 сарын 22. 15 цаг 02 минут

mongolig australid zaryaa

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.