САЙН МЭДЭЭ:Хувийн хэвшлийнхэн хүнд үйлдвэрийн салбар уу хөл тавилаа. Анхных нь гангийн үйлдвэр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод ажиллах үеэрээ “Бэрэн” группийн  барьж байгуулж байгаа төмөрлөгийн үйлдвэртэй танилцсан юм.  Энэ бол манай хувийн хэвшлийнхэн хүнд үйлдвэрийн салбарт хүчээ сорьж буй сайхан жишээ байв.  Тус үйлдвэрийг  цогцолбор  байдлаар барьж байгуулж байгаа бөгөөд Архангайгаас хүдрээ олборлож,  баяжуулалт хийгээд Эрдэнэт дэх “Хөх ган” үйлдвэртээ хайлж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Аливаа улс орны хөгжлийн том боломж нь гангийн үйлдвэрлэл юм. Япончууд дайны дараа ард түмнээ өлсөж байхад гангийн үйлдвэрээ түрүүлж барьж байгуулж байсан гэдэг. Тэд ингэж эдийн засгийн мөнхийн хөдөлгүүрээ “асаасан” нь өнөөгийн хөгжлийн гараа байв.

Бидний өнөөдрийн магтан шагшдаг БНСУ бүр 1960-аад онд гангийн үйлдвэр байгуулсан нь хожим автомашин үйлдвэрлэлийн том суурь болсон гэдэг.

Монгол улсын гангийн жилийн хэрэглээ 500 мянга орчим тонн.  Үүнийхээ 400 мянган тонныг импотоор хангадаг. Харин “Бэрэн” группийн энэ үйлдвэр ашиглалтад орсноор эхний удаад жилд 200 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.  Өөрөөр хэлбэл дотоодын нийт гангийн хэрэгцээний 40-50 хувийг хангах юм. Эхний ээлжинд дотоодод нэн хэрэгцээтэй байгаа  арматур үйлдвэрлэнэ. Энэхүү 200 мянган тонн бүтээгдэхүүн буюу арматур 40 мянган айлын орон сууц барихад хүрэлцэнэ.  Энэ хэрээр гадагшаа урсах валютын урсгалыг  эх орондоо үлдээнэ. Ер нь ойрын жилүүдэд Монгол Улсын гангийн үйлдвэрлэл  сая тоннд хүрэх боломжтой аж.

Тус үйлдвэр ирэх 10 дугаар сарын 10-нд нээлтээ хийх бөгөөд 2020 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана.  

Тус үйлдвэр  хүдэр хайлуулах 35 болон 70 шоо метрийн багтаамжтай хоёр домен зуухтай. Хамгийн орчин үеийн техник технологийн шийдэлтэй энэ хоёр зуухаа Уралын нуруунаас Цагаан хэрэм хүртэлх орон зайд байгаа хоёрхон домен зуух хэмээн тодотгоно билээ.

Гангийн үйлдвэрлэлд төмрийн хүдэр, шохой,  кокс гэсэн үндсэн гурван түүхий эд хэрэгтэй. Манай улсын хувьд энэ гурван эрдэсийн  хангалттай нөөцтэй.  Тухайлбал, төмрийн хүдрийн баталгаажсан нөөц  600 сая тонн. Цаашдаа хоёр тэрбум ч байх боломжтой гэх таамаг бий. Монгол оронд төмрийн хүдрийн 17,100 орчим илэрцтэй, нөөцөөрөө дэлхийд 29 дүгээрт жагсдаг.

Тэгэхээр энэ их нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулбал ногоон мөнгөний урсгалыг эх орон руугаа чиглүүлэх бүрэн боломжтой юм.

Жишээ нь,  бид нэг сая тонны хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болоход л 10 тэрбум долларын ашигтай ажиллах урьдчилсан тооцоо байдаг аж.  Боломж мөн байгаа биз.

М.Нэргүй

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.37.126я   • 2019, 9 сарын 24. 8 цаг 49 минут

Мундаг шүү амжилт хүсье энэ эрчээ битий алдаарай

43.242.241.154Зочин   • 2019, 9 сарын 24. 8 цаг 46 минут

улам их амжилт баяр хүргэе

203.91.118.180зочин   • 2019, 9 сарын 24. 8 цаг 45 минут

Дэлгэрсайханы түүхийгээр нь гаргадаг төмрийн хүдрийг одоо зогсоож наанаа ашигламаар юм даа

66.181.181.67Irgen   • 2019, 9 сарын 23. 19 цаг 26 минут

Amjilt husey,ajliin bair ih gargaarai

150.129.142.248Зочин   • 2019, 9 сарын 23. 18 цаг 42 минут

Um hiihed hetsuu l bna daa mongold.... ul tsagaan deeremdeh um blee....

203.91.115.42Зочин   • 2019, 9 сарын 23. 17 цаг 53 минут

Эх оронд нь нэг үйлдвэр нээх гэж байхад баяр хүргэхийн оронд баачих гээд байгаа хүмүүсийг хараад гайхах юм

202.126.89.21Зочин   • 2019, 9 сарын 23. 16 цаг 37 минут

Сайхан шоудах юмда аль дээр нээгдээ биздээ олигтой ажилладаггүй нэг юм бдаг гсн

182.251.248.12Зочин   • 2019, 9 сарын 23. 16 цаг 35 минут

oo naad neg hurel sukh oyun erdene metiin muuhai yumnuuddaa yaah gej uzuulj, medegdej baigaa yum bee. Odoo udahgui tor yavna laibraar avsan bna . MANAN n gangiin uildber bna gej baigaad l tor avna daraa ni bid nar avna geed l hutsaj ogoh bii dee.

202.131.243.186зочин   • 2019, 9 сарын 23. 15 цаг 26 минут

сайхан мэдээ байна. баярлалаа. амжилт хүсье

66.181.161.114OD   • 2019, 9 сарын 23. 15 цаг 24 минут

Boloosh de,mongolchuud bid sxan buteen baiguulaltaa demjeed yabax estoi, bid xugjinuu, gantsxan ulsturjiltuu, zogsoox xeregtei, uls ornoo xugjuulex xeregtei, ofshortonguudiin xurungiig xuraa,oruulj ir E chuu, E saidaa, oligarxuudiin xuuli bus xurungiig,xulgailsan xurungiig ni xuraan abch uruu nimgeleed, uildberee xugjuulj yadaxdaa xalbaga sereegee dotooddoo xiiel deee..zorigtoi Esaidaa ard tumen chine demjij bna ...Amjilt sxan medee

49.0.147.33аги   • 2019, 9 сарын 23. 14 цаг 59 минут

манай хөгжлийн гараа сайхан байна.эрчээрээ урагшаа монголчуудаа

103.229.122.40bat   • 2019, 9 сарын 23. 14 цаг 41 минут

bayartai baina.

66.181.168.8b   • 2019, 9 сарын 23. 14 цаг 22 минут

bayarlalaa

202.72.245.122ё   • 2019, 9 сарын 23. 14 цаг 19 минут

Жинхэнэ бахархал монголчууд зөвхөн бөх харж оволзож омгошдгоо болмимоор, Дэлхийн зиндаа Монголд

211.36.156.52Зочин   • 2019, 9 сарын 23. 14 цаг 05 минут

Saihan medee baina

49.0.171.41Зочин   • 2019, 9 сарын 23. 13 цаг 16 минут

манайд эксковатор,хүнд машинуудын эд ангийг цутгаж угсралтыг дотооддоо хийж нийлүүлэх боломж бүрдэнэ. япон солонгосоос ч иймэрхүү боломж судалдаг гэсэн. өрөө машин үйлдвэрлэх суурь тавигдаж байна ш дээ. техникийн импорт ,сэлбэгт өгдөг хамаг валют хэмнэгдэнэ.баях хүргэе

66.181.179.142Зочин   • 2019, 9 сарын 23. 13 цаг 12 минут

Сайн мэдээ байна амжилт

202.9.43.1Зочин   • 2019, 9 сарын 23. 13 цаг 12 минут

Төмрийн хүдрийг тонныг нь хятадад 100 доллараар зарсан ашигтай байна уу? Эсвэл төмрийн хүдрийг дотооддоо боловсруулж ган болгож хятад япон солонгос руу тонныг нь 500 доллараар худалдах нь ашигтай байна уу?

202.179.24.255Зочин   • 2019, 9 сарын 23. 13 цаг 11 минут

awilgalchid ni daramtlaad bh bii dee bolgoomjtoi baihad iluudehgui shuu

203.91.118.180зочин   • 2019, 9 сарын 23. 13 цаг 10 минут

сайхан мэдээ байна цаашдын ажилд нь амжилт хүсье

202.179.24.255Зочин   • 2019, 9 сарын 23. 13 цаг 09 минут

goe do.saihan eh oron min tsag minutaar hogjij ard tumen min oodrog saihan amidrah bolnoo.bayrtai bnaa

103.194.176.116Зочин   • 2019, 9 сарын 23. 13 цаг 05 минут

ОВОО ДОО БАЯР ХҮРГЭЕ ЭДНИЙХЭНД

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.