Стратегийн бүтээгдэхүүн махны хангамж, үнэ ханш Хятадуудын гарт орсон уу

Хагас сарын  өмнө танил дүү ярьж байна.  Дундговь руу нэг долоо хоног яваад ирэх зав байна уу. Таны хийх ажил гэвэл эндээс нэг шлаанзтай /ачааны том машин/  яваад тэндээс  300  гаруй хонь ачаад Улаанбаатарт авчрах явдал. Ачих бол асуудал биш. Харин замдаа тоо толгойг нь бүрэн бүтэн авчрах хэрэгтэй.  Таны ажлын хөлс болгож нядалгааны жингийн кг тутмаас  500 төгрөг өгнө гэж байна. Намрын мал тарга хүчээ авчихсан, наанадаж 20 кг хүрнэ. Багаар тооцож 300 хонь гэвэл 6000 кг мах болно.  Ажлын хөлсөө ингэж тооцвол 3 сая  орчим төгрөг болох нь.  Нэг их цааргалаад баймааргүй санал. Гэхдээ тэр олон халуун хошуут малыг нядалгаанд авчрах зүрх хүрсэнгүй, татгалзлаа.

...Зүүн аймгаар амарч аялж яваад ирсэн  танилтайгаа үдийн цайны цагаар “буу халав”.  Ашигтай наймаа мах л байна гэж байна. Чиргүүлтэй “Хово” машинаар Сүхбаатар аймгийн нэг сумаас  ченжүүд  төлөг ачиж байхтай таарчээ.  Мал ачдаг тусгай тавцантай, машинаа шахаж зогсоож байгаад туугаад оруулчихна. Юм хөгжөөд сайхан болчихож. Мал ачихдаа гар утаснаасаа  хүлээж авах Хятадууддаа интернэтээр шууд дамжуулаад тоо толгойг нь харуулж нөгөө машинтай очсон хүн, жолооч хоёрт  хүлээлгээд өгчихнө. Төд удалгүй үнэ мөнгө нь данс руу нь пад хийтэл ороод ирж байна. Төлгийг газар дээр нь малчдаас 70 мянган төгрөгөөр авч байна, нэг ачилтаас 2-3 сая төгрөгийн ашиг унагадаг гэнэ.  Хятадууд махыг сайн муу гэж голохгүйгэр  үнэ цохьж авч байна гэв. 

Улаанбаатарынхан  махныхаа үнийг  хүчрэхгүй болсон шалтгаан энэ аж.  Өнгөрөгч амралтын өдөр “Хүчит шонхор” зах очлоо. Өдөр тийшээ болоод ч тэр үү хөл хөдөлгөөн бага аж. Хонины гулууз кг нь 7500-7800 төгрөг гэж байна. Харин жижиглэнгээрээ бол 8000-аас л дээш дуугарч байна билээ. Ямааны махны үнэ  бүр 8000 төгрөгөөс давчихаж. Намрын сэрүүн унахаар монголчууд адууны мах идэх сонирхолтой. Адууны мах  олдоц ховортой, үнэ гэдэг гараад өгчээ. Ховор учраас ерөөс сонголт байхгүй болчихжээ. Урьд нь  адууны мах авахдаа бага залуу,  болж өгвөл байдасны мах гэж голж шилдэг байлаа. Одоо байгааг нь авахаас өөр арга алга.

“Хүчит шонхор” дээр хонины ганц нуруу, хугас сүүлтэй уутанд хийсэн 60 эргэм насны эртэй таарч таван үг солилоо.  Ардын армид ажиллаж байсан, бэлтгэл дэд хурандаа гэнэ.  “Хүн хэрээрээ, боломждоо тааруулаад  хонины  ганц нуруу жаахан сүүл авлаа.  Чанаж шөлөнд нь будаа хаяахад ямар ч байсан хөгшин бид хоёрын махсааг гаргачих байх.  Хоёр жилийн өмнө манайх махыг болж өгвөл гулуузаар нь,  үгүй ядахнаа хөл мах авдаг байлаа. Одоо тэгж дийлэхээ больсон.  70 сая малтай Монголд  иргэд нь махныхаа үнийг дийлэхээ болилоо гэвэл гадныхан гайхах байлгүй. Гэвч үнэн байдал ийм л байна шүү дээ”  гэж байна.

Тахианы  мах авч байгаа эмэгтэйтэй таарч илүү үгэнд дурлав. Гялгар тортой  үхрийн цагаан гүзээ барьсан харагдана.  “Хэдэн хүүхэддээ гүзээний салат хийж өгнө.  Цуйванд хийхэд сайхан амттай. Малын махны хэрэглээ манай гэр бүлийн хувьд улам л холдоод  байх шиг байна ш дээ. Махыг нь байнга авч дийлэхгүйгээс хойш  арай хямдаар нь тахианы мах авдаг болсон...

Тэнд Чингэлтэй дүүргийн оршин суугч зүс таних нэгэн явж байна.  Хонины жаахан мах авчээ. Тэрбээр “Үхрийн мах  тансаг хэрэглээ болсон ш дээ. Хааяа нэг сайхан өөхтэй хавирга огтолмоор санагдавч үнэ нь хүчрэхгүй байна.Арай хямдаар нь хонины махаа л авдаг болсон. Гэхдээ тэр хямд гээд байгаа нь жижиглэнгээрээ 8000 төгрөгөөс дээш шүү дээ... 

Нэг иймэрхүү яриа хөрөөтэй хүмүүс тэй тэнд тааралдлаа.  

Монгол Улсын Ерөнхий сайд  онцгой комиссын өргөтгөсөн хурал дээр “Махны үнэ нэмэгдвэл Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү” гэж анхааруулж байснаас хойш сар гаруй хгуацаа өнгөрчихөж. Гэлээ ч махны үнэ хуучин янзаар.  Харин ч нэмэгдсэн байх. Ч.Улаан сайд аль хавар л махны үнэ хямдарна,  тогтворжино хэмээн мэдэгдэж байсан удаатай.  Харамсалтай нь аль ч биелээгүй.  Монголчуудын гол хэрэглээ болсон бүтээгдэхүүнийхээ үнийг зохицуулж чадахгүй бол салбарын яам гэж байх хэрэг байгаа юм уу.

Орон нутагт махны үйлдвэр олноор байгуулагдсан. Харин тэр үйлдвэрүүдийг  Хятад эзэнтэй гэсэн мэдээлэл цахим орчинд байнга л явж байна.  Мах бол стратегийн бүтээгдэхүүн.  Гэтэл стратегийн энэ бүтээгдэхүүний үнэ ханш, хангамж хүрэлцээ  хятадуудын гарт орчихож байгаа юм биш биз гэсэн болгоомжлол иргэдийн дунд хэдийнэ бий болчихжээ. Энэ асуудлыг ҮАБЗ анхааралдаа аваасай билээ.

Үнэхээр махны экспортод  ямар ч бодлого зохицуулалт алга. Ядахад эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангасны дараа экспортлох гэхчлэн наад захын эрэмбэ  байх хэрэгтэй биз дээ. Хятадууд үнэ цохьж  хөдөө орон нутгаас малыг хэдэн зуугаар нь ачуулж, үүнд нь монголчууд морь нохой мэт зүтгэж байна.  Махыг их хэмжээгээр нөөцөлж хадгалж байна.  Иймэрхүү аргаар хомсдол үүсгэж үнийг нь хөөрөгдөөд эргээд монголчуудад өндөр үнээр худалддаг гэдэг нь оргүй хоосон яриа биш байх.

Хүний номер нэг асуудал бол аж амьдрал. Энэ намрын хувьд иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээсээ илүүтэй махны үнэ буурах болов уу гэсэн хүлээлттэй байна.

М.Нэргүй

52
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

52 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.107.74Зочин   • 2019, 9 сарын 25. 2 цаг 01 минут

Mongolchuudaa ta nar makh idej yugaa hiine ve, zugeer l nogoo idvel goyshdee

66.181.161.4үнэн   • 2019, 9 сарын 25. 0 цаг 21 минут

юмыг мэдэж байж бичмээр байна монгол улс 25 -н сая малтай байхдаа экспорт хийгээд иргэдийнхээ хэрэгцээг улсын бэлгэн нийлүүлэх бодлогоор хийгээд байж чадсан юм шүү иргэдэд ирэх махны хэмжээ бага байсан нь үнэн одоо 66 -н сая малтай болчихоод 3 -хан сая хүнээ махны өндөр

64.119.17.191Зочин   • 2019, 9 сарын 24. 21 цаг 46 минут

Hujaa ot horhoi shawij joomoo idehgui dangaaraa manai mahiig idehed manai 60 say geed baigaa mal 7 honohgui duusna

59.153.113.145Халамж дутсан мах   • 2019, 9 сарын 24. 21 цаг 37 минут

ХХААЯамны дэргэд тариа буудай., тариаланчдыг дэмжих сан гэж байдаг. Тус яам сан олон жил улаан буудайчлыг эрхлүүллээ дээ. Дэлхийд байхгүй зѳвхѳн Монгол халамжийн бизнес. Гэтэл гол хүнс болсон мах маань хайр халамжаар дутаж бизнесийг Хятадын мѳнгѳ захирчихлаа. ХХААЯам хаагуух юу хийгээд байдаг юм бол доо... Мал хаигаалах сан гэгчийг нь захиалагтай бодлогоор татан буулгачихсан. Мал махНы хүнсний хангамжийн хайр халамж алга даа.

103.26.195.145зочин   • 2019, 9 сарын 24. 21 цаг 36 минут

Улаан сайд гоё ярихаас өөр махгүй үнэ өсөөд буй шалтгааныг судалж тогтоох ажил хийхгүй. Зах зээл зохицуулна гээд худал онол, дамын наймаа, гадны хараатыг хаайцайлаад суух Улаан сайдыг огцруулах цаг болжээ.

202.9.42.3Зочин   • 2019, 9 сарын 24. 21 цаг 35 минут

арчаагүй төр засагтай улс

202.179.11.230mgl   • 2019, 9 сарын 24. 21 цаг 28 минут

Ulaanii tolgoi bundugs.

43.242.243.229Зочин   • 2019, 9 сарын 24. 21 цаг 15 минут

Өнгөрсөн өвөл хамаг махыг нь хуу хамаж байхад махны экспорт өсөж бна гээд хуцаад байсан эргүү тэнэг илжиг шиг гишүүд одоо юу гэж мөөрөх болоо . Мах гурил будаа бол Монголчуудын стратегийн хүнсний бүтээгдэхүүн шүү эргүүнүүдээ

93.24.29.144Зочин   • 2019, 9 сарын 24. 21 цаг 02 минут

xen maxnii uildvertei bilee

93.24.29.144Зочин   • 2019, 9 сарын 24. 20 цаг 58 минут

ene mongol ulam buur yduurch suirch bainadaa

66.181.161.68Зочин   • 2019, 9 сарын 24. 19 цаг 51 минут

Улаан сайдын эхнэрийн төрсөн дүү хятадуудтай нийлж Замын үд Эрээнд хоёр махны үйлдвэр байгуулж хийсэнээс үүдэлтэй махны үнэ нэмэгдсэн болмой

175.223.11.54Зочин   • 2019, 9 сарын 24. 19 цаг 26 минут

Mongol yalagchin amlaltand bga shude.bi hunsni biznes hun tiimese hatu anhaarna geed bsan.tuunese nehee mongolchuda

202.126.88.170Зочин   • 2019, 9 сарын 24. 19 цаг 05 минут

Эх орноо худалдахаас сийхгүй гэж дээ худалдчихаад байна.Жирийн ардууд нь хятадад үйлчлээд байгааг харахгүй байна уж

202.126.89.48Gg   • 2019, 9 сарын 24. 18 цаг 31 минут

F

202.179.25.1эх орноо худалдахаас сийхгүй   • 2019, 9 сарын 24. 17 цаг 01 минут

улаан юзда сайдыг тунилгавал таарна

103.10.23.193Зочин   • 2019, 9 сарын 24. 17 цаг 00 минут

Монголчуудын хувьд МАХ, ГУРИЛ 2 стратегийн АЧ ХОЛБОГДОЛТОЙ 2 бүтээгдэхүүн шүү.

182.160.2.10Зочин   • 2019, 9 сарын 24. 16 цаг 46 минут

Ерөнхийлөгч Баттулга та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр наадмын бөхийн асуудал хэлэлцэж тэнэгтэж онигоо болохын оронд жинхэнэ үндэсний аюулгүй байдал,бүр тусгаар тогтнолд аюул учрахаар болсон энэ асуудлыг авч хэлэлцэх ухаан хүрэхгүй байна уу,дэлхийн шившиг

59.153.114.108Зочин   • 2019, 9 сарын 24. 16 цаг 43 минут

махны үнэ зах зээлийн жамаараа өсөх ёстой. мах авч дийлэхгүй хөдөөгийн уул талаар хаягдаж дотор махыг худалдаж аваад идээч дээ.

203.169.48.146зочин   • 2019, 9 сарын 24. 15 цаг 40 минут

Нутаг усандаа улаахгүй Улаан гэдэг нэртэй биздээ Өөрөө махны наймаа хийдэг бол бидний төлөө санаа зовохгүй юм байнаа зайлвал таарна,огцоруулъя

66.181.168.71Зочин   • 2019, 9 сарын 24. 14 цаг 40 минут

Арай өөр зоригтой шийдэл гаргадаг, эрч хүчтэй, хоног хугацаа аргацаасан биш сайд хийчихмээр хүн МАН-д байдаггүй юм уу хаашаа юм

66.181.161.73Зочин   • 2019, 9 сарын 24. 13 цаг 43 минут

zasgiin gazraas yaralrai arga hemje abaachee

202.179.24.247Зочин   • 2019, 9 сарын 24. 12 цаг 20 минут

YAANADAA YAANA UDAHGUI HUUHED ,DUTUU TURSUN NYARAINUUDAA UGDUG BOLOH BIZDEE

64.119.20.202мгл   • 2019, 9 сарын 24. 12 цаг 14 минут

улаан сайд гээд бурахаас илуугуй зоног сайд болонгуутаа л хил дээр амьд мал боогнуулэх хашаа бариад дуудээ хариуцуулаад эхэлж байсан биздээ.Хятад махны ченжууд лоббидож улааныг сайд болгосон байхаа! хятад,монгол дахь униин зоруугээр гаалиин татвар тавьж байж энэ ***** нарын турэмгиилэл зогсоно,ингээд гадаад худалдааг татвараар зохицуулчих тушмэд монголд торд алга бололтой,бугд л ***** нарын авилгын монго аваад дураар тавьчихаад иргэдээ зовоогоод байна!!!!!!!!

91.78.163.191Зрчин   • 2019, 9 сарын 24. 11 цаг 22 минут

Тусгаар улс гэхэд арай л арчаагүй, харийнхан Монглын нутагт юу хүссэнээ хийгээд явж байна. Хэдэн халтар төгрөг халаасласан хятадуудын өмнө Монголын хууль мөхөсддөг болчихжээ.

202.12.24.111Зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 45 минут

Сүүлийн хоёр жил махыг иддэг биш хардаг л боллоо. Хятадуудын гарт аль хоёр жилийн өмнөөс орсон. Төр засаг нь мэдсээр харсаар байж чимээгүй байгаа нь далдуураа дэмжиж байгаа хэрэг байх.

203.91.115.39Зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 42 минут

Eрөнхийлэгч Eрөнхий сайд ИХ ын дарга төрийн 3 өндөрлөгө та нар яагаад монгол улсын стратeгын гол бүтээгдэхүүн махыг хятадууд эзэлээд байхад яагаад зогсоохгүй бна вэ

59.153.85.117Зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 37 минут

xytadiin sitaar duuren mongol maliin max zarna geed zondoo bnoo

43.228.131.113Зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 29 минут

таван төгрөгөөр эх орноо газар шороо,ан амьтан,малаа зардаг адгийн ард түмэн...

66.181.170.73Зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 29 минут

76 ждүчид ждү авч ББСБ аар дамжуулж мөнгө хүүлж байхаар монгол иргэдэд өгч махны үйлдвэр байгуулсан бол юу шиг байхав. ер бид хятадын аюул аюул гээд байдаг жинхэнэ аюул чинь наад 76 чинь юм биш үү. бүр хийхгүй юм алаг авлига, аллага, хүн амь, хүчин, садар самуун, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, байгаль орчин сүүтгэх, алт ухах лиценз наймаалах, газар орноо ***** нарт зарах. за тэр тендер будилаантуулах бол зүгээр тесэрт нь гэсэн үг. Монгол улсын эрх ашиг тусгаар тогтнолын төлөө санаа зовч байгаа хүн энэ дотор нэг ч хүн байхгүй.

66.181.165.91zochin   • 2019, 9 сарын 24. 10 цаг 29 минут

Hunsnii uildberuud ch gesen hunsyii buteeghuunee eh ornii eko materialaar uildberlej , odor bur shine hunsneer hangaj ajillah shaardlagiig tabij, baingiin hyaynalttai baih heregtei bnoo

202.179.31.43зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 27 минут

Улаан сайд хурдтай зоригтой Монгол хүний төлөө ганцхан сайхан шийдвэр гаргачих хэрэгтэй байна юу ч хийж чадахгүй бол хурдан зайгаа тавьж өгмөөр байна. Энэ их хэцүү асуудал биш.

150.129.142.68иргэн   • 2019, 9 сарын 24. 10 цаг 41 минут

Улаан сайд өөрөө мах урагш нь гаргах бизнэстэй болохоор яаж ард түмний талд шийдвэр гаргах вэ дээ. Чонын хүзүүнд мах зүүж хадгалуулна гэдэг л болж байна. Хүүк сайд зүгээр ч нэг Улаан сайдыг толгойгоороо хариуцаарай гэж хэлээгүй. Бизнэсийг нь мэддэг , түүнээс махны үнэ ханш шууд хамаарна гэдгийг мэдэж байгаа болохоор л тэгж хэлсэн

66.181.165.91zochin   • 2019, 9 сарын 24. 10 цаг 25 минут

Hunsnii aylgui bdlaa sn hamgaalah heregtei bnaa. Mongolchuud mah , suun buteeghuunee eruul bailgaj chadbal jinheye eruul chiireg omtsgoi mongolchuud chini hebeer uldene shuu dee

66.181.165.91zochin   • 2019, 9 сарын 24. 10 цаг 21 минут

Mah ekhsportlohiig zogsooh heregtei bnoo. Hyanaltgui heterhii zambaraagui bolood bna. Dalimduulaad Hyataduud hunsnii ayalgui baidliig aldagduulaad bna. Mah, Nogoonii ekhsport, importiig boliulah heregtei bna. Mah, gurlaa oorsdiinhoo gart bailgamaar bna shuu

150.129.142.68иргэн   • 2019, 9 сарын 24. 10 цаг 20 минут

Энэ 3-ын нэр түүхэнд үлдэх боллоо. Аль ч засгийн үед мах ийм өндөрт гарч ард түмнээс холдож байгаагүй. Мөн аль засгийн үед мал 80 сая хүрч байгаагүй. Зах зээлд хангалт ихсэхээр үнэ буурдаг зах зээлийн эдийн засгийн хуулиас эсрэг үзэгдэл болоод байнаа гэдэг чинь бохир бизнэс явагдаад байнаа гэдгийг батлаад байна даа

66.181.170.73Зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 19 минут

Махны зах зээлээ хятад ченжийн гарт алдчихаад үхсэн ацаараа төрийн гурван өндөрлөг байхав дээ. Төрийн гурван мудак гэвэл барав. уг нь ядаад байх асуудал биш. Төрийн мах боловсруулах ХК байгуулаад малчдаас татварын орондд мал мах авах квот тогтоох, нийслэлд төрөөс тогтоосон үнээр худалдах, хятад руу зөвхөн төрийн мах боловсруулах компаниар экпортлох махны ченжийг бүрмөсөн хориглох, үүнтэй холбоотой хятад хүнд амьд мал зарахыг бас хориглох худалдаж авсан тохиолдол эрүү үүсгэдэг болох хэрэгтэй.

202.55.188.89Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 57 минут

Ерөнхийлөгч Баттулга.Ерөнхий сайд Хүрэлсүх.УИХын дарга Занданшатар нараа.Та бүгдийг тусгаар тогтносон Монгол улсын тэргүүн 3 өндөрлөг гэж ард иргэд бид чинь итгэн хүлээн зөвшөөрдөг билээ.Гэтэл энэ улс орон чинь Хятадын хараанд орж амьдр

202.9.42.114Zochin   • 2019, 9 сарын 24. 9 цаг 34 минут

Heden chenjiin gart orood udaj bna. Odoo bol hyatadiin gar hul bologsod haa saigui l yavj bgaa. Aduug bol udur shunugui achij bna. Amidaar gardag bh.

202.9.43.125Зочин   • 2019, 9 сарын 24. 10 цаг 08 минут

Хятадууд манай гол бүтээгдэхүүн мах ногоо ноос ноолуур сүүлдээ газар нутагийг хүртэл эзэмшдэг болсон харамсалтай

27.123.215.222Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 34 минут

Тогтоосон хэмжээнээс өөр зөмөөр их гарч байгааг таслан зогсооё. Нэг бичгээр олон удаа гарч байна шүү дээ

1.249.244.193Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 30 минут

Төр засаг гэж байдаг бол энэ асуудлыг шийдээчээ.Махаа авч чадахгүй үнэхээр эмэгнэлтэй байдалд орлоо шүү

202.179.25.250Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 30 минут

мах стратегийн бүтээгдхүүн гээд бгаа гэтэл хятадууд энэ зах зээлийн ханшийг ченжүүдээс авчлаа дөө

202.179.25.250Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 24 минут

махны үйлдвэр байгуулахад ер нь төрөөс зөвшөөрөл байдгиймүү ? хятадууд л байгуулцан байхийн

103.9.90.98Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 19 минут

үхэж байхдаа таарсан **** ***** нар бүр нэг монголчууд тоглож ханахгүй юм аа эргээд манжийн дарлалд орчихлоодооо эхлээд будаа ногоо орсон одоо бүр махаа арайчдээ яачихсан лойчихсон новшнуудыг сонгоооооод байдгийн ямар ард иргэдээ бодож байгаа дарга нар алгаа

202.126.88.143Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 12 минут

Making xodoo iron nytagt mash ol oor xydaldaj awch bgaa bvgd xyatadad ogox gej awsan xyatadiin gar xol bolj tednii mongoor bayajix gesen mongolchyydiin oorsdiin ni xiij bgaa ajil

103.9.89.18Зочин   • 2019, 9 сарын 24. 9 цаг 06 минут

Хятадын бууны нохой Улааныг цаазалбал махны үнэ буурна.

66.181.179.229Зочин   • 2019, 9 сарын 24. 8 цаг 59 минут

Ard irged ni yaduurd olon tolgoi maltai gd bj ulsuj bna shte mah awch chadahgui zundu humuus bna arai dendu bna nodnin 12saraas eheld mahnii une arai dendu bna shte anhaarah tsag bolson baimaar yum

202.126.89.9Зочин   • 2019, 9 сарын 24. 8 цаг 49 минут

Mahni hamgiin tom chenj vv? Battulga shvvdee,tegeed Ulaan hoyulaa l urad jvgiin ulaan galuunii juljaga.

202.21.108.93Зочин   • 2019, 9 сарын 24. 8 цаг 42 минут

Засаг мал махаа хянаж чадахгүй, ард нь хагас өлсгөлөн бндаа

192.82.65.160Зочин   • 2019, 9 сарын 24. 8 цаг 35 минут

Орсон уу биш. Бүрэн орсон байна. Энэ засгийн алдаатай бодлого за

122.201.22.77з   • 2019, 9 сарын 24. 8 цаг 33 минут

махны хамгийн том гол ченж хэн бэ?

202.131.230.82usan tolgoit   • 2019, 9 сарын 24. 10 цаг 05 минут

udahgui ereenees mah buunduh vii dee . strategiin buteegdhuun bish gej l bitgii l heleerei dee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.