Есдүгээр сар гараад бороо хур багатай, нарлаг дулаан өдрүүд үргэлжилж байгаа нь зам засвао, бүтээн байгуулалтад таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил амжилттай үргэлжилж байна.
Одоогоор тус замын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд асфальт бетон хучилтыг хийж эхлээд байна.
Энэхүү замын Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын компаниуд ажиллаж байна.
Ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа эхний хоёр эгнээ замыг шинэчлэх ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа. Тодруулбал,
Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техник
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажилд 154 ажилтан, 57 машин, техник
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замд 222 ажилтан, 118 машин, техник
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажилд 56 ажилтан, 47 машин, техник
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажилд 108 ажилтан, 74 машин, техниктэйгээр тус тус гүйцэтгэж байна.
Тэгвэл эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ. Эхний хоёр эгнээ замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол нэмж барих хоёр эгнээ замыг 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Ирэх жил ашиглалтад оруулах шинээр нэмж барих хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барих бөгөөд энэ зээлийн гэрээг УИХ-аар соёрхон батлах учиртай.
Г.Хан
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ene chin zuud uu
Udiid naad zam chin ashiglalatand orj bh zam, tegehed odoo dunguj huchiltaa ehluulj bna,gaihuulaad bh zuil ogt alga. Odoo sain chanartai zzm hiih hergetei, ene nhyanaltiin baitsaagch alban tushaaltanuud avliga awalgui shig ajlaa sain hiigeerei,
ГОЛ НЬ ЧАНАР ЧАНАР
Хүйтний улирал, хугацаа хоёрт шахагдаад хийгдэж байгаа замын чанар насжилт ямар болох болдоо. сайн чанартай болно гэх итгэл төрөхгүй байна. Захиалагч байгууллага нь хяналтаа сайн хийгээсэй билээ.
4 egnee ge baisnaa odo 2 egnee bolood 2020 onoos geed tenegteed baih umaa. eruusuu dandaa hudlaa yarina. odoo yadaj 2 egnee gej baigaa ni yamai daa
Хугацаандаа амжих гээд Халтуурны зам болж бгаа даа.
ЭВЭР ХОШУУЛАХАА БОЛЬДОО...ЧИ ЯАХААРАА ДАНДАА ЮМЫГ ХАРААР СЭТГЭДЭГ НӨХӨР ВЭ...ЗАМ САЙХАН БОЛНО ГЭВЭЛ САЙХАН БОЛНО..ХИЙЖ БГАА ГЯТАДУУД ДЭЛХИЙД ЗАМЫГ №1 ТАВЬДАГ...САНХҮҮЖҮҮЛЭГЧ ФРИЦҮҮД ХЯНАЛТ ХАРИУЦЛАГА БАС #1....