Монголын парламент энэ зун амарсангүй, ээлжит бусаар хуралдсаар ЭЭЛЖИТ чуулгантайгаа золгохоор болж байна. Наадмын дараагаас эхэлсэн ээлжит бус чуулганы хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар 165 дугаар захирамж гаргаж, есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаад буй.
Тэгвэл ирэх Мягмар гарагт буюу аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэх учиртай. Тиймээс ээлжит бус чуулганаараа амжиж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Гэтэл хоригийн асуудал чуулганы хуралдаан байтугай МАН-ын бүлэг дээр ч яригдаагүй байгаа билээ.
Тэгэхээр эхлээд энэ асуудлыг МАН-ын бүлэг ярьсны дараа Байнгын хороо, дараа нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн үг. Үргэлжлүүлээд ээлжит бус чуулганаа хаах ажил бас бий.
Ийнхүү “хоног хугацаа давчуу, хойтох ажил их байгаа” болохоор энэ долоо хоногтоо багтаж ээлжит бус чуулган хаалтаа хийх бололтой.
Г.Хан
Сэтгэгдэл бичих