Наадмын дараагаас эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг энэ сарын 30-ны өдөр болгон сунгасан билээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулгад бэлтгэх нь ээлжит бус чуулганы гол зорилго байсан юм.
Маргааш буюу /2019.10.01/ УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. Тиймээс өнөөдөр ээлжит бус чуулганыг хаана гэсэн үг. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдах товтой байгаа. Бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж гарсан шийдвэрээ УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулганыг хаах болов уу гэсэн товтой байна.
Г.Тулга
Сэтгэгдэл бичих