Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс "цавчсан" заалтуудаа эргэж харах уу

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр /2019.09.30/ мэдээлэл хийх үеэрээ  содон гэмээр нэг үг хэлнэ лээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж  аваад гуравдугаар хэлэлцүүлэг рүү  орно гэвэл нэг асуудал бий. Тэр нь МАН дангаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж болохгүй.  АН болон бусад намуудыг оролцуулж батлах ёстой. Тэгэхээр гуравдугаар хэлэлцүүлэг хийх, эсвэл хоёроо  задлах асуудал ч байгаа” гэв.

Тэр содон сонсогдоод байгаа нь хоёрдугаар хэлэлцүүлгээ задлах тухай юм. Энэ нь  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-ийн хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн болон унасан заалтуудыг эргэн харах тухай  болж таарах гээд байна.  

Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн өргөн барьсан 20 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөс  7 нь, АН-ын 20 гаруй саналаас 3 нь найруулгын түвшинд дэмжигдсэн бол 62 гишүүний анх өргөн барьсан төсөл бараг танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн.

Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн  парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн заалтыг Ардын намын “ах нар” унагасан нь  АН хэлэлцүүлгээс гарах, Ерөнхийлөгч  засаглалын хэлбэрээр барьцаа ахиулах шалтгаан болоод буй. УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хориг ч мөн  энэ хэлэлцүүлгийн үр дүнгийн араас ирж буй сануулга. Товчхондоо төрийн шинэчлэл хийх гол гол өөрчлөлтүүд нь бүгд унасан. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн  хэлэлцүүлэг цааш явах боломж тун бага. МАН-ын бүлэг АН болон Ерөнхийлөгчийн тамгын газрынхантай одоо хийж буй зөвшилцлийн  шалтгаан нь энэ.  

Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн тоог 99, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох зөвшилцлөөсөө  олонх буцаж, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх, давхар дээлийг тайлах гэхчлэн Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан болсон заалтуудаа унагачихсан нь  улс төрийн нөхцөл байдлыг ээдрээтэй болгочихоод байгаа юм.  

УИХ дахь МАН бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал тийм ч амар биш байгаа” гэдгийг  тодотгосон. Тиймээс одоо  улс төрд зөвшилцөл ус агаар шиг хэрэгтэй гэдэг  нь тодорхой. 

Харин тэр зөвшилцлийн гол агуулга  Ерөнхийлөгч болон АН-аас ҮХНӨ-өөр өргөн барьсан ч хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад эрх баригчдын унагасан зарчмын гол заалтууд байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, парламентын бүрэн эрхийн хугацаа, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, "давхар дээл", АН-ын автортай Ерөнхийлөгчийг парламентаас сонгох  зэрэг заалтыг эргэн харах шаардлага гарч мэдэх юм.

Г.Хантулга

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.12.7Зочин   • 2019, 10 сарын 1. 12 цаг 34 минут

Еээээ одоо болиочээ. Яаж цаг хожоод байгаа СДА-нууд вэ? Эрдэнэтийн 49 Оюутолгойн гэх асуудлаа хэлэлцэхгүй худлаа ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт гээд цаг аваад байхын тэртээ тэргүй Монголыг үхүүлсэн Үх хуулийг ямар юмыг нь нэмэх хасах гээд байгаан шууд шатааж хаяад шал өөр 76 луйварчингүй олон намгүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг үндэс болгосон үндсэн хууль батлах нь зөв дөө. Муу хогийн парламент арил цаашаа. КККККККККК

202.126.89.92Irgen   • 2019, 10 сарын 1. 12 цаг 12 минут

Zuv zarchimch bn

202.131.225.150Зочин   • 2019, 10 сарын 1. 12 цаг 02 минут

нэг талдаа гараасаа билээ

202.126.68.161Зочин   • 2019, 10 сарын 1. 10 цаг 42 минут

Ингэвэл харин өөр шүү. Тэр унагасан чухал заалтуудаа эргэж хараад засч сайжоуулбал дэмжихэд бэлэн л байна. Хэдэн тэнэг улс төрчийнхөө балагийг МАН эдэлж байгаа нь энэ дээ.

202.21.116.171Зочин   • 2019, 10 сарын 1. 10 цаг 29 минут

Угаасаа дээрхи заалтуудыг оруулаад дэмжсэн бол эдийд бараг хуулиа баталчихсан бусад асуудлаа ярьж өвөлдөө бэлтгэж байх ёстой.Тэнэг улс төрчид өө

43.242.241.154Зочин   • 2019, 10 сарын 1. 9 цаг 35 минут

өөр арга байхгүй байхаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.