АТГ-аас өчигдөр ХХААХҮЯ -ны мэргэжилтнүүдийн өрөөнд шалгалт хийж, тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Тэднийг 48 цагийн хугацаатай саатуулаад буй бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдвэрлэх юм байна.
Ямар шалтгааны улмаас саатуулах болсон талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгчөө.
Г.Хан
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Газар хэлтсийн дарга нар нь дандаа урт гартай хулгайч нар байдаг шдээ
Зѳв ажиллагаа бнаа. Яг л будлиан эздээ олоод барьж дээ. Харин гүйцэт шалгаарай. Үзүүр нь урт шүү
olon yum garnadaa..vnen shalgaval...daanch zamhardag daa
hudlaa surchignehee l bolichih?tegj saatuullaa ingej horij shalgalaa l geed bdag haana heniig shiitgeed shorond hiichihsen yum be?Sonompil l yl avsan.busdiig n yaj ch chadahgui bga biz dee?chaddag yum bol ter Bayr Batuul Bayrtsogt Dorligjav Elbegdorj Saihanbileg Bathuu Sugar uur hen ch bilee/tom tom akulnuud chin ta naraar toglood tohuurhaad doromjilood zugeer l jargaj bga biz dee?haana bna ter shudraga huuli/Bayr-g horiloo gesen tanai dargiin uruund arhi uugaad hool ideed barag ajiliig chin zaaj uguud bsan biz dee?