УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, өнөөдөр /2019.10.01/ хоёр ч байнгын хороо хуралдаж Байнгын хороод Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэсэн ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
Учир нь МАН, АН-тай болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр байгуулагдсан ажлын хэсгийнхэн яг одоо УИХ-ын даргатай зөвшилцөх уулзалт хийж байна. Хоригийн асуудлаар зөвшилцсөний дараа байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх юм байна.
Г.Тулга
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зөвшилцөнө гэж нэг наймааг тохиролцоо маягийн л юм болоод байнаа даа.
АЖЛЫН ХЭСЭГ НЭРТЭЙ ЛҮНДЭНДОРЖИЙГ ДАГАДАГ ХЭДЭН НЕОЛИБЕРАЛ ХУУЛЬЧИД БУДЛИАН ТАРИАД БАЙХ ЮМ .ТУЛХТАЙ ХУУЛЬЧИД ДУУГАРАХГҮЙ ХАРААД Л БАЙГАА ЮМ БАЙНА БИЛЭЭ .ЕР НЬ ӨӨРЧЛӨӨЛТ ОРЛОО ГЭЭД ИХ ХЯМРАЛ ТЭМЦЭЛ БИЙ БОЛНО ТИЙМЭЭС "ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ " ӨӨД УРАГШАА .ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ .