ЗАСГИЙН ГАЗАР: Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 250 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг  хэвлэлийхэнд танилцууллаа.

Засгийн газоын өнөөдрийн хуралдаанаар  Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 250 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргалаа. Өмнө нь 150 га газрыг газрын тосны үйлдвэрийн тусгай  хэрэгцээнд аваад байсан бол нэмэлтээр 250 га газрыг мөн тусгай хэрэгцээнд авснаар нийтдээ 400 га газрыг газрын тос боловсруулах үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авч байна.

Энэ сарын 08-ны өдөр Энэтхэгийн Газрын тосны сайд манай улсад айлчилна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцана. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд маш богино хугацаанд хийгдэж дууссан. Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам зэрэг хийгдэж дууссантай холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөх ажил ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Үйлдвэрийн ТЭЗҮ ирэх арваннэгдүгээр сар гэхэд эцэслэгдэн гарна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсноо Энэтхэгийн тал илэрхийлсэн. Ингэснээр 1 тэрбум 260 сая ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2023 он гэхэд хийгдэж дуусна.

Тус газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 600-700 орчим ажлын байр бий болж, ам.долларын гадагшаа урсгал жилдээ 20-30 хувиар буурна. Өөрөөр хэлбэл, 1 тэрбум ам.доллар Монголдоо үлдэж төгрөгийн ханш ам.долларын эсрэг мөн 20-30 хувиар чангарах боломжтой. Ингэснээр иргэдийн бодит орлого өсч,  улсын болон орон нутгийн татварын орлого нэмэгдэх, дотоодоосоо шатахуунаа худалдаж авах, гаднын зах зээлийн үнийн савлагаанд өртөхгүй байх зэрэг олон эерэг талтай" гэлээ.

Г.Тулга

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.67Зочин   • 2019, 10 сарын 2. 14 цаг 14 минут

Хэ хэ.Энэ үйлдвэр баригдах уу?.Боловсруулах түүхий эд нь байна уу?Бас л Оросоос авах уу?

202.179.25.143Зочин   • 2019, 10 сарын 2. 12 цаг 05 минут

mundag buteen baiguulalt.amjilt husie

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.