2019 оны 10-р сарын 2
14 цаг 40 минут

О.Ариунбилэг: Төлжиж буй бяцхан уушгинд тамхи яаж нөлөөлдөг вэ

ЯАГААД ХҮҮХДИЙН ДЭРГЭД ТАМХИ ТАТАХ НЬ ИЛҮҮ ХОРТОЙ ВЭ

Хүүхэд дам тамхидалтад өртөх нь тэдний эрүүл мэнд, амь насанд томчуудаас илүү халтай байдаг. Учир нь өсч хөгжиж байгаа тэдний уушги томчуудынхаас илүү хурдан амьсгалдаг байна. Мөн нярайн дэргэд тамхи татах нь тэднийг "нярайн гэнэтийн үхлийн синдром" гэдэгт хүргэдэг гэдгийг анагаах ухаан баталжээ.

Дам тамхидалтад өртөгсөдийн 30 хувь нь уушги болон бусад төрлийн хорт хавдраар өвчлөх, зүрхний өвчнөөр өөд болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тамхи нь өөртөө 4000 гаруй химийн хорт элементийг агуулдаг бөгөөд эдгээрийн 250 нь өвчин үүсгэх хортой. Зөвхөн АНУ-д гэхэд жил бүр дам тамхидалтаас үүдэлтэй уушгины хорт хавдраар 3000 гаруй хүн өвчилж, тэдгээрээс олон зуун хүн амиа алддаг байна.

Хүүхдийн дэргэд тамхи татах нь таны бодож байгаагаас илүү аюул, хөнөөлтэй гэдгийг сануулъя. Хүүхдийн тоглоомын талбай, түүний ойролцоо тамхи татаж тамхиныхаа утааг агаарт дэгдээснээр хүүхдүүдийг 4000 гаруй химийн хорт бодисоор хордуулж байгаагаа та сайн санах ёстой.

ТОГЛООМЫН ТАЛБАЙД САЛХИЛЖ БУЙ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ДАМ ТАМХИДАЛТ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ

Хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд гэлтгүй хөгшчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд салхилдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл тэдний тээж буй ургийн эрүүл мэндэд ямар аюул заналхийлж байгаа вэ?

❗️Дутуу төрөлт

❗️Зулбалт

❗️Хэт бага жинтэй хүүхэд төрөх

Төрсний дараа:

❗️Нярайн гэнэтийн үхлийн синдром

❗️Хүүхэд суралцах чадвар сул буюу оюун ухааны хөгжлийн хувьд бусдаас дутуу байх

Тиймээс жирэмсэн эхчүүд дам тамхидалтад аль болох өртөхгүй байхыг хичээх, хажуу дэргэд нь тамхи татаж байвал түүнийг болихыг гуйхыг зөвлөж байна. Гэвч тоглоомын талбайд тамхи татаж байгаа хүн бүхэнтэй жирэмсэн эмэгтэйчүүд ярилцаад, заримтай нь муудалцаад байх боломжгүй.

❗️Харин үүнийг нийслэл, дүүрэг, хороо, СӨХ, иргэдийн зохион байгуулалттайгаар хийх нь зүйтэй. Мөн үүрэг хүлээн ажилладаг ЭМЯ болон түүний харьяа байгууллагууд идэвхтэй ажиллах нь зөв юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Б.Нямтайшир: Ардчилсан Монголд анх удаа нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна18 минутын өмнөБи–г умартахуйд стресс арилмуй25 минут 16 секундын өмнөЯпоны цагдаа нар “корона-луйвар”-ын хэрэг ихсэж байгааг анхааруулжээ30 минут 16 секундын өмнөНэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна33 минут 16 секундын өмнөД.Сүндий "Сахигтун Үндсэн хуулийн эвсэл"-ээс Чингэлтэйд нэр дэвшинэ37 минут 17 секундын өмнөОрхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ40 минут 16 секундын өмнөХолимог тулааны UFC холбооноос энэ сарын 6-нд Лас-Вегасын UFC APEX ордонд болох UFC 250 тэмцээний тулаануудыг зарлалаа.45 минут 16 секундын өмнөХүмүүсийг хамгийн их уйлуулдаг кинонуудыг нэрлэжээ47 минут 16 секундын өмнөТакадагава: Анхны шавиа алдсандаа маш их харамсаж байна55 минут 16 секундын өмнөТайландад гацсан монгол бүсгүй өндөр настай ээжийг минь авраач хэмээн гуйжээ1 цаг 6 минутын өмнөДэлхийн хамгийн хурдан тамирчдын гүйлтийн нууц юу вэ?1 цаг 11 минутын өмнөТарж удамшсан, дийлж хурдалсан Тэсийн голын унаганууд1 цаг 16 минутын өмнөКомноос сэрэхдээ францаар чөлөөтэй ярьдаг болсон байжээ1 цаг 21 минутын өмнөЛи Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй1 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа1 цаг 26 минутын өмнөЕвропын хамгийн үнэтэй уран зураг1 цаг 26 минутын өмнөАрилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ1 цаг 27 минутын өмнөCOVID-19: Буриадад хоногт 24 тохиолдол шинээр илэрчээ1 цаг 31 минутын өмнөСЕХ сонгуульд оролцогчдод хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүхийг анхаарууллаа1 цаг 31 минутын өмнөНью-Йоркт хөл хорих цагийг сунгажээ1 цаг 36 минутын өмнөБНСУ-ын ДНБ 2008 оноос хойш хамгийн ихээр буурчээ1 цаг 41 минутын өмнөСпорт хүүхдийг зөв хүмүүжүүлэх хамгийн сайн арга1 цаг 45 минутын өмнөХушаат сумын хаврын тариалалт дуусах шатандаа оржээ1 цаг 46 минутын өмнөТеле хичээлийн хүртээмж орон нутагт хэрхэн хүрч байна вэ1 цаг 56 минутын өмнөБуриадад “Сээр хугалах”-ыг хэрхэн нэрлэх маргаан өрнөж байна2 цаг 1 минутын өмнөН.Ган-Од: Би том улстөрчдөөс юугаараа дутдаг юм, П.Анужинг "амалж" өрсөлдөж байна2 цаг 4 минутын өмнө6-р сарын зурхай2 цаг 6 минутын өмнөКПОП: Их тэмцлийн сараар эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид2 цаг 6 минутын өмнөГэрийн нөхцөлд уушиг цэвэрлэх хялбар арга2 цаг 11 минутын өмнөБразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ2 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.