Яагаад гэрэл дохио зөрчиж, урсгал сөрөв, хурд хэтрүүлэв гэдэг асуултад олон жолооч "Яарч явсан юм" гэдэг хариулт өгдөг. Улаанбаатар хотын түгжрэл жил ирэх тусам нэмэгдэж, хүмүүс товлосон цагтаа болзсон газартаа очиход улам л хэцүү болсоор. Өглөө ямар ч эрт гараад ажилдаа цагтаа очих магадлал багассаар байгаа. Зарим газарт таг зогсож, хэдэн цагаар гацах нь ч энүүхэнд боллоо. Гэхдээ л энэ бүхэн дүрэм зөрчиж, дураараа явах ёстой гэсэн үг биш. Шалтгаан ч болох ёсгүй.
Бүх л хүн өглөө ажил руугаа яарч, цагтаа очихыг хүсдэг. Тэглээ гээд урсгал сөрж, бусдыг эрсдэлд оруулах давуу эрхийг ямар ч хуулиар олгоогүй байна, одоохондоо. Урсгал сөрж давхиад, өөдөөс нь машин гарч ирэхээр дохио ч өгөлгүй дайрдаг. Тэр урсгалаа түгжрэлд оруулж, бусдын цаг завыг хумсалдаг ч тохиолдол их. Ийм соёлгүй, бүдүүлэг үйлдлээ засмаар байна аа, жолооч нар аа. Бүгд л дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцвол түгжрэл ч буурна. Үнэхээр яарч байгаа бол өглөө эрт гар, цагаа зохицуул. Орой эрт унтаж, өглөө эрт бос. Дураараа үйлдэл бүхэн ямар нэг муу үр дагаварт хүргэдэг гэдгийг битгий мартаарай.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Библи дээр
Манай IT инженерүүд дүрэм зөрчиж буй машинуудыг бичиж шууд холбогдох газарт нь торгууль явуулж байхаар апликейшин зохиож болдоггүй юм уу, нэг жилийн дотор энэ мэтийн зөрчлүүд эрс бууран даа
байдаг ш дээ хө