Хэдхэн хоногийн өмнө Тайландад болсон хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад таван туйванч өрсөлдсөнөөс М.Анцэцэг хоёр дахь хүрэл медалиа хүртсэн.
Манай тамирчид тэндээсээ шууд АНУ-ыг зорьж, тус улсад энэ сарын 4-6-нд болсон, олимпын эрхийн оноо олгох дэлхийн цомын аварга шалгаруулах “Сан-Диего-2019” тэмцээнд хүч сорьсноос эмэгтэйчүүдийн 81 кг-д М.Анхцэцэг алт, 64 кг-д Г.Ануужин мөнгө, +87 кг-д Э.Билэгсайхан хүрэл медаль хүртлээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Bayar hurgie
маш сайн байна
мундаг баяр хүргье амжилт хүсье