2019 оны 10-р сарын 15
8 цаг 40 минут

П.Баатар: Хойд хөрштэйгээ хамтарч ажиллавал Байгаль нуурт нөлөөгүй усан цахилгаан станц барих бүрэн боломжтой

Усан станцын эксперт П.Баатартай ярилцлаа. Тэрбээр  “Жесика Энержи” ХХК-ийн  УЦС-ын зөвлөх инженерээр ажиллаж байгаа юм. 

-Дэлхий нийтээрээ сэр­гээгдэх эрчим хүчний талаар ярих боллоо. Тэр дундаас усан цахилгаан станцын талаар тантай онцолж ярих юм. Усан цахилгаан станц бусад сэргээгдэх эрчим үйлдвэрлэх технологиудаас ямар давуу талтай вэ?

-Монгол Улс нүүрс гэдэг хатуу түлшинд суурилсан эрчим хүчний салбартай улс. Гэтэл усан цахилгаан станц дэлхийн сэргээгдэх эрчим хүчний 71 хувийг үйлдвэрлэж байна. Нар, салхинаас хамаагүй илүү. Би нэг жишээ татъя. Европын нэг орон эрчим хүчнийхээ 99 хувийг усан цахилгаан станцаар хангаж байна. Гэтэл Монгол Улс эрчим хүчнийхээ ердөө ганцхан  хувийг л усан цахилгаан станцаар гаргаж авч байгаа. Ингээд л Улаанбаатар хот утаанбаатар гэдэг нэртэй болчихлоо. Нийслэлд хүн амын бараг тэн хагас нь төвлөрсөн. Агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрч, гамшиг болчихоод байгааг олон жил ярьж байна. Энэ асуудлыг шийдэх арга нь усан цахилгаан станц юм.

 Сүүлийн үед Монголд эрчим хүч тасалдах тохиолдол их гарч байна. Энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн аюултай үзэгдэл, хүчтэй  салхи шуурга өндөр хүчдэлийн шугамын бетон тулгууруудыг  нураах тохиолдол цөөнгүй гарлаа. Саяхан гурван аймаг цахилгаангүй болсон биз дээ.  Тэгвэл энэ хүндрэлүүдээс тойрч гарах арга нь, эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа нь усан цахилгаан станц байдаг юм. 

Бид 2008 онд баруун бүсэд Дөргөний усан цахилгаан станцыг барьсан. Эдүгээ 10 жилийн турш маш сайн ажиллаж байна. Энэ хугацаанд нэг ч удаа эдийн засгийн хямралд өртөөгүй. Усан цахилгаан станц тийм хямралд  өртдөггүй юм. Бусад төрлийн дулааны станцууд 30-40 жил ажиллана. Харин усан цахилгаан станц 100 болон түүнээс дээш жил ажиллах боломжтой. Өнөөдөр тогтвортой хөгжил гэж яриад байна. Гэтэл усан цахилгаан станц аль ч улсын тогтвортой хөгжлийн тулгуур нь болдог. Харин манай ТЭХС-д усан цахилгаан станцгүй байгаа нь бие даасан , аюулгүй байдлыг хангах,  оргил ачаалалын эх үүсвэргүй  байна. 

-Одоо манайд хэдэн усан цахилгаан станц ажиллаж байгаа вэ. Дөргөн, Тайшир л байна уу?

-Жилийн дөрвөн улиралд  ажилладаг усан цахилгаан станц хоёр л байна. Дөргөн болон  Тайширын УЦС. Бусад жижиг цахилгаан станцууд байгаа. Гэхдээ улирлын чанартай. Өвөл ажиллахгүй. Гэтэл өвөл цахилгааны хэрэглээ эрс нэмэгддэг шүү дээ. Тэр үед л ажилладаг УЦС  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг сонгомол усан цахилгаан станцыг барих хэрэгтэй. Бусад улсууд ч ийм л станц барьж байгаа. Би түрүүнд бүх эрчим хүчнийхээ 99 хувийг усан станцаар хангадаг Европын орон гэж ярьсан даа. Тэр бол УЦС-аар жилд 144 тэрбум кВтц цахилгаан гаргадаг,  таван сая хүн амтай  Норвеги  улс юм . Монголын хөгжлийн загвар болох улс гээд байгаа шүү дээ.  

-Дөргөний УЦС  жилдээ хэдэн сая кВтц цахилгаан үйлдвэрлэдэг юм бэ?

-Дөргөн 12 мВтц-ын  суурьлагдсан хүч чадалтай усан цахилгаан станц юм.  Дөргөний усан цахилгаан станцыг барихаас өмнө баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг  импортоор авч, хангадаг байлаа. Харин Дөргөн УЦС жилдээ 40 сая кВтц цахилгаан үйлдвэрлэж байна. Энэ бол баруун бүсийн нийт хэрэгцээний  гуравны нэгийг хангаж байна гэсэн үг.  Манай улс гадаадаас өндөр үнээр цахилгаан импортолж авдаг. Тэгвэл Дөргөний УЦС түүнээс дөрөв дахин бага өртгөөр цахилгаан үйлдвэрлэж байна шүү дээ.  

-Дулааны цахилгаан стан­цуудын хүчин чадлыг нэмнэ, өр­гөтгөнө гээд байдаг. Усан ца­хилгаан станцын хүчин чад­лыг нэмэх боломж байдаг уу?

-Нэгэнт тухайн голын урсацад тааруулаад барьчихсан станцын хүчин чадлыг нэмнэ гэж  бараг байхгүй. Харин тэр хавьд нь  цуврал каскад  өөр усан цахилгаан станц барьж болно. Америкт гэхэд л нэг гол дээр 10, 20 усан цахилгаан станц цувуулаад барьчихсан жишээ байна. Усны хүчийг тэгж олон дахин ашиглаж болдог байгаа юм. Ямар ч  утаагүй, цэвэр эрчим хүч гаргаж авдаг гэсэн үг. Жишээ нь, Хөвсгөл аймгийн нэг суманд Дөргөн шиг усан цахилгаан станц барилаа гэж бодъё. Тэгвэл тэр сумыг цахилгаан, дулаантай нь, ундны устай нь хангачихна. Дээрээс нь усалгаатай тариалан хөгжүүлээд, хүнсийг нь хангаж болно. Ингээд нэг сумаар  хоёр бүр 10 туулай ч  буудаж болдог. Ийм олон зориулалтын бага чадлын усан цахилгаан станц үйлдвэрлэсэн цахилгааны орлогоосоо  7-9 дахин илүү ашиг өгч байна гэж дэлхий нийтээрээ шуугиж байна.  

Тухайлбал, Дөргөний усан цахилгаан станц жилдээ 40 сая кВтц цахилгаан үйлдвэрлэж байгаа. Энэ эрчим хүчийг импортоор авбал жилдээ зургаан тэрбум  төгрөгтэй тэнцэх валют зарцуулах болно. Ингээд бодохоор маш их ашигтай байгаа биз дээ.  Би түрүүнд бас уур амьсгалын өөрчлөлтийн талаар цухас дурдсан. Манай өндөр хүчдэлийн шугамууд салхины хүчийг даахаа больсон.  Өнгөрсөн оны таван сард долоон аймаг цахилгаангүй болж байсныг бүгд санаж байгаа.  Учир нь Эрдэнээс Булган орох өндөр хүчдэлийн шугамын тулгуурууд  салхинд нурсан. Тухайн орон нутагт, аймагт, суманд  усан цахилгаан станц барьчихвал ийм аюул байхгүй болно. Түүнээс биш бүх станцаа Улаанбаатарт барьчихаар 800 км  шугамын цаана байгаа аймгийн төв сумд эрсдэлтэй байна.  Хэрвээ өвөл шугам нураад, хурдан сэргээж чадахгүй хоёр хонолоо гэхэд  аймгийн төвүүд хөлдөх эрсдэлтэй. Тийм учраас тухайн бүс нутагт нь Дөргөн шиг усан цахилгаан станц баривал Монголын эрчим хүчний аюулгүй байдал баталгаатай боллоо.

Ямар аймаг, суманд гол мөрөн байхгүй гэх юм биш. Усан цахилгаан станц гаднаас хараат биш, бие даагаад ажиллах боломжтой. Хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөөд  120 жил ажиллана. Би саяхан Америкт байж байгаад ирсэн. Тэнд 130 гаруй жил ажилласан усан цахилгаан станц байна. Тийм урт хугацаанд эдийн засгийн үр ашигтай, дампуурахгүй ажиллаж чаддаг эрчим хүчний эх үүсвэртэй улс л тогтвортой хөгжлийн зам дээр баталгаатай гардаг юм байна. Тийм учраас сүүлийн жилүүдэд хувь хүмүүс, компаниуд усан цахилгаан станцыг хөгжүүлж байгаа улс орнууд олон болж. Энэ усан цахилгаан станцыг хөгжүүлэх хамгийн зөв арга байдаг юм байна. Манайд ч гэсэн усан цахилгаан станц барих гээд ТЭЗҮ-ээ батлуулчихсан компаниуд бий. Тэднийг салбарын яамнаас дэмжиж байгаа. Цаашид ч дэмжих байх.

-Усан цахилгаан станцыг заавал том гол дээр барих ёстой гэсэн стандарт байх уу?

-Манай улсад янз бүрийн л гол байна. Том, жижиг, дунд. Тэр голынх урсацад нь таарсан хүчин чадалтай цахилгаан станц л барьчихна.  5, 10, 20, 30 мВт-ын,  жилийн дөрвөн улиралд ажиллах УЦС манайд илүү зохимжтойг Дөргөний УЦС-ын найдвартай ажиллагаа нотлон харууллаа. Том гол дээр  100 мВт-аас доош хүч чадалтай УЦС  барьж болно шүү дээ. 1990 онд ажлыг нь эхлүүлсэн Эгийн голын усан цахилгаан станц бүр 220 мВтц-ын хүчин чадалтайгаар зураг төслийг нь боловсруулсан юм. Гэвч ажил хэрэг болохгүй л байна даа.

-Сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр гэдэг. Усан цахилгаан станцаас гаргаж авч байгаа эрчим хүчний үнэ ямар байдаг юм бэ.  Хамаагүй хямд биз дээ?

-Саяхан болтол нарны станцын цахилгааны үнэ кВтц нь  15-18 цент буюу 430 төгрөг салхиных 12 цент гэж байсан. Тэгвэл Дөргөний усан цахилгаан станц  нэг кВтц цахилгаанаа 37 төгрөгөөр баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлээд 10 жил дампуурахгүй  л  ажиллаж байна. 

-Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барина гэж нэг хэсэг ярьсан. Гэтэл Оросын талаас Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гээд болиуллаа гэсэн мэдээлэл ч гарч байсан. Хэрвээ Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц баривал хэр том станц барих боломжтой юм бэ?

-Шүрэнгийн усан цахилгаан станцыг 300 орчим мВтц-ын хүчин чадалтай гэж тооцож байсан юм. Би тэр судалгаанд нь оролцож байсан. Эгийн голын усан цахилгаан станцыг ч гэсэн 315 мВтц болгож нэмэгдүүлэхээр болсон юм билээ. Жилдээ нэг тэрбум кв/ц цахилгаан үйлдвэрлэнэ. Монголд олон газар янз бүрийн хүчин чадалтай усан цахилгаан станц барьж болно. 1960-аад онд ЗХУ-ын  судлаачид Монголд усан цахилгаан станц барих боломжтой  30 орчим байршлыг сонгож өгсөн. Гэхдээ их том биш бага чадлын усан цахилгаан станц барих боломжтой байршлуудыг сонгож өгч байлаа. Бид одоо хойд хөрштэйгээ хамтарч ажиллах юм бол Байгаль нуурт нөлөөгүй бага, дунд чадлын усан цахилгаан станцуудыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж бодож байна.

Энэ боломжоо бид ашиглах хэрэгтэй. Хойд хөрштэйгээ хамтарч ажиллахад хоёр талд ашигтай байх болно. Хилийн ус гээд янз бүрийн юм яриад, усан цахилгаан станц барьж болохгүй гээд байдаг  юм билээ. Гэтэл Европт Дунай мөрөн 10 гаруй орны нутаг дэвсгэрийг дамжиж урсдаг. Улс болгон өөрийнхөө хэсэгт усан цахилгаан барьчихсан. Болж л байна. Орос, Монгол хоёр энэ мэт харилцан ойлголцоод,  хамтраад усан цахилгаан станцууд барьж болно доо. Төмөр зам шиг хамтын УЦС байж болох юм. Манай төрийн гурван өндөрлөг ОХУ-ын удирдлагуудтай яриад, тохиролцоонд хүрэх хэрэгтэй.  Сэргээгдэх эрчим хүч дотор хамгийн чухал нь усан станц. Би түрүүнд хэлсэн, жилийн дөрвөн улиралд 24 цаг тасралтгүй ажилладаг.

Нарын станц гэхэд нар жаргачихаар яах билээ. Салхигүй болчихлоо гэвэл яах вэ.  Тэгэхлээр нар, салхины станцын  жолоодлогогүй байдлыг зохицуулахад ганц  хэрэгтэй нь тохируулагч нь УЦС байдаг юм. СЭХ-ний хуулинд заасан нар, салхины станцын тарифыг дээр дурдсан. Харин УЦС-ын тариф  5.5 цент гээд заасан байгаа нь гадны хөрөнгө оруулалтыг татахад хангалтгүй бага юм. Энэ нь 1250 гаруй МВтц-ын тусгай зөвшөөрөл олгосон  нар салхины станцуудаа барих боломжтгүй  хаалт болсон байна. Учир нь нар салхины станцыг барихад УЦС суурь нь болж өгдөг юм.

-Нүүрс түлж, цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг станц, усан цахилгаан станц хоёрын барих өртөг нь ямар ялгаатай байна вэ. Усан цахилгаан станц барих өртөг илүү хямд байж чадах уу?

-Дулааны цахилгаан станц тодорхой тогтсон үнэтэй. Харин усан цахилгаан станц тухайн нөхцлөөсөө болоод янз бүрийн үнэтэй. Жишээлбэл, нэг сайхан хавцал байвал богинохон далан барих учраас өртөг нь хямд тусна. Нэлээд өргөн гол байвал том далан барих учраас өртөг нь өндөр. Гэхдээ л усан цахилгаан станц бусад төрлийн цахилгаан станцаас 3-5 дахин урт хугацаанд ажилладаг. 100-аас дээш жил ажилладаг учраас хөрөнгө оруулалтаа эхний 10-12 жилд нөхнө. Дараа нь цэвэр ашгаа өгөөд л явна. Ийм учраас Олон улсад усан цахилгаан станцыг валютын үйлдвэр гэдэг.  

Япон улс  гэхэд 3000 усан станцтай. Канад дэлхийд тэргүүлж, АНУ араас нь орж байна. Зургаад нь Норвеги ордог юм. Норвеги таван сая хүнтэй, манайхаас дөрөв дахин бага нутагтай. Гэтэл тэнд олон зуун  усан цахилгаан станцтай. Баялгийн сангаараа алдартай. Норвегийн баялгийн сан 999 тэрбум ам.доллартай.  Гэтэл манай улс 30 тэрбум ам.долларын өртэй байна. Усан цахилгаан станц хөгжүүлсэн орнууд ийм л сайхан, эдийн засгийн хямралгүй, утаа униаргүй амьдардаг юм байна. 

-Усан цахилгаан станц байгаль орчинд муу нөлөөтэй гэж байх уу. Тухайн гол, мөрөндөө муугаар нөлөөлөх ч гэдэг юм уу?

-Швейцарь гэхэд Өвөрхангай аймгаас бага газар нутагтай. Гэтэл тэнд 1000  гаруй усан цахилгаан станц барьчихсан байна. Хэрвээ ямар нэг муу нөлөө байсан бол тэр улс сүйрнэ биз дээ.  Гэтэл улам л сайхан хөгжиж байна. Тогтвортой хөгжилд хүрчихсэн, эдийн засаг нь хямардаггүй улсууд бүгд л усан цахилгаан станцтай.  

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.68Цэнд   • 2020, 2 сарын 2. 13 цаг 58 минут

Зөв сайхан мэдээлэл байна. Одоо Эрдэнэбүрэн, Эгийн голоос гадна. Дэлгэрмөрөн , Бүгсий, Тэс гол дээр УЦС хурдан барих хэрэгтэй байна. Тэгвэл ББН- ийн эрчим хүчний хангамж тасралтгүй, найдвартай, үнэ хямд болох ба Ороосын хараат бус болох боломжтой.

202.9.43.102erdem   • 2019, 10 сарын 15. 23 цаг 41 минут

mash zub

103.212.116.114Эрдэмтэн.   • 2019, 10 сарын 15. 22 цаг 07 минут

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж дэлхий даяр шахдаг компаниудын үгэнд хууртсан зөнөсөн тэнэг өвгөн.

103.212.116.114Эрдэмтэн   • 2019, 10 сарын 15. 22 цаг 03 минут

Барагдашгүй их нүүрсний нөөцтэй Монгол оронд усан цахилгаан станц барина гэж ярьдаг тэнэг зөнөсөн өвгөн.

64.119.18.16Цэдэнбалжир   • 2019, 10 сарын 15. 16 цаг 32 минут

Баатар инженерт баяр хүргэе. яг л мэргэжлийн хүн бичсэн бна. Эг, Шүрэн хоёр яриан байхгүй гадагшаа урсгалтай голуудын төсөл. Тиймээс ОХУ-тай зөвшилцөхөөс өөр аргагүй. Тайшир, Дөргөн хоёр чинь дотоодын урсгалтай гол учраас ямар олон улсын хэл амгүй байгуулсан шүү дээ. Дээр нь Байгаль нуур дэлхийн цэвэр усны 20%, ОХУ-ын цэвэр усны 80%-ийг эзэлдэг цэвэр ус. Дэлхийн байгалийн өв гэдэгт л хамаг учир байгаа юм. Тэхдээ ТЭЗҮ-гээ сайхан хийгээд БОНҮ-г сайн хийсэн цагт эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Манай залуу үе байгуулаад өгнө дөө.

103.229.121.28Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 49 минут

Цахилгаан Ус хоёр технологи аж үйлдвэрийн үндсэн талх ...Монголчууд талхаа үйлдвэрлэж эхлэвэл Сингапур болох замдаа орох учраас Оросууд хүсэхгүй олон жил гацаад ирлээ Монголчуудын ядуу цөөхөн барааг оросууд 60 хувийн гаалийн татвараар дээрэмдэж хохироод байхад хятад Америк хоёр бие биендээ 20 хувийн гаалийн татвар ногдуулж байлдаж байна Монголчуудын зарим нь орос ах шүтсэн эсвэл Баатар инженер шиг гэнэн хүмүүсээс болж оросуудад олон жил хулхидсаар байна даа

103.212.117.155гашуун боловч үнэнүг   • 2019, 10 сарын 15. 18 цаг 15 минут

зочин

202.131.226.221Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 05 минут

Монгол улсыг хүчирхэг болоогүй цагт Оросууд хэзээ ч зөвшөөрөхгүй

103.111.68.3Зочин   • 2019, 10 сарын 15. 14 цаг 18 минут

ИХ САЙХАН МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА. ЭГИЙН ГОЛЫН УЦС ЫГ 1996 ОНД БАРИХААР МОНСОНИК ГРУПП МАЛАЙЗААС 300 САЯ АМ ДОЛЛАР АВЧ БАРИН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦАХИЛГААНАА МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛЭН 15 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛСАД ҮНЭГҮЙ ӨГӨХ ГЭРЭЭГ БАЙГУУЛААД ЭХЛЭХ ШАТАНД ЯВЖ БАЙХАД М.ЭНХСАЙХАН ГЭЖ ТОМ ЮМ ЯРЬДАГ ХУЛГАЙЧ ЗОГСООСОН ТҮҮХТЭЙ ДЭЭ. ЭНХСАЙХАН БОЛ МОНГОЛ УЛСЫН ТӨРОД ШУРГАЛСАН ГАДНЫ ТАГНУУЛ ШАХУУ АЖИЛ ХИЙДЭГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦААС ГАДНА ТАВАН ТОЛГОЙГ MCS ГРУПП ХЯТАДЫН КОМПАНИЙН ТҮНШЛЭЛД ӨГӨХ ГЭЖ БАЙСНЫГ ТЭР ҮЕИЙН ИХ ХУРАЛ МАШ ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГАЖ ЗОГСОСОН

103.229.121.28Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 43 минут

оросын дарамт шахалт шүү дээ тэнэгхэн минь

202.131.253.66negiig l barichihaach   • 2019, 10 сарын 15. 13 цаг 55 минут

zorigtoi gants usan stants barichih, dahin oirdiin 30 jil yarihgui

81.185.164.226Зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 50 минут

Өмхий оросууд

202.179.26.178Хурдал   • 2019, 10 сарын 15. 11 цаг 33 минут

Эг уцс С.Зоригийн, Шүрэн уцс нь утаанд угаартагсадын нэрэмжит болгоорой.

183.81.171.2ШУДАРГА   • 2019, 10 сарын 15. 11 цаг 18 минут

МОНГОЛЧУУД БИД ЯАХААРАА ӨӨРИЙН ГАЗАР НУТАГ ДЭЭРЭЭ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БОЛДОГҮЙ ЮМ БЭ? ИХ ГҮРНИЙ ДАРАМТАТ ОРООД Л БАЙГААД БАЙХ УУ? ГАЛ ГОЛОМТОО АСААЖ ЯВАХ НЬ БИДНИЙ Л ХЭРЭГ БАЙЛТАЙ,, ГАЛАА АСААХДАА БАЙНГА ХҮНЭЭС ГУЙГААД ЗОГСООД БАЙХ УУ?

150.129.142.121Зочин   • 2019, 10 сарын 15. 11 цаг 03 минут

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

150.129.142.121Зочин   • 2019, 10 сарын 15. 11 цаг 02 минут

eejhgay yffwnau htyx kykk; mkumkkr xg;;guuoa mggr mkumkk;ku

202.179.27.239Зочин   • 2019, 10 сарын 15. 10 цаг 10 минут

Монголд гал голомт болсон Эрчим хүчний яам нь үе үедээ нэг үлбийсэн сайдтай байдаг тэд нар нь энийг хэрэгжүүлж чадахгүй юмаа Одоо байгаа сайд Даваасүрэн болон Сэргээгдэх Эрчим Хүчний хэлтсийн дарга Бавуудорж нар нь Сэргээгдэх эрчим хүчээ үгүйсгэдэг нүүрс шүтсэн бодлогтой байхад яаж ажил явах билээдээ чааваас

119.40.103.3Бат   • 2019, 10 сарын 15. 9 цаг 14 минут

маш зөв. энээс өөр зам байхгүй л дээ

122.201.24.234zochin   • 2019, 10 сарын 15. 9 цаг 07 минут

Durgun taishiriin usan tsahilgaan stantsiig barij baihad yu yu gej eserguutseed bailaa gol murun shireglee baigal orchind nuluuj bn geed l ulildaad baisan urvagch nar odoo yu gej helmeer bn daa ed bol gadnii gar hul bolson urvagchid yam mongol ulsiig hugjuulehgui gesen gadnii yavuullaga shuu

203.217.139.227яүёхши   • 2019, 10 сарын 15. 8 цаг 56 минут

ха ха, энэ Женкогийн хамаатан юм уу хайшаан

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.