Үр хүүхэддээ амьдралынхаа бүхий л цаг хугацааг зориулж, аав ээж болсон тэр л цагаас зөвхөн үрийнхээ төлөө амьдарч, тэднийхээ төлөө зүтгэсээр насан эцэслэдэг гайхамшигт өв уламжлал, үндэсний онцлогтой ард түмэн бол монголчууд.
Ийнхүү оршил бичих болсны учир болвоос манай сайт энэ удаагийн “Жинхэнэ ЖДҮ” буландаа монголчуудын үр хүүхдээ гэсэн тэр л сэтгэлийг яв цав илэрхийлэх нэгэн өвөрмөц, хайр татам бизнесийн гарааг танилцуулж байна.
Та бүхэнд зөвхөн сайн сайхан, хайрыг түгээх "Mon belly art” урлан үүдээ нээгээд тун удаагүй байна. Хэдийгээр ЖДҮ-ийн хэмжээнд хүрч, олон хүнийг цалинжуулж эхлээгүй боловч гар, сэтгэл нийлсэн хоёр бүсгүй зориг шулуудан эхлүүлэхээр энэ бичил бизнес нь улам тэлж, тэр хэрээр олон олон эцэг, эх хайр дүүрэн дурсамжаа мөнхөлж үлдэх, ганцхан хоромд биш насанд туршдаа аз жаргалыг мэдэрч амьдрах тэр л үүд хаалга нээгдээсэй гэсэн үүднээс энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.
Тэд бүсгүй таны гэдэсний хэлбэрийг яг байгаагаар нь урлаж, ирээдүйд бяцхан үр тань түүнийгээ харж дурсамж болгон ярьж, инээж байх баримлыг бүтээж байна. Жирэмсэн, үрээ хүлээн тэсэн ядаж буй бүсгүй та өөрөө хүссэн, таалагдсан загвараараа өөрийн жирэмсэн үеийн бэлхүүсний хэвээ урлуулж хадгалах боломж бүрдлээ. Хөөрхөн биш гэж үү. Үр хүүхэд амьдралд гэрэл гэгээ бэлэглэдэг шиг дурсамжийг тань хадгалах баримал нь хүртэл насан туршид таны хажууд гялалзах нь. Урьдчилан хэвийг нь аваад төрснийх нь дараа найздаа, ханьдаа бэлэглэхэд хамгийн нандин бэлэг болох бүтээл энэ л урланд хийгдэж байна. Хүү, охин тань насанд хүрч, том болох үед “Миний хүү, охин энд байсан байна шүү” гээд баяр хөөр болон яриа өрнөвөл хичнээн дурсамжтай вэ. Ингээд та бүхэнд "Mon belly art” урланг үүсгэн байгуулж, өхөөрдөм бизнесээ эхлүүлсэн бүсгүйчүүдийн яриаг хүргэж байна. Та бүхэн тэдэнтэй холбогдохыг хүсвэл дараах утсаар залгаарай. 80080069, 89000100
20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Hog hog minimalist baih ni baigald eldev hog hayagdal nemehgui zugeer. Ingej hiih ajlaa olj ydah ch gejde.
shal demii zai ezelsen tom yum baina. arai oor yum setgej boloogui yu?
Jujigchin Altanshagai chin 2 bandiinhaa booviig gipseer hevleed altan ongoor budaad hanandaa zochniihoo oroond hadchihsan bsn shuu. Bas l aimaar setgej bgan shuu uhtlee ineej bilee.
Ямар хөөрхөн юм бэ. Амжилт
Хэрэггүй ЖДҮ байнаа
UG NI ENE OLON BARILGIN TEHNIK TEHNOLOGIN GER HOROOLOL DAHIN TULUVLULT UILDVERUUDIG L JDU GEJ OILGOMOOR BAIHIIN,ENE GANTS 1 OIMS BAAR SHAAZAN HIISEN YUMIG CHINI MICRO BICHIJ AH AHUI ERHELEGCH GEJ UZMEER YUMAA....
UG NI ENE OLON BARILGIN TEHNIK TEHNOLOGIN GER HOROOLOL DAHIN TULUVLULT UILDVERUUDIG L JDU GEJ OILGOMOOR BAIHIIN,ENE GANTS 1 OIMS BAAR SHAAZAN HIISEN YUMIG CHINI MICRO BICHIL AJ AHUI ERHELEGCH GEJ UZMEER YUMAA....
Язарсан том гэдэснийхээ хэвийг үргнлж санаж явах ёстой гэж үү ! Надад цагаан сараар авхуулсан том гэдэстэй зураг бий . Хүү маань огт тоодоггүй . Би ч үзэхдээ дургүй .
Харин тийм балай юм
manaihan tged so shde hij buteej bga ngennde yram ugj amjilt husehiin orond bugs uhaal aldaa onoog ni haraad suuj bdiin tiim ichku bol etseg exeere tejeelegched gedse ileed hewtej bgad a thd zaluu uyiinhen chn husel zorilogo muruudlduu hutlgduud huj buteej bhd ni bitgii im gashilsan tarhitai blda
Овоодоо
Одоо аавынх нь хүүхэд хийж байх үеийн боовны хэвийг нь авчих....
Юун өхөөрдөм хайр хүрэх аймаар юм бишүү харин ч
Аймаар тэгээд цогцос аятай дараа хамт оршуулахуу манайд дэмий
hend heregtei yu be *****
Тархиных нь багтаамж өрөвдмөөр юм . Зураг каммeр байхад энэ одоо илүүшдээ . Тэгээд 5 , 6 хүүхэдтэй бол эгнүүлээд тавихаар гэрт багтах уу ? Өөр юм сэтгэл дээ залуучуудаа өрөвдмөөр юм .
гүзээтэй байгаа залуучууд бас хийлгээ.хожим дурсамжтай
ene tiim chuhal ЖДҮ юу
Яачихсан харласан дотортой амьтан ийм хайр хүргэм зүйлийг үгүйсгэж чаддаг байна аа
Хүмүүсийн сонирхол үе үеэрээ л байх юм даа... Илүүчлэх боломжтой л болсоны шинж байх даа... зайлуулдаа гэж.