2019 онд Монгол улс Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн Төв номын сангийн хамт олон Шведийн Элчин сайдын яамтай хамтран нийслэлийн ЕБС-иудын дунд энэ сарын 15-нд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ” жүжигчилсэн тоглолтын уралдааныг зохион байгууллаа. Мөн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Шведийн Их сургуулийн хүүхдийн уран зохиолын багш, хүндэт профессор Елена Друкер багш сургалт зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд БСШУС-ын соёлын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн, яамны мэдргэжилтэн Б.Баяраа, хүүхдийн зохиолчдын төлөөлөгчид, номын санчид оролцов. Сургалтад номын санч, оюутан залуус, хүүхдийн зохиолчдын төлөөлөгч нийт 60 хүн оролцож, номын дуу сонслоо. Тус сургалтад оролцогсод Швед улсын хүүхдийн уран зохиолын тоймтой танилцаж, Монгол Улсын хүүхдийн зохиолчид Елена багштай харилцан ярилцаж туршлага солилцсон ажээ.
Тэгвэл маргааш 14:00-17:00 цагийн хооронд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдааны сүүлийн шатанд шалгарсан Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн 4в ангийн “Урт оймст Пиппи”, Баянзүрх дүүргийн 21- р сургуулийн 4д ангийн “Жаалхүү ба Карлсон”, 111-р сургуулийн 7-р ангийн “Дээрэмчний охин Рони”, “Урт оймст Пиппи”, 58-р сургуулийн 8-р ангийн “Жаалхүү ба Карлсон” жүжигчилсэн тоглолтыг үзүүлэх юм байна.
Сэтгэгдэл бичих