Катарын Доха хотноо болж буй буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай мэргэн буучид ээлж дараалан Токиогийн олимпын эрхээ авсаар байна. Тэмцээн дөнгөж эхэлж байхад ОУХМ О.Есүгэн 10 метрийн хийн урт бууны төрөлд амжилттай оролцож, Токиог зорих эрхээ авсан.
Тэгвэл Гавьяат тамирчин, Бээжингийн олимпын наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд амжилттай оролцож, урьдчилсан буудлагад 587 оноогоор IV байрт шалгарснаар Токиогийн олимпийн эрхээ авлаа. Ингэснээр 7 дахь олимпын наадамдаа оролцохоор болж байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амжилт хүсье.
amjilt xvsie vnexeer mundag emegtei
Баяр хүргэе мундаг байна Алтан медаль аваарай
Маш сайн байна улам их амжилт хүсье
амжилт