Загасны тархитай монголчуудад зориулсан ГАРЫН АВЛАГА

Загас ердөө 8 секундийн ой санамжтай гэдэг. Энэ яваа насандаа загасыг яриулж үзсэн биш. Ёстой бүү мэд. Шидсэн дэгээнд уруулаа сэтэлчихээд ердөө 8 секундийн дараа өнөөх дэгээгээ дахин үмхдэг сонин амьтан. Тэнэгдүү гэмээр дээрх үйлдлийг нь ажигласан эрдэмтэд ийм дүгнэлт хийж. Үүнээс нь улбаалаад загасыг муулж, мартах нь түргэн нэгнээ загастай ижилсүүлэн гоочилсоор ирсэн.

Загас шиг ой санамжтай гэж нэгнийхээ их муухайгаар шоолж явсан бид өөрсдөө загас шиг ээ болчих гэж. Ер нь л загасны "тархитай" болоод удаж байна гэлтэй.

Улстөрчдийн шидсэн дэгээг "амаараа" зуучихаад фэйсбүүк, твиттертээ шүлсээ үсчүүлж, үнэн худал нь мэдэгдэхгүй попроод л. Нэг өдрийн дараа гэхэд өөр нэг дэгээнд нь өнөөх амаа хийчихсэн л  суух юм. Яасан ч сэтэрч ханадаггүй уруул уу. Яасан ч бодож болдоггүй тархи юм. Халаг гэж. Нийгэм, улс төр нь бахь байдгаараа. Улам л дордсоор байна.

Олон юм нуршаад яах вэ. Монголчууд бидний тархи хэрхэн загасны ой санамжтай болсныг  хамгийн ойрын хэдэн жишээ татан өгүүлье.

1. Монголчуудын өрийг 7 уулын цаагуур далд оруулахаас эхлэлтэй сонгуулийн солиот амлалтууд яасан бүү мэд. Засаг унагах дуулианаар таг мартагдав. Би лав өртэйгээ л байгаа шүү Ерөнхийлөгч өө.

 

2. ЖДҮДС-г тоносон дээрэмчдийг ал, цаазал, хөөж явуул гээд л байсан. М.Энхболдыг огцруулах асуудлаар бас л дарчихсан. Нөгөө хэд маань өнөөх газраа нөгөө ажлаа хийгээд л байж байгаа.

 

3. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас татаж унагаж чадвал 20 жил хүссэн ардчилал маань биелэх нь гээд 19 настай залуу яриад л байсан. Цагаан сартай золгоод бууз, банштайгаа холиод идчихсэн. Бодвол мань эрийн ардчилал энэ өдрүүдэд янзыг гоё байгаа байх.

 

4. Сайд нь гарч ирээд монголчууд тэмбүүжсэн, тэмбүүг устгая гээд л байсан. "Сахал" Эрдэнэбилэгийг зургийг анх удаа сошиалаар хараад л уг тэмцэл унтарсан. Эхэндээ ч би хүртэл тэмбүүтэй юм шиг санагдаж. Тэмбүүг ханиад гэдэг шиг хүлээж авч билээ монголчууд.

 

5. Монголын "эзнийг" барилаа. Одоо Эрдэнэт дээр очоод алаад өгье гээд бас бөөн дуулиан болоод л байсан. Бөх, морь хоёртоо даруулаад л өнгөрсөн.

 

6. Үндсэн хууль өөрчлөхгүй бол энэ улс сүйрлээ л гэсэн. Нийгмээрээ л дэмжсэн. Эцэст нь Ерөнхийлөгч замруулаад, одоо өөх ч биш, булчирхай ч биш болоод хүнд үзүүлхийн аргагүй ичмээр юм болчихсон.

 

7. Улсын наадмын түрүү бөх сэргээш хэрэглэлээ гээд бас л бөөн хэрүүл. Утаа эхэлж байхад улсын наадам ямар хамаатай юм гээд л мартагдсан.

 

8. Улаанбаатарын иргэд угаартаж нас барлаа гээд дээр дооргүй л шуугисан. Саарал утаанаас "Саарал" жагсаалт хортой гээд ухуулсан. Галаа түлээд сурчихсан уу. АН-ынхан утааг улстөржүүлээд ханачихсан уу.

 

9. "Саарал" жагсаалтад орчихлоо гээд ихэнх нь "уйлж", зарим нь баярлаад бөөн л юм болсон. Одоо "Саарал"-аасаа яаж гарах талаар ярьж эхлүүлсэн юм лав л алга. Бодвол "Хар"-д орох хүртлээ мартана биз. Эсвэл яаж ийгээд хятадуудыг гаргаж ирэх байх.

 

10. 800 хятад буудалд орогнож байгаад залилан хийлээ гээд манай хуулийнхан гэнэт аюулын ухаан орсонсон. Тэд энд юу хийсэн, улс оронд ямар хохирол учруулсан бас л бүү мэд. Ядаж зорилгыг нь мэдчих юмсан. Ямар ч байсан АМНАТ гээд бужигнуулаад өнгөрсөн. 

 

11. "АМНАТ буюу ашигт малтмал ашигласны татварыг ҮХЦ-ийн хуралдаанаар үгүй хийчихлээ. Улс 1 их наяд гаруй төгрөгийн татвараа алдчихлаа. Газрын баялаг жинхэнэ утгаараа төрийн мэдлээс гарлаа" гээд Сангийн сайд нь "саагаад" л байсан. Одбаярын "бөгсийг" гаргаад л АМНАТ-ын амыг барьсан.

 

12. Цэцийн дарга хүний нутагт өгзөг базлаа гээд баахан л шуугиж байсан. Дарга нар албаны машинаар хүүхдээ зөөлөө гээд бас л эрчийг нь сулруулчихлаа. 

 

13. Одоо дарга нар албаны машинаар тансаглалаа гээд шуугиад л байна. Уламжлалаараа маргааш нөгөөдрөөс мартах биз. Аягүй бол нөгөө хэд хятадуудаар асуудлыг дарна даа.

 

Бид яагаад загас шиг тэнэгдүү байх ёстой гэж. Болж өнгөрсөн бүхнийг эргэцүүлж бодвол цэвэр улс төрийн тоглолт харагдаж буй юм. Нэг сенсаацийг нөгөөгөөр дарах. Хулгайгаа бужигнаанаар далдлах өнөөх л бохир тоглолт. Харамсалтай нь мэдээллийг боловсруулж сураагүй, хөнгөн хийсвэр монголчууд маань үүнийг дагаж далдагнаж байгаад урдахаа мартчихаад байх юм. Ямар ч том асуудал гарсан 3 хоноод л мартдаг. Эсвэл нэг үйл явдалд хөтлөгдөөд өмнөхөө дурсдаг ч үгүй. Үүнийг л загасны ой ухаан гэлтэй. Тагтаа хүртэл жаахан ч гэсэн юм боддог юм гэнэ билээ. Бид чинь Монгол хүн байна даа.

 Яачихсан юм бэ, нөгөө Монгол хүний эрүүл саруул, суу ухаан. Аливаа мэдээллийн цаад учир болон зорилго зорилтыг дор бүрнээ нухацтай дүгнэж суръя аа. Саарал ордонд яригдсан "бор шувуу" хэзээ ч биелэлээ олохгүй байдаггүйтэй адил өрнөж буй улс төр хэзээ ч "зохиолгүй" байдаггүй юм. За за та нар уншиж дуусаад л мартана биз.

Г.Лхагваа

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.194.176.117зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 42 минут

Үхэр Монголчууд Феодал Чингисээс өөр юугаа ч мэдэхгүй тэнэг мулгуу архичин хар тамхичин огиудас хүргэм үнэртэй ялзарсан нийгэмтэйгээ үхэж далд орвол таарна

64.119.25.140Зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 47 минут

Монголоор бичдэг хятадууд үнэхээр байгаа тухай саяхан баримттай нь нэг хүн фэйсбүүктээ тавьсан байсан. Хятад удамтай эрлийз хурлийзууд л тийм юм хийж байгаа. Чи тэдний нэг бололтой

119.40.98.162Зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 09 минут

Чингисүүд Чингисүүд гээд л баацгаагаад байсан чинь чи шахам жараахай болчхоо юу даа.

119.40.98.162Зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 07 минут

тэгээд төрийн удирдлага, ялангуяа хууль хүчнийхэн нь иймэрхүү ховоор хоол хийгээд сурчихсан, худлаа сенсаац дэлгүүлээд л чимээгүй харж сугаад л аргалаад байдаг систем үүсчихлээ, барилаа гэчихээд хэд хоног өнгөрсөн хойно нь бариагүй гээд л цаг өнгөрөөгөөд байдаг болчихсон доо. Ховоор хоол хийдэг төр яаж өөдлөхөв дээ.

174.21.101.134Иргэн   • 2019, 11 сарын 14. 12 цаг 56 минут

Yнэгийг л бичсэн байна

203.217.139.229Иргэн   • 2019, 11 сарын 14. 12 цаг 34 минут

Нээрээ л үнэн дээ. Яаж энэ мал шигээ байдгаас нь монголчуудыг салганаа? Өр ширэндээ, утаа угаартаа, замын түгжрэлдээ баригдсан хөгийн улс болж дээ.

64.119.25.140Зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 48 минут

Тэгээд яваач. Өөр улсад очиж жаргаач

202.9.43.198Зочин   • 2019, 11 сарын 14. 12 цаг 25 минут

ТУУШТАИ ЗОРЬСОН ЗОРИЛОГГҮИ ; АМЬДАРЛЫН ТОГТСОН ХЭВ МАЯГГҮИ ; ХАРЫГ ҮЗЭЭД ХАРВАДАГ ШАРЫГ ҮЗЭЭД ШАРВАДАГ ' ХАМААТАН НЬ ХУЛГАИ ХИИСЭН БОЛ ХУЛГАИЧ БИШ ГЭЖ ӨМӨӨРДӨГ ЗАНТАИ ЗАЛХУУ ХОИРГО ХАРИУЦЛАГА ШУДАРГА ЁС ГЭЖ МЭДДЭГГҮИ ХҮМҮҮС ИХТЭИ БОЛЖДЭЭ

64.119.25.140Зочин   • 2019, 11 сарын 14. 12 цаг 02 минут

Улс үндэстнээр нь доромжилчих юм байна л даа. Монголчууд гэж муулж байхаар эхлээд ямар эрин зуун цаг хугацаанд амьдарч байгаагаа нэг бодчих. Мэдээллийн асар их давалгаанд дунд нэг мэдээллийг дараагийн шинэ нь дараад хуйлруулаад л аваад явж байна. Бүгдийг нь хүн тархиндаа хадгалаад байвал галзуурах биз. Солонгосчууд нэг хит дуу гараад хуйларлаа 7 хоногийн л настай дараагийнх нь гарангуут мартдаг, нэг сeнсаац дэгдлээ бас дараагийнх гарахаар мартдаг гэж өөрсдийгөө ярьдаг. Ийм л хурдтай нийгэм дэлхий даяар тогтож

192.82.68.112лхагва   • 2019, 11 сарын 14. 11 цаг 57 минут

1930 аад оны хэлмэгдvvлэлт гээд л 1960 аад оноос хойш торсон хvмvvс оровдоод уйлалдаад байна гэхдээ л тэр vедээ хар шар феодалууд мон тэр vеийн дарга даамлуудыг л шийтгэсэн тvvнээс биш зvгээр хонио малаа хариулж яваач юмуу ажил торлоо хийж байсан улсыг шийтгээгvй хэлмэгдэгсэдийн vр хvvхдийг ойлгож байна гэхдээ vе залгамжилсан дарлагч феодол болох машадлалтай л байсан даа Одоо Ю.Цэдэнбалыг оровдож тvvний нэр тороор хоол хийгсэд олширч байна тухайн vед нам нь хvртэл эгнээнээсээ хоогоод бvх цол хэргэм гаяъяа шагналыг нь хурааж л байсан

202.126.89.48Зочин   • 2019, 11 сарын 14. 14 цаг 30 минут

Чам шиг хамуутай тархитнууд олшроод л улс доройтож байгаа юм. Хамаатан садных нь хэн нэг нь хэлмэгдээгүй өрх гэр Монголд ховор шүү. Хэлмэгдэгсэд нь өрх гэрүүдийнхээ арай болрвсролтой удирдагч толгой нь болж явдаг хүн нь байх жишээтэй. До яаманд яахаас ч буцахгүй нүгэлтнүүдийг авч ажиллуулдаг байсан өнөө ч тийм хүмүүс мэр сэр байсаар л байна

202.126.89.48Зочин   • 2019, 11 сарын 14. 12 цаг 20 минут

Битгий хуц чи. Фeодал гэж хэн юм бэ? Монголын бүх боловсролтой сэхээлэг хэсгийг үр үндсээр нь устгаж бодлого зөв байсан юм уу. Үлдсэн тэнэгүүд нь улсаа самраастай. Жирэмсэн эмэгтэйг ч буудаж алж байсан чөтгөрүүдийн хойд үe үү чи.

202.21.100.210Зочин   • 2019, 11 сарын 14. 11 цаг 29 минут

Монголын тэргүүн бая банкны эзэн Л.Болд, 2008.7.1 өдрийн баатар Ж.Батзандан агугаа тэмцэгт Л.Оюун-Эрдэнэ Нямбаатар Аюурзана нарын найруулан тавсан сэргэн мандалтын жагсаалд итгэсэн ард түмний цөөнх өдөр өнгөрөх бүрт амьдрал цаг хугацаа бүгдийг ойлгуулна. Очиж очиж Л.Болд ядуучуудыг хайрлаж шударга ёс тогтоох гэж ёстой хи хи

182.160.38.242Зочин   • 2019, 11 сарын 14. 11 цаг 07 минут

Загас шиг байхгүй гээд бодлогогүй үймээн самуун дэгдээж болохгүй л дээ. Хууль хүчнийхэнд бөөн далим болно.

202.9.43.12Зочин   • 2019, 11 сарын 14. 10 цаг 59 минут

turaaltai tarthinuudaar ulsaa udirduulsanaas l ter

59.153.113.140Зочин   • 2019, 11 сарын 14. 10 цаг 17 минут

Юу бидэнд дутагдаж байна? Ердөө л хариуцлага...

64.119.18.55Зочин   • 2019, 11 сарын 14. 10 цаг 13 минут

muu heleed baigaa zagas chin maniasaa deer ter gol usandaa gem horgui amidraad baigaa baihaa.monh amidrah yum shig shunaltah ,uhehgui yum shig aashilah zan aash yum uzeegui olsgolon hyamdhan tarhitai mongol hund l bna

139.5.218.157Зочин   • 2019, 11 сарын 14. 10 цаг 08 минут

Martaagui bailaa geed odoo yah ch yostoi um. Neg nartai odor dungee taviylah blgui ed nar. Turuuchiin songuuliar ardchilsan nam yalaadaa

103.9.90.130Зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 59 минут

Улс маань урагшаа хөгжиж л байна , бүтээн байгуулалт хийгдэж байна нэг дохилтоор бүх юм сайхан болно гэж юу байхав жаахан өөдрөг сэтгэж нэгэндээ урам хайрлаж байвал зүгээр дээ.Урд жилүүдэд ямар байсан билээ эх орон чинь эдийн засагийн хувьд мөхлийн ирмэгт тулсан байсан шүү дээ бичигч та мартаж бас л ЗАГАС ны тархитай булдруу байна. Монгол улс мандах болноо цаг хугацааны л асуудал

202.5.205.2иргэн   • 2019, 11 сарын 14. 9 цаг 58 минут

монголчууд бүгдээрээ улс төрийн, сонгуулийн талаар жоохон ч гэсэн мэдлэгт, мэдээлэлтэй болчихвол арай өөр болно доо,

192.82.65.180Зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 40 минут

За даа бараг л үнэн байна доо 28 жил боловсролгүй сэтгэлгүй бөөн өвчний үүр Монголчуудыг бий болгов Дийлэнх нь шүү Ингэхийн тулд Өмч хувьчлалаас эхлэн эдийн засгийн чадавхигүй болгоод хэн улсаас их идэж ашигласан нь торойтол гадаадад хаус таунтай,оффшортой,казиноддог болтлоо баяжиж,Дунд тушаалтан нь төсвийн мөнгө, тендерээр баяжижгаана доод тушаалтан нь хүнд суртал гарган ард түмнээсээ бага гарын авилга авна. Шүүх засаглал нь тэр чигээрээ Шударга бус ажилдаг болчихсон Монголд буруу сэргэлэн эрх мэдэлтэн л амьдарна

202.179.31.251Зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 25 минут

зөөлөн нь хатуугаа иддэг

103.80.210.56Зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 16 минут

Үнэндээ ёстой тархины тураалтай болчихсон байна яана даа ард түмэн минь

112.72.12.9Зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 10 минут

Кккккъ үнэн үнэн

202.9.43.217Зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 00 минут

Монголчууд бол хүлцэнгүй ядуу сэтгэхүйтэй оюуны ядууралтай залхуу сохор хүмүүс гэдэг нь батлагдсан.

64.119.16.120зочин   • 2019, 11 сарын 14. 8 цаг 59 минут

Ийм болоод л Кимура Аяако тархины тураалтай монголчууд гэсэн дээ.

202.179.27.254Зочин   • 2019, 11 сарын 14. 8 цаг 58 минут

1 unksen degeegee dahij unhdeg gen uu chi uuruu joohon yum unshaa,akul halim tegeed odoo 8 sekteer amidardag hereguu,manai chapak hurtel degeenees uregeed barigdahgui boldogiig meddeggui

103.229.123.45Зочин   • 2019, 11 сарын 14. 8 цаг 57 минут

МАЛЛААД МАЛЛУУЛААД БҮР СУРЦАН АРД ТҮМЭН . ЖИШЭЭ НЬ С БАЯРЫН НОМ .

202.21.107.107зочин   • 2019, 11 сарын 14. 8 цаг 56 минут

3 сая Чингисийг Загас гээд арай дэндүүлж байнаа. Элбэгжоржийн амлалтууд ч дутахгүй гоё шүү.

192.82.78.63Зочин   • 2019, 11 сарын 14. 8 цаг 42 минут

Yana daa mongolchuud mine

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.