Дунд хугацаандаа мэдрэгдэж, урт хугацаандаа хэрэг болох ҮХНӨ Монголыг нэг алхам урагшлууллаа

 

Түүхийн аль ч даваа нугачаанд 11 нэгдүгээр сар монголчуудын хувьд үнэтэй өөрчлөлт оруулдаг сар аж. 19 жилийн турш өөрчилж, шинэчилж чадаагүй Үндсэн хуулийг энэ цаг үед нэмж бас өөрчлөв.

Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан хэдэнтээ бүдэрч явсан Үндсэн хууль сая нэг юм "даваа" давлаа.

Батлагдахгүй байх хэмжээнд яригдаж байсан Үндсэн хууль ямар ч байсан батлагдлаа. Парламентын босгыг алхав. Магадгүй бүрэн дүүрэн шинэчлэл орсон төгс, төгөлдөр нэмэлт өөрчлөлт байгаагүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өнгөрсөн 20 жилийн алдаа завхрал дундаа үлдэх үү. Туучиж өнгөрсөн бүхнийхээ буруу бүрийг засах уу гэдэг чухал сонголтыг Г.Занданшатар тэргүүтэй парламент хийж гүйцэлдүүлж чадлаа. Ялыг нь ч, ямбыг нь ч тэд үүрнэ. Гэхдээ ирээдүй хойч нь Г.Занданшатар тэргүүтэй энэ 63 гишүүнд талархах болно. Яагаад гэвэл өмнө нь ямар ч Их Хурлын дарга, гишүүд энэ том ажлыг хийж чадаагүй билээ. Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдрөөс л шууд бурууг засаад, дутагдлыг арилгаад явчихгүй ээ. Дунд хугацаандаа энэ бодлогын том баримт бичгийн үр шимийг бид амсана. Урт хугацаандаа өөрчлөлт шинэчлэлийг бий болгоно.

Одоо бүгдээрээ Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг том зургаар харцгаая. Миний харж байгаагаар хэд хэдэн онцлох зүйлүүдийг хийж чадлаа. Улс төрийн энэ хүнд эргүүлэг дунд тэд хийж чадлаа. Улс төрийн зориг гаргалаа. Үлдсэнийг нь дараагийн үе нь хийнэ биз.

"Хүчтэй" Ерөнхий сайдтай болно

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хамгийн том ололт нь хүчтэй Ерөнхий сайдтай болох явдал юм. Уначихаад байсан саналыг арай ядан босгож ирээд Үндсэн хуулийн өөрчлөлтдөө тусгаж чадсан нь томоос том гавьяа. Өөрөөр хэлбэл УИХ дахь хэсэг бүлэг фракцуудын "хайрцаг"-аар сайдыг томилж, чөлөөлж Ерөнхий сайдыг шантаажилдаг цаг ард үлдэх нь. Дөрвөөс бусад сайдаа гаднаас томилдог Ерөнхий сайд бий болох нь. Товчоор хэлбэл зовлонгоос ч, жаргалаа ч 4 жил өөрөө үүрэх нь. Үндсэн чиглэлийн 4 яам бол яалтчгүй УИХ-даа нөлөөтэй байх нь зөв байх.

Парламентын "гажиг"-ийг засч, парламент сонгодог утгаараа ажиллах боломжтой болов

Парламент, УИХ-ын гишүүдийн нэр хүнд өнөөдөр жорлонд нисэх ялаанаас ч дорд үзэгдэх нь энүүхэнд. Яагаад, юуг буруу хийснээс болж өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэв. Мэдээж улс төржсөн талцал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, парламент нь парламент шиг, засаг нь засаг шиг байж чадахгүй болсон учраас л энэ нөхцөл байдал бий болсон. Сайдын сэнтийд залрахын тулд парламентад шургалж, сайдын сандлаасаа салахгүй гэж бүлэг фракц болон талцаж Ерөнхий сайдаа "хаданд хавчуулж" явдаг гишүүд хийх ажилгүй болох нь. Хууль тогтоох, хууль "зохиох" ёстой гол ажлаа хийхийн оронд Засгийн газрыг хэрхэн унагах вэ. Би яаж сайд болох вэ гэдэгтээ 100 хувь анхаарлаа хандуулсан "гажиг" тогтолцоо үүгээр саармагжина. Өөрөөр хэлбэл парламент нь Засгийн газраас хараат байдаг, хэт хоорондоо хутгалддаг асуудал цаг ар хоцорно. Мөн парламентын гишүүд ажлаа хийхийн тулд Засгийн газартаа хүчтэй хяналт тавина. Энэ чинь л бидний 28 жил хүссэн бичил хүсэл биш гэж үү.

Тойрогтоо төсөв татах гэж засгаа бойкотлох гишүүдийн хөг дуусна

Үндсэн хуульд орсон дараагийн том өөрчлөлт бол төсвийн тухай заалт.  Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно гэв. Жил бүрийн намар бие биенийхээ өрөөгөөр гүйлдсэн гишүүд, эрх ямба, бүлэг фракцынхаа томоор далайлгаж Засгийн газрын өргөн барьсан төсвийг зад засдаг "дээрмээ" энд хүрээд зогсооно. Төсөв нэгдсэн нэг бодлоготой болно. Улс төрийн амлалтынхаа төлөө төсвөөр тоглодог гишүүд багасна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зангидсан төсөвт хэн дуртай нь тойргийнхоо шинэ жорлонгийн мөнгийг шигтгэхэд хүндэрнэ ээ л гэсэн үг.

Мөнгөтэй хүмүүст халтай "Давхар дээл"-ний хязгаарлалт

Ерөнхий сайдаас гадна 4 сайд л "давхар дээл"-тэй халууцна. Энэ өдрөөс эхлээд аль ч нам сөрөг хүчин байхдаа давхар дээл ярьж улс рийн "оноо" цуглуулж чадахгүй боллоо. Мангар харамсалтай. Гэхдээ намуудын хувьд шүү. Ард түмний хувьд бол харин ч сайн өөрчлөлт. Намуудын хувьд яагаад харамсалтай вэ гэж үү. Мөнгөтэй болгон парламентад шургалж, яаж ийж байгаад сайд болоод үрсэн, зарсан, хандивласан хэдээ хэдэн зуугаар нь өсгөн арвижуулах боломж хомс болно. Өөрөөр хэлбэл сайд болохын төлөө зүтгэж буй мөнгөтэй баагий парламент рүү тэнэг хүн шиг зүтгэж дөрөвхөн байгаа сайдын квотод найдахгүй л гэсэн үг. Гишүүн болж мөнгөө үрснээс шууд сайд болох арга замыг эрэлхийлэх нь тодорхой. Энэ нь парламент руу жинхэнэ мэргэжлийн хуульчид сонгогдож, жинхэнэ утгаараа парламент үйл ажиллагаагаа явуулах ач холбогдолтой.

Үндэсний баялгийн сантай болно

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглүүлнэ гэж Үндсэн хуулиндаа албан ёсоор тусгав. Хуульчид редакц найруулгын асуудал дээр өөр өөрийн өнцгийг барьж байгаа. Гэхдээ л энэ бол дэвшилтэд заалт. Ямартаа ч шинээр сонгогдсон гишүүд бүр ээлж ээлжээрээ шенгений орнуудад төсвийн мөнгөөр зочилж баялгийн санг нь судалж ирдэг гунигт түүхийг зогсооно л гэсэн үг. Ямартаа ч газрын баялгийг төвлөрүүлдэг нэгдсэн сантай боллоо шүү дээ.

ЖДҮХС-аас хулгай хийсэн бол УИХ-аас УНАНА , хүчин хийвэл бас УНАНА

УИХ-ын гишүүдийг гэмт хэрэг үйлдэж, хулгай хийвэл эргүүлэн татдаг шинэ заалтыг Үндсэн хуулиндаа тусгаж чадлаа. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөнөөс хулгай хийвэл, ЖДҮХС-гаас өөртөө зээл авбал, хүчингийн хэрэгт холбогдвол өчиггүй УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татна гэсэн үг. Дархан эрх ярьж хулгайгаа нуухгүй гэсэн үг.

Г.Лхагваа

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.219Зочин   • 2019, 11 сарын 15. 19 цаг 47 минут

МАН-ынхан Үндсэн хуулийн эхэнд байдаг "Монголын ард түмэн бид...." гэсэн үг уруу нулимав.

202.179.25.159Зочин   • 2019, 11 сарын 15. 18 цаг 11 минут

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх бол АН-ын санал болж орсон. МАН үүнийг хассан байсан.

66.181.161.123Зочин   • 2019, 11 сарын 15. 15 цаг 46 минут

Үл зөвшөөрч болох хулгайн хууль

66.181.182.98Зочин   • 2019, 11 сарын 15. 14 цаг 20 минут

ҮХНӨ гээд байгаан бишүү малуудаа хаха

202.72.245.122ё   • 2019, 11 сарын 15. 13 цаг 45 минут

ҮХНЭ гэдэг ямар муу ерийн товчлол вэ

202.179.24.209Зочин   • 2019, 11 сарын 15. 12 цаг 58 минут

Санаандаа орсныг хуцдаг хулгайч вэ? чи. Энэ нэмэлт өөрчлөлтөөр ямарч хариуцлага тооцох юмгүй, хяналтгүй, дураараа дургих нь улам бүр гаарч 20 гауй жилийн дотор хулгай луйвар хийж хөрөнгөжсөн луйварчид л өөрөө болон хамсаатнуудаа төрд шургуулж, өөрсдийн булхай луйвараа хаацайлснаар ард иргэдийн төрдөө итгэх итгэл улам бүр алдарч монгол улс ер нь байх уу үгүй юу гэдэг эргэлзээтэй болно. Битгий худлаа сурталчилгаа хийж ард иргэдийн толгойг эргүүл

43.242.243.54Зочин   • 2019, 11 сарын 15. 11 цаг 37 минут

Ардын нам дэндүү хүч түрж ийм гайтай акци хийлээ 2019 оны 11-р сарын 14 ны өдөр бол Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэнэ

202.21.100.210Саяхандаа, саяхан   • 2019, 11 сарын 15. 11 цаг 37 минут

Сайханбилэг, Баяр нар ЯГ ИНГЭЭД л ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ-г тууз хайчлаад ТҮҮХЭН ГЭРЭЭ гээд л байсан даг. Одоо хаана юу байна? МАН 2016 оны сонгуулийн маргааш 180 градус эргэлт хийсэн. Өнөөдөр сааралтаад ямарав дээ. Өнөөдөрийн жагсаалыг сулруулсан ч дараа дараачийнх нь улам л чанга болно шүү

203.91.118.190Зочин   • 2019, 11 сарын 15. 11 цаг 17 минут

Яг угтаа бол улс төр удирдах, төрийн хэрэг эрхлэх ажил гэгч нь энэ битгийхэл их зүйл хийх хэрэгцээ шаардлага үргэлж байдаг. Яахав зарим нэгнийх нь хийж чадаагүйг хийсэн нь сайн хэрэг. Гэхдээ үүнийгээ дөвийлгөхгүй, санаа амрахгүй, улам л эрч хүчтэй ажиллах хэрэгтэй байна даа. Айхтар цар хүрээтэй ажил биш магтаал илүүц биз. Аливаа үйл хэргийн далайц үр нөлөөнөөс шалтгаалаад үнэлэмж нь ч өөр байдаг.

66.181.161.10зочин   • 2019, 11 сарын 15. 11 цаг 12 минут

сонгуулийн манайд ашигтай хувилбарыг ман-хан зөвшөөрөхгүй үндсэн хуулид оруулахгүй зөвшөөрөөгүй шалтгаанаа ард түмэнд нэг тодорхой тайлбарлаад өгдөө. уг ни дээд доод танхимтай уих монголд тохирох юм шиг байдаг юм дор идэгчидийг хянаж байх магадлалтай

103.57.92.29Зочин   • 2019, 11 сарын 15. 11 цаг 05 минут

Одоо ҮХЦ-ийн гишүүд болон Ерөнхийлөгч нар ухаантай хүммүс юм уу, УИХ-ын гишүүдийн нэг адил ухаан муутай хүмүүс юм уу гэдгийг харах л үлдлээ.

103.57.92.29Зочин   • 2019, 11 сарын 15. 11 цаг 04 минут

Занданшартрын тэргүүлсэн УИХ түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдлээ.

103.57.92.29Зочин   • 2019, 11 сарын 15. 11 цаг 04 минут

УИХ-ын гишүүд солиорсон бөгөөд жинхэнэ ард түмний төлөөлөл байж чадахаа больжээ. Тэд зөвхөн намын болон олигархиудын төлөөлө юм байна. гэдгээ батлав.

211.36.149.206Зочин   • 2019, 11 сарын 15. 10 цаг 46 минут

Браво. Том ажил шүү утаагаа багасгаад авлаа ҮХНӨ оруулаад авлаа гол ажлаа ч нугалаад эхэллээ шүү. МАНАН Миеэ Эбэ Бачрцогтонгууд 60 тэрбумынхан сандраад үхэлдэж байна ууу

64.119.25.140Зочин   • 2019, 11 сарын 15. 10 цаг 39 минут

Худлаа л тэгнэ ингэнэ гээд байх юм. Ямар заалт оруулсан нь яагаад тэгж нөлөөлж байгааг нь бичээч. Парламeнт заавал хуульчид байх шаардлагагүй. Бүх салбарын төлөөлөл байх ёстой

192.82.65.89Зочин   • 2019, 11 сарын 15. 10 цаг 27 минут

ҮХНӨ-Г ХИЙЖ ЧАДСАН ЗАНДАНШАТАР ДАРГАД ТАЛАРХАЯ...ЭНЭ БОЛ ПАРЛАМЕНТЫН ГАВЬЯА ГЭХЭЭС ҮҮНИЙГ БАТЛУУЛАХЫН ТУЛД УХААН ЗАРЖ ИХЭЭХЭН ХҮЧИН ЧАРМАЙЛТ ТАВЬСАН СПИКЕРЫН ГАВЬЯА ГЭЖ ХЭЛЖ БОЛНО...НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД ГАДНА ДОТНЫ ШАХАЛТ ТУЛГАЛТ ИХ БАЙСАН Ч ТЭР ЧАДЛАА...ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ 16-17 ЖИЛ ХИЙХ ГЭЖ ИРСЭН ҮЕ ҮЕИЙН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА НАР БАРААГҮЙ...ГЭВЧ ОДОО ҮҮНИЙГ БАТЛУУЛАХГҮЙ ХОРИГ ТАВИХ ГАНЦ ХҮН Л БГАА..ТЭР БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ТҮҮНИЙ АРД БГАА ЗИ ЮМ...ГЭВЧ ҮҮНИЙГ ДАВАХ БОЛОМЖ ,ЧАДАВХИ,УХААН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА,ТҮҮНИЙ ФРАКЦИД БГАА ГЭДЭГТ МОНГОЛЧУУД НАЙДАЖ

202.72.245.122с   • 2019, 11 сарын 15. 9 цаг 51 минут

Засгийн газар байнга унаад лообий хийсэн хүмүүс нь үр ашгаа олж чадахгүй учраа олохгүй Шинэ хууль баталж

180.149.98.66ok   • 2019, 11 сарын 15. 9 цаг 48 минут

ene tsag uye. ene bolomjin deer enenees iluu yahavdee. sain saihni tolooh dajgui 1 alham. bayarlalaa

103.14.38.136Зочин   • 2019, 11 сарын 15. 9 цаг 26 минут

Сонгодог парламент хууль батлах болохоос "ЗОХИОХ" эрх байдаггуй. Зохиох л юм бол еертее таарсан хууль зохиож батлана шуу дээ.

202.21.100.210Зочин   • 2019, 11 сарын 15. 8 цаг 17 минут

xeregjdeg bol saixan l zaaltuud bna ug ni MONGOL uls xuulitail uls yumsan daanch xuuliasaa tom tolgoitoi tuuniigee oorsdiinxooroo tailbarladag darga nartai uls UIX-n gishuuniig erguulen tatna gedeg ni yaj ch bodson xudlaa daa xudlaa xarj l baigaarai bi uildel deeree barigdaagui geed l gordono yag xeveeree

122.201.28.8dondog   • 2019, 11 сарын 15. 8 цаг 16 минут

bravo bravo. jijighen ch gesen heregtei l uurchlultvvd orjee.thks ZAndaa@ Lvndee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.