Европын аваргын урьдчилсан шатны Н хэсгийн 9 дүгээр тойргийн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлж байгаа Францын шигшээ баг энэ тойрогт талбайдаа Молдавыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 22 оноотой болж, хэсгийн тэргүүллээ хадгалж үлдлээ. Мөн Европын аваргын эрхээ бүрэн баталгаажууллаа.
Тоглолтын 9 дэх минутад Раца гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Харин 35 дахь минутад Варан тэнцүүлж, Жиру 79 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ.
Нөгөө талд Туркийн шигшээ баг хэсгээс гарахын төлөө өрсөлдөж байсан Исландтай талбайдаа хуурай тэнцэж, 20 оноотой боллоо. Ингэснээр 10 дугаар тойргоос үл хамаарч Европын аваргын эрхээ өвөртлөв. Харин Исланд энэ тоглолтоос 1 оноо авснаар 16 оноотой боллоо. Бусад хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байгаа багуудаас хамгийн өндөр оноотой нь. 10 дугаар тойрогт хожвол эрхээ баталгаажуулах боломжтой.
Энэ хэсгийн гурав дахь тоглолт Албани болон Андоррын хооронд болж, 2:2-оор тэнцсэн. Ингэснээр Албани 13 оноотой хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл бичих