Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөлөө. Урьдчилсан шатанд Европын шилдэг багууд 10 хэсэгт хуваагдаж, өрсөлдсөн. 2020 оны Европын аваргад анх удаа 24 баг оролцох гэж байгаагаараа онцлог. Тэгвэл урьдчилсан шатны 10 хэсгээс эхний нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд Европын аваргад оролцох эрхээ шууд авлаа.
Урьдчилсан шатанд ганц хожигдолгүй шалгарсан Бельги болон Италийн шигшээ багууд үнэхээр хүчтэй байж чадлаа. Энэ хоёр баг 10 тоглохдоо бүгдэд нь хожиж, 30 оноо цуглуулсан юм. Мөн Испанийн шигшээ баг 8 хожиж, 2 тэнцэж, ганц ч хожигдсонгүй. Түүнээс гадна, Украины шигшээ 8 тоглохдоо 6 хожиж, 2 тэнцэж, хожигдолгүй урьдчилсан шатыг давлаа.
Финландын шигшээ баг Европын аваргад оролцох эрхээ авч, анх удаа том тэмцээнд өрсөлдөхөөр болсон нь бас нэгэн онцлог байлаа. Шигшээ багийн довтлогч Теему Пукки 10 гоол оруулж, гангарсан.
Харин урьдчилсан шатны мэргэн буучийн жагсаалтыг 12 гоолтойгоор Английн шигшээн довтлогч Харри Кейн тэргүүллээ. Араас нь 11 гоолтой Израйлийн Эран Захави, Португалын Криштиано Роналдо нар бичигдлээ.
Евро-2020-д оролцох эрхээ авсан 20 баг
Австри, Англи, Бельги, Герман, Дани, Испани, Итали, Голланд, Польш, Португал, Орос, Турк, Украин, Уэльс, Финланд, Франц, Хорват, Чех, Швейцар, Швед
Үлдсэн 4 багийг плей-оффын тоглолтоор тодруулна. Харин Европын аваргын сугалаа энэ сарын 30-ны өдөр Румыны Бухарест хотноо болно.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
hi