2019 оны 11-р сарын 22
15 цаг 27 минут

Ц.Цэнгэл: Татварын илүү төлөлтийг буцаан олгох хуулийн зохицуулалттай болсон

Татварын шинэ хуулинд илүү төлсөн татварын буцаан олгох зохицуулалтыг оруулж өгсөн.  Энэ талаар ТЕГ-ын Татварын орлогын газрын татварын улсын байцаагч Ц.Цэнгэлээс тодрууллаа.

-Татварын шинэ  хуулинд илүү төлсөн татварыг буцаан олгох зохицуулалтыг оруулж өгсөн юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Шинээр батлагдсан Татварын хуулинд орсон зарчмын том өөрчлөлт нь татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох асуудал. Өмнө нь татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох нарийвчилсан зохицуулалт байхгүй байсан. Харин шинээр баталсан  татварын хуулинд хэрвээ илүү төлөлт үүсвэл нэн түрүүнд буцаан олгох зарчмыг шинээр тодорхойлсон.  Татвар төлөгчийн төлбөл зохих дүнгээс төлсөн дүнг нь хасаад үзэхээр илүү гарч байвал буцаан олгоно л гэсэн үг.  Гэхдээ татварын өргүй аж ахуйн нэгжид шүү. Хэрвээ өртэй бол бусад татварын өрөнд шилжүүлэн, суутган тооцох зохицуулалт орж ирсэн.  Илүү төлсөн татварыг буцаан олгох асуудлыг хувь хүний орлогын албан татварын болон аж ахуйн нэгжийн албан татварын хуульд тухайн төрлийн татварын илүүг буцаан олгох асуудлыг  нарийвчлан зохицуулсан.

Татварын алба буцаан олголтыг тодорхой дарааллын дагуу шийдвэрлэнэ.   Юуны түрүүнд цахим татварын системээр дамжуулж,  буцаан олгох татварын илүү үлдэгдлийг баталгаажуулах хүсэлтийг хүлээж авна.  Татвар төлөгч илүү төлөлтийн мөнгөө буцааж авъя, баталгаажуулж өгөөч гэсэн хүсэлт өгөх ёстой гэсэн үг.  Татварын алба хүсэлтийг хүлээн авснаас ажлын 5 хоногт буцаан олговол зохих дүнг баталгаажуулна.  Баталгаажуулсан мэдэгдлийг хүлээн авсан татвар төлөгч тухайн мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах боломжийг нээж өгсөн. Буцаан олгох дүнг татвар төлөгчид мэдэгдсэний дараа ямар дансаар илүү төлсөн татвараа авах вэ гэдэг хүсэлтийг бас  дахин цахимаар авна. Түүний дараа буцаан олговол зохих татварын санхүүжилтийн хүсэлтийг холбогдох Төрийн санд татварын албанаас хүргүүлнэ. Төрийн сангаас татвар төлөгчийн дансанд буцаан олголтыг шилжүүлнэ. 

-Илүү төлсөн татварын буцаан олголтыг ямар хугацаанд шийдвэрлэж өгөх боломжтой вэ?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Хувь хүний орлогын албан татварын хуулиар татвар төлөгчийн илүү төлсөн татварын буцаан олголтыг тайлан өгснөөс хойш 20 хоногийн дотор тодорхойлоод, хоёрдугаар улиралд багтаан буцаан олгоно. Бусад төрлийн татварын илүү төлөлтийн буцаан олголтыг шийдвэрлэх хамгийн цаад захын хугацаа ажлын 60 хоног байна гэж журмаараа нарийвчлан зохицуулж өгсөн. 

-Буцаан олголтоо жилд нэг удаа л хийнэ гэсэн үг үү?

-Буцаан олголтын хугацаа ямар төрлийн илүү төлөлт вэ гэдгээсээ шалтгаална.  Буцаан олголтын хүсэлтийг 4 янзаар хүлээж авч болно. Нэгдүгээрт, тайлангаар тодорхойлогдсон хүсэлтийг татварын тайлан илгээх үед хүлээж авна. Цахим төлбөрийн баримтын систем буюу И баримтаас бид буцаан олголтыг хийж байгаа.  Үүнийг  системээс тодорхойлоод, баталгаажуулахаар нь хүсэлтийг хүлээгээд авчихдаг. Татварын  хяналт шалгалтын үр дүнгээр өглөг үүсч болно. Мөн эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэрээр буцаан авах илүү төлөлт үүсч болно. Тайлангаар буцаан олголт хийх бол дараагийн тайлан ирүүлэхээс өмнө нэг удаа хүлээн авна.

 И баримтын буцаан олголтыг  2020 оноос улирал бүр буюу жилдээ 4 удаа хийхээр болсон. Харин хяналт шалгалт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр буцаан олголт хийхээр бол шийдвэр гарсан санхүүгийн жилдээ багтааж буцаан олголтоо хийнэ.

Урьд нь татвар төлөгч илүү төлөлтөө авах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй байсан болохоор хүндрэл гардаг байлаа. Татвар төлөгч байгууллага татан буугдах боллоо. Татварын илүү төлөлттэй байдаг, буцааж авахад маш хүндрэлтэй. Буцаан олголтын мөнгийг төсөвлөж чаддаггүй байсан. Одоо Татварын Ерөнхий хуульд Татварын алба нь буцаан олгох зориулалттай данстай байна гэдэг заалт орж ирсэн. Тэгэхээр татварын алба татвар төлөгчдийн илүү төлөлтийг буцааж олгох дансыг Төрийн санд байршуулна. Тэгэхдээ буцаан олгох татварын төрөл бүрээр байршуулна гэж журамлаж оруулсан. Ингээд Төрийн сангаас санхүүжилтээ аваад, татвар төлөгчдийнхөө буцаан олголтыг хийх хууль зүйн зохицуулалттай болж өгсөн. Үүгээрээ давуу талтай болсон.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.195erdenebat   • 2019, 11 сарын 23. 10 цаг 04 минут

100% butsaa naad chini ard tumhii mongo shuu dee. Xarin ebarimtaa ogoxgui aa negjee ogdog bolgooch

64.119.18.68Зочин   • 2019, 11 сарын 22. 21 цаг 08 минут

НӨАТ нэртэй цэвэр луйварын татвараа болихгүйнээ? Авсан ч 100% буцааж өгөх хэрэгтэйшдээ.

203.91.115.53Зочин   • 2019, 11 сарын 22. 18 цаг 55 минут

Ийм дээрэмчин төр байж болохгүй, хүний илүү өгсөн мөнгийг яахаараа ингэж удааж байж өгдөг юм, хүү тооцдог байх хэрэгтэй.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.