Ширэн бээлий клуб Батсүрэн овогтой Даваажамц-32 настай, өндөр 175 см W-5 L-2 Олон Улсын таеквондогийн ОУ-ын хэмжээний мастер Даваажамц нь 2017 онд Мастер тулаанч реалити шоунд ялалт байгуулан холимог тулаанд эрч хүчтэйгээр орж ирснээсээ хойш удаа дараалан ялалтаа баталаажуулсаар ирсэн боловч өчилтийн мастер, реалити шоуны ялагч Баттөмөрт ялагдал хүлээснээсээ хойш АНУ-ын холимог тулааны клубт эрчимтэй бэлтгэл хийж, 2018 оны MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 12 дугаар тулаанд хүчтэй өрсөлдөгч болох Мандал файтингийн Одбаярыг ялж, эргэн ирснээ зарласан. Энэ удаад Эрдэнэт хот, Бэхэ дожоны тамирчин Төрбаяртай MGL-1 66 кг-ийн жингийн 1 номерийн төлөө тулалдах гэж байна.
Эрдэнэт хот, Бэхээ дожо Хүрэлбаатарын Төрбаяр-33 настай, өндөр 173 см W-5 KO-1 TКО-1 L-1
2017 оны Мастер тулаан-д шалгарсан ч ажлын шалтгаанаар тулалдаагүй байгаад сүүлд үзэгчдийн саналаар шоундаа эргэн ирж тулалдсан.
Эрдэнэт хотод зохион байгуулагдсан MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 11-р тэмцээнд өрсөлдөгчөө гарын хүнд цохилтоор ялсан.
Ээлж дараалан ялалт байгуулсан 2 тамирчны хэн нь MGL-1 66 кг-ийн жингийн 1 номер болох бол…бэ.
Сэтгэгдэл бичих