61 кг жинд Бүгд Найрамдах Халимаг Улсын тамирчин Грэплинг аварга, Бүх Оросын холимог тулааны аварга, Халимаг улсын холимог тулааны 3 удаагийн аварга Васильев Денис Александрович. Би өөрийгөө сорих дуртай. Холимог тулаан бол тэр чигээрээ сорилт юм. Греплинг барилдаан, мөн гарын цохилт бол миний эзэмшсэн тулааны мэх. Би үнэндээ хөлбөмбөг тоглох дуртай. Тулаан болгон надад хэцүү санагддаг. Амархан ялалт гэж байдаггүй. Урилга ирүүлсэнд баярлалаа. Монголын холимог тулааны MGL-1 Fighting championship -ийн хамт олон бас холимог тулаанч нартай уулзах гэж байгаадаа баяртай байна. Өрсөлдөгч тамирчин минь гайхалтай, Японд тулалдсан, 6 секунтэд хүнд цохилт Ко хийсэн бичлэгийг нь үзсэн. Би чамаас илүү энэ боксыг эзэмшсэн, чи өөрийн мэхэнд оров оо. 2-лаа сайхан гал гарсан, үзэгчдийг алмайруулсан тулаан хийшүү. Та бүхэнтэй уулзахад сайхан байна. Монгол оронд удахгүй уулзъя. Баярлалаа.
Монгол Улс One team,Power nutrition, Ширэн бээлий клубын тамирчин Баатарын Азжавхлан. Налайх дүүрэгт төрсөн. Багадаа чөлөөт бөхөөр барилддаг байсан, хамгийн сайн тулааны мэх нь үүрч шидэх. Аль ч газар тулаан хийгээд өөрийн улсын Алтан соёмбот тугаа мандуулж явахад жаргалтай байдаг. Хамгийн хүнд тулаан 7 эсрэг 7 буюу MGL-1 FC 8 дугаар тэмцээн байсан. Япон улсын Deep холимог тулааны холбоо MGL-1 FC хийсэн халз тулаан. Энэ тулаанд японоос ирсэн шилдэг тамирчинтай өрсөлдөн, ялалт байгуулж чадсан. Тэр үед үнэхээр сайхан байсан, манай монголын баг 5 тулаанд ялж, 2 тулаанд ялагдал хүлээсэн юм. Энэ Монгол туургатны “Чингисийн цом” тэмцээнд орж байгаадаа маш их баяртай байна. Энэ тэмцээний үр дүн бидний ялалтаар дуусна гэж бодож байна. Өрсөлдөгч тамирчиндаа хандаж хэлэхэд “2-лаа сайхан тулаан үзүүлье. Монгол туургатны хаанаас ямар сайн тулаанч нар ирэхийг ирж дэмжээрэй. Баярлалаа
Сэтгэгдэл бичих